“Мобиком” корпорацаас санаачлан хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” аяны ялагч болсон МУГЖ И.Одончимэг төслөө амжилттай хэрэгжүүлж, Улаанчулуутын хогийн цэг орчмын хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор сургалтын төв нээсэн билээ. Энэхүү сургалтын төвийн үйл ажиллагаа ирэх сарын 1-нээс эхлэх юм. Гэтэл сүүлийн үед жүжигчин И.Одончимэгийг “Улаанчулуутын хүүхдүүдэд сургууль барьж өгөх нэрээр өөрийгөө сурталчилж, бизнес хийж байна” гэх утгатай таагүй мэдээллүүд цацагдах боллоо. Харин энэ талаар жүжигчин И.Одончимэг “Шулуухан хэлэхэд тэр хүмүүсийн хийх ёстой ажлыг хийчихсэн байхад тусалж, дэмждэггүй юм аа гэхэд хүний хийсэн ажлыг ингэж харлуулах хэрэг байна уу. Би өөрийгөө сурталчилж, энэ мөнгөнөөс илүү харж, билүү долоосон юм огтхон ч байхгүй” хэмээсэн.
Харин түүний нөхөр жүжигчин Т.Бархүү өчигдөр нэгэн телевизийн нэвтрүүлэгт энэ тухай дурдаж эхнэрээ өмгөөлсөн юм. Тэрбээр “Саяхан нэгэн хэвлэлд “Бид тус хичээлийн байрны үйл ажиллагаа хэрхэн өрнөж, ажил хэрэг болж байгааг сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн 24-р хороог зорилоо. Биднийг очиход уг сургалтын байр ажиллаагүй, цоожтой байлаа. Учрыг тодруулбал “Одоохондоо нэг дэх болон тав дахь өдөр л хичээллэж байгаа. Нийтдээ 20-иод хүн манай хичээлийн байранд хичээллэж байна. 16-46 насны хүнд хэцүү амьдралтай хүмүүсийг бид сургаж байна. 16-аас доош насны хүүхдүүдийг авахгүй байгаа” гэж 24 дүгээр хорооны албаны эх сурвалж бидэнд хэлсэн юм” гэж бичсэн байсан. Мөн “Жүжигчин И.Одончимэг хүүхдүүдэд туслах тухай ярьж байсан шүү дээ.
Гэтэл бодит байдал дээр ярьж хэлж байсан нь эсрэгээрээ шахам, өөрөөр хэлбэл тус төвд хүүхдүүд биш 16-гаас дээш насны хүмүүсийг сургана гэж байгаа нь ямар учиртай юм бол” гэх мэтээр үйл хэргийг нь гутаасан, доромжилсон байдлаар бичсэн байсан. Өөрсдөө нэг төгрөг авчраад өгөөгүй байж И.Одончимэгийн хийсэн ажлыг харлуулж байгаад уур хүрч байна. Мэдээж юм хийж байгаа хүнд алдаа оноо байлгүй л яах вэ. Гэхдээ манай хүний нээсэн сургууль ирэх сарын 1-ээс үйл ажиллагаа нь жигдрээд эхэлнэ. Гэтэл энэ хүний хийсэн зүйлийг, цаашлаад санаачлаад зохион байгуулаад явж байгаа Мобиком корпорацийг ашиг олсон мэтээр үйл хэргийг нь харлуулж байгаад эмзэглэж байна” хэмээжээ.
Нэгнийнхээ хийж бүтээж байгаа зүйлийг үргэлж л доош нь татаж байдаг Монголчууд бидний зан хойно яалтай ч билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 16, 2014 8:54:52 pm )
amjilt husey. ym hij chadahgui humuusin archagui zan erch huchtei bai
-
zochin (December 17, 2014 12:25:58 am )
Бархүүг би дэмждэг ирээдүйтэй маш сайн жүжигчин
-
emee (December 17, 2014 2:36:17 am )
zssssssssssssssss emeetei suuchaad uhsendee bagtraad bgaan?
-
Zochin (December 17, 2014 5:08:40 am )
Ter buruu setgegdel turuulj bgaa ,bichsen humuusiig shuuhd uguuch.Ner turuu sergee
-
зочин (December 17, 2014 6:42:25 am )
хийсэн юмтай хүний ажил нь урагшлах болно.
-
зараа (December 17, 2014 8:50:41 am )
энэ бол сэтгүүлчид л тийм мэдээлэл цацаа биз өөр хэн тийм мэдээ цацахав дээ өөрсөдөө чадахгүй байж хүний ажилыг дэмжимээр юмаа
-
зочин (December 17, 2014 9:29:27 am )
эмээ гэж бичсэнтэр чавганц гамшгийн амьтан бид танина бархүүг өдөөд огт тоохгүй болохоор нь боож үхэх гэж байгаа юм эмээ гээд байгаа одноо харин үнэнхөөрхөн цоглог авьяастай мундаг бид та нартаа хайртай шүү
-
Anonymous (December 17, 2014 10:36:11 am )
Manaihan denduu ataarhuu zarim humuus ataarhaad uurlaad yu ch hiij medeheer bolson aimshigtai
-
xxxxx (December 17, 2014 10:37:06 am )
odnoo bol mundagaa mundag xarin ene barxuu bol zugeer xooloo oljidej chadaxgui l batsaan bxgui yu bie unlej l amidarch bgaa amitan shdee zailuul iim erchuudiig orovdmoor bdiin
-
Зочин (December 17, 2014 11:19:13 am )
Төрийн хийж чадаагүй ажлыг хийсэн Одончимэг болон түүний хамтран зүтгэгч нарт амжилт хүсье, Мундаг юм аа,
-
Зочин (December 17, 2014 11:21:16 am )
Тамын тогооны үлгэрээ боливол яасан юм вэ Өөрсдөө 1000 төгрөг дээр голоо цохидог байж
-
Зочин (December 17, 2014 11:24:09 am )
Ичсэн хүн Хүн ална гэж юутай үнэн үг вэ
-
zochin (December 17, 2014 9:12:48 pm )
odnuug mash ih demjedeg uhaantai saihan busgui chi chadnaa dandaa uragshaa
-
сайныг нь олж хар (December 19, 2014 10:55:28 pm )
Сургуультай сургуульгүй авьяас чадвараараа олонд танигдсан бүсгүй хүн шүү.илүү ихийг бүтээгээрэй
14 Comments