antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2014 2 comments

МАХН-ын дэд сайд нар тодорчээ

нийтлэсэн Admin

ddsduudШинэчлэлийн засгийн газар огцорч, дөрвөн намын хамтарсан Шийдлийн засгийн газар байгуулагдаж УИХ-аар сайд нараа томилоод байсан билээ. Харин дэд сайд нарыг томилоогүй байсан бөгөөд өчигдрөөс эхлээд намууд хүмүүсээ тодруулаад байна. Өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэд сайдуудаа тодруулахаар болсон бөгөөд харин АН-ынхан дэд сайдуудаа томилох асуудал дээр хоорондоо маргаантай байсан талаар эх сурвалж мэдээлсэн.

 МАН-аас долоон дэд сайдад 28 хүн өрсөлдсөн бол АН-ын хувьд аль болох хуучин дэд сайд нараа эргүүлэн томилуулах талаар тохиролцсон ч 30 гаруй хүний анкет намын удирдах зөвлөлд хүрсэн гэнэ. Тэгвэл 3 дэд сайдын квоттой МАХН өчигдөр Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулж хүмүүсийнхээ нэрийг тодруулжээ. Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон гэнэ. Харин Н.Энхбаярын туслах байсан Б.Тулга суудал сэлгэж, Боловсрол , соёл шинжлэх ухааны яамны дэдээр томилогдох бол Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг тодруулжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочинэнэ сэтгүүлчид яхлаараа ингэж хэрүзочинүл үүсгэж байдаг юм бэ Нямдорж гэдэг хүний амнаас энэ 8хүний нэр дурдагдаагүй шүү дээ (December 17, 2014 12:10:57 pm )

    Боловсрол гэдгээр тоглох эрх байхгүй шүү Тулга өөрөө бо-ын дэд сайдаасаа соёлтойгоор татгалзах хэрэгтэй ямар сайд болохын дон туссан биш дээболовсрол бол Тулгын хийдэг ажил ч биш дээ

  • Anonymous (December 17, 2014 3:45:27 pm )

    batbayar gedeg zaluug demjij bna Eh ornoo geh setgeltei zaluu
    Usnii talaar ovoo asuudal devshuulj um hiideg baisan sanagdj bna

antalya rent a car