Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “BEST OF MONGOLIA” нь олон нийтийн санал асуулга нь монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар, шударгаар тодруулан нийгэмд алдаршуулах зорилготой болохыг “эртний танилууд” маань мэдэж байгаа биз ээ. Тэгвэл энэ удаагийн “Best of mongolia 2014”оны шилдгийг шалгаруулах олон нийтийн нээлттэй санал асуулга арванхоёрдугаар сарын 01- нээс эхлэн www.chingis.mn мэдээллийн сайтаар явагдаж байна. Өөрийн дэмжиж буй байгууллагад саналаа өгч шилдгүүдийн “финал”- ыг энэ сарын 31-нд тодруулцгаая. Ард түмний талархлыг хүлээсэн байгууллагуудыг дан ганц хэрэглэгчдийн саналаар шалгаруулдгаараа онцлогтой юм.
Түүх сөхөхөд: Best of Mongolia-2012
Анх “Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо”, www.chingis.mn мэдээллийн сайт хамтран “Best of Mongolia-2012”-ыг цахим орчинд явуулж давхардсан тоогоор 1.300.000 хүн хандан, нийт 500.000 орчим санал өгч, 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр саналаар 60 байгууллага шалгарч “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр батламжаа гардан авч байлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Ардын уран зохиолч Т. Галсан, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н. Сувд, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г. Мэнд– Ооёо, УИХ-ын гишүүн Г. Баярсайхан, Д. Ганбат, МУ- ын Ерөнхий сайдын зөвлөх, Төрийн өмчийн хороон дарга асан Д. Сугар нарын урлаг, соёлын болоод улс төрийн хүрээний хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж, “Чингис хаан”, “Нюанс”, дуучин О. Хүрэлбаатар, A-Cool ая дуугаараа бэлэг барьсан нь түүх болон он цагийн хуудсанд үлдсэн байна.
Түүх сөхөхөд: Best of Mongolia-2013
Харин 2013 онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойн хүрээнд”Монгол залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо”, www.khunnu.mn мэдээллийн порталь сайттай хамтран амжилттай зохион явууллаа. Энд 1300 орчим байгууллага 77 номинацид өрсөлдөж, давхардсан тоогоор 1,500,000 хэрэглэгч хандаж 500,000 орчим саналыг өгсөн юм. Шилдгүүдийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа РАМАДА зочид буудалд болж, УИХ- ын гишүүн асан Б. Жаргалсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д. Ганбат, МУ-ын АЖ, Ч. Мөнхшүр нарын хүндэт зочид уригдаж байлаа. Төрийн соёрхолт, УДЭТ– ын найруулагч Н. Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” жүжгийн хэсгээр нээлтийн “цан” цохисон хүндэтгэлийн арга хэмжээнд дуучин С. Наран, “Жонон”,“VOICE”-ийн уран бүтээлчид ая дуугаа өргөн, шилдгүүдэд бэлэг барьсан юм.
Түүх үргэлжилсээр:
Өдгөө “Best of mongolia 2014” гурав дахь жилдээ явагдаж байна. Хэрэглэгчдийн санал асуулга арванхоёрдугаар сарын 01-нээс www.chingis.mnсайтаар явагдаж эхэлсэн бөгөөд энэ сарын 31-нд дуусгавар болох юм. Ийнхүү олны танил болсон уламжлалт шалгаруулалт эхэллээ. Та бүхэн өөрийн дэмжиж буй байгууллагадаа саналаа өгөхийг хүсвэл www.chingis.mn мэдээллийн сайтад нэвтэрч бидэнтэй нэгдэнэ үү.
Г. Содцэцэг
– See more at: http://khunnu.mn/index.php?view=content&type=item&val=3758#sthash.osskcbdF.dpuf
Холбоотой мэдээ
-
WWWWWWWWWWW. (December 18, 2014 4:23:28 pm )
Энэ АРДЫН ЖУЖИГЧИН Менхшур ДАРВАЙЧИХААД яачихаа вэ? Ханаагуй юмшигээ
1 Comment