antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2014 3 comments

Монгол Улсын 3 сая дахь иргэн эмнэлгийн шалан дээр мэндлэх вий

нийтлэсэн Admin

10Шийдвэр гаргагч танаас хоёрхон юм гуйя. Нэгдүгээрт, Зам, тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохыг дэмжээч. Хоёрт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээрх барилгыг төрөх болон хүүхдийн эмнэлэг болгохыг анхаараач.

Ханиад, томуу туссан хүүхдүүд эмнэлгийн орон дээр хоёр, гурваараа шахцалдан хэвтэхийг хувийн болон хувьсгалын эмнэлгийн аль алинаас нь харж болохоор байна. Гэхдээ энэ бол олон хоног хүлээсэн, эсвэл ар өврийн хаалга татаж “ортой болсон” азтай хүүхдүүд. Хоцорч ирсэнд нь эмнэлгийн хулдаасан шалнаас өөр үйлчилгээ олддоггүй. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлэх түвшний хүмүүс хүүхдийн эрүүл мэндийг боловсрол олгох цэцэрлэгтэй андуурч, гэртээ суухыг зөвлөсөн юм ярив. Эцэст нь засаг унаснаар эрүүл мэндийн салбар хэсэг эзэнгүйдсэн.

Энэ хугацаанд халуурсан, ханиалгасан нярайд эмнэлгийн шал хүртэл олдохоо болив. Аргаа бараад хувийн эмнэлэг бараадсан эцэг, эх хоосон халаастай гэртээ харих нь олширсон юм.
Ашгүй Засгийн газар ээлжит хуралдаанаар Засгийн газрын X байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгон ашиглах шийдвэр гаргасан ч шинээр томилогдсон Эрүүл мэнд, спортын сайдын хүч хүрсэнгүй юу УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Эрхэм гишүүдийн зүгээс “Та бүхний хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм” гэх тайлбарыг хийсэн. Тэдний энэ үгнээс хүүхдүүд хэвтэх эмнэлгийн хүйтэн шал “зориулалтынх” юм байна гэж ойлгож болохоор байна. Уг нь Соёл спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл хуучин барилга гэж гололгүй, тэнд  ажлаа явуулж болоод л байсан. Тэгвэл хуучин байрны маргааныг Засгийн газар цэгцэлж өчигдрийн хуралдаараа Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулан үйл ажиллагааг нь ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор эхлүүлэхээр тогтжээ. Ингэснээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яаманд шилжүүлэхээр болсон байна.
Харин улстөрчдийн дунд энэ асуудлаар “лобби“ ч гэх юм уу, бас нэг яриа Хууль зүйн сайд томилогдохтой давхцав. Тэр нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгох юм. Энэ нь бас л гаргалгаа. Төрийн байгууллагууд булаацалдах болсон энэ барилгыг анхандаа 9.3 тэрбум төгрөг гаргаж өргөтгөсөн. Улмаар Хууль зүйн яамны харьяа ажлын зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн. Төрийн байгууллагууд байрандаа багтахгүй хүндрэлд орсон зүйл үгүй. Эсрэгээрээ төрийн албаны бүтцийг 15 хувиар бууруулахаар болсон. Тэгэхээр одоогийнхоо байранд хангалттай багтана. Мөн зарим яам, агентлагийн байр сулрах магадлалтай. Эхнээсээ суларсан Сүхбаатар дүүргийн хуучин барилгаас авахуулаад төрийн мэдлийн хэд хэдэн газар бий.
Дээрх хоёр барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах шаардлага гарсныг нийгэм хэлж байна. Монгол Улсад төрөлт жилээс жилд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон нярай өлгийдөж авсан. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар Монгол Улсад 74767 эх амаржиж, 75213 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэтэл төрөх эмнэлгийн хүрэлцээ дутмаг байна. Зөвхөн I төрөх эмнэлэг өргөтгөл хийсэн ч эхчүүд багтахгүй хэвээр байгаа аж. Тус эмнэлэг 340 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, дээрх тооны эхчүүд, эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Нэмэгдээд 20-30 эх тогтмол коридорт хэвтсэн байдаг. Энэ тоо цаашид ч өснө хэмээн салбарынхан хэлж байгаа. Гэтэл нөгөө Яармагийн дэнж дээр баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв буюу 300 ортой IV төрөх эмнэлгийн барилга царцсан. Энэ бол хүүхэд эрүүл төрж, өсөн торниход шаардагдаж буй цөөн жишээ. Салбарын яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийг эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан ч, эх хүүхдүүд эмнэлгийн шалан дээр энэ оныг үдэх нь тодорхой боллоо. Монгол Улсын 3 сая дахь иргэн эмнэлгийн шалан дээр мэндлэх вий дээ. Хэдийгээр гүйцэтгэх засаглал ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор хүүхдийн эмнэлгийн ажлыг эхлүүлэхийг тогтсон ч эрхэм гишүүдийн дэмжлэггүйгээр энэ хугацаа богиносч мэдэх юм. Бас дахиад л гуйя. Дээрх хоёр барилгыг хойч үедээ зориулаач.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зүрх судас эрүүлжүүлье (December 18, 2014 1:27:54 pm )

    Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд. Утас: 96665038

  • Anonymous (December 19, 2014 2:37:24 am )

    Эруул мэндийн яам гэж арчаагуй сэтгэлгуй балиар газар байнаа ажилтай гялалзуур бизнесмен сайдтай болбол яасан юм бэ ганц ч эмнэлэг барьж чаддаггуй арай ч дээ

  • хонгордов (December 21, 2014 10:19:11 pm )

    Монгол улсын дархан хилийг өдөр шөнөгүй манаж байгаа хилийн цэрэг. гал ус байгалийн элдэв гамшигтай амь биеэ зориослон байж тэмцэж ирсэн онцгой байдлын газар. ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа цагдаа. хийсэн бүтээсэнээ ил гаргах эрхгүй улсын аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа тагнуул .гарсан гэмт хэргийг илрүүлж яллах шүүх хариуцлагтай үүргийг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэж байгаашүүх прокурор.тэр түүнчлэн төрийн өндөрлөгүүдийн амь нас эрүүл мэндийг өдөр шөнөгүй сахин хамгаалж байгаа төрийн тусгай газар гээд түүнчлэн дээрхи байгуулагад амь нас эрүүл мэндээ хайрлалгүй насаараа знтгээд тэтгэвэрт сууж байгаа олон ахмад буурлууд төрийн тусгай ажилчдын эмнэлгээр үйлчлүүлдэг байсан төдийгүй Чингэлтэй дүүргийн нийт иргэд гэмтэл мэс заслын тасгаар нь үйлчлүүлж байсан Дээрхи байгуулагад ажиллаж байсан энэ олон хүн төрөөс элдэв хангамж тансаглал нэхээгүй Яагаад эдний үйлчлүүлж байсан эмнэлгийг булааж байгаа юм бэ Нохойд барьдаг мод шиг төрийн нэрийн өмнөөс амь нас эрүүл мэнд сэтгэл санаагаараа хүнд дарамтанд ажиллаж байгаа хүмүүсийг яагаад харж үзэж болдоггүй юм бэ Эдгээр хүмүүс чинь төрийн төлөө иргэдийн ам галан тайван байдлын төлөө монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө өдөр шөнөгүй цаг наргүй ажиллаж байгааг төр засаг мэдэхгүй байна гэжүү Дээрхи байгуулагад арын хаалгаар шургалсан цөөн тооны ганц нэг хариуцлаггүй хүнээс болоод энэ олон байгуулагыг харлуулж болохгүй биз дээ Энэ эмнэлгээр ганц цагдаа үйлчлүүлдэг юм шиг өрөөсгөл бодлоосоо салж эмнэлгийг нь буцааж олгох хэрэгтэй

antalya rent a car