antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2014 3 comments

Засгийн газар бүх яам, агентлагийнхаа орон тоог 15 хувиар бууруулна

нийтлэсэн Admin

zgodooУИХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох замаар төсөвт хэмнэлт хийхийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа яам, агентлагуудын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.

Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдлагын шат дамжлагыгцөөлөх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх зарчим баримтлан Засгийн газрын 15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар цөөрүүлэхээр тогтлоо.

Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан дээрх байгууллагуудын дотоод нэгжийгзохион байгуулахдаамэргэшсэн төрийн албан хаагчдыг халж солихгүй байхаас гадна хэд хэдэн чиглэл баримтлахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Үүнд:

– Засгийн газрын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах;

– яам, агентлагийн газар, хэлтэс орлогч даргагүй, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг давхардалгүй, илүү шат дамжлагагүй байх;

– нэгтгэгдсэн, татан буугдсан яам, агентлагаас шилжиж ирсэн орон тоог мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулах;

– Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга, эсхүл орлогч дарга нэгтэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх;

– агентлагийн газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, нэгжийн орон тоог 7-гоос багагүй, дунджаар 10 байх чиглэл баримтлах;

– агентлагийн дарга нь зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх, дэд болон орлогч дарга, нэгжийн дарга нар албан ажлын автомашин хэрэглэхгүй байх.

Засгийн газар өөрөөсөө эхлэн хэмнэлт хийж, төсөвт үүссэн хүндрэлийг давахад чиглэсэн энэ бодлого цаашид төрийн албыг цомхон, чадварлаг мэргэжлийн болгоход дэмжлэг үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Tahar (December 16, 2014 1:12:32 pm )

    Tahar gej sonin gazraa hamgiin tvrvvnd buulga mash ih tusuw zartsuulsan gazar tusuwt ymarch nemergvi alba

  • зочин (December 16, 2014 6:21:56 pm )

    ОБЕГ ЫН БҮТЭЦ ХАМГИЙН ТЭНЭГ ЗӨВХӨН АРХАНГАЙ АЙМГИЙН ОЛОН ОЛОН НӨХДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГУУЛАХ ЗОИЛГООР АТА -ИЙН ЧИНЗОРИГ ХИЙЛГЭСЭН, ЗӨВХӨН СҮҮЛИЙН 14 ХОНОГТ МАШ ОЛОН ХҮН ТОМИЛОГДСОН ЭДГЭЭРЭЭС ИХНХИЙГ Д.ПҮРЭВДААВУУ Х.БАТБИЛЭГ Д.ЧИНЗОРИГ НИЙСЛЭИЙН Я.УЛАМБАЯР НАР ХИЙЛГЭСЭН.ХАМГИЙН АЙМААР НЬ НИЙСЛЭЛИЙН ХАМГИЙН ОЛОН ХҮНТЭЙ ОЛОН ОЛОН ШАТАХУУНЫ АГУУЛАХТАЙ БАС ОЛОН ҮЙЛДВЭРТЭЙ МАЛ ИХТЭЙ ОЛОН ЗАМЫН СҮЛЖЭЭ ИХТЭЙ БАРАГ Л СТРАТЕГИЙН ДҮҮРЭГТ АРХАНГАЙ АЙМГИЙН ХАРЪЯАТ АТА-ИЙН ЧИНЗОРИГ ДАРГЫН ДҮҮ ДҮНДҮҮК ҮНЭНБААТАР ГЭГЧ АРАЙ Л ЮУ Ч МЭДЭХГҮЙ МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙГ ЧИНЗОРИГ УЛАМБАЯР ТОМИЛУУЛСАНГ АНХААРАН ҮЗНЭ ҮҮ ШАДАР САЙДАА.ЯАГААД ГЭВЭЛ ТЭР ДҮҮРЭГТ ГАЛ ИХ ГАРДАГ АВРАХ АНГИ ОЧИЖ АЖИЛДАГ ГЭТЭЛ УЛАМБАЯР ХОЖУУ ЭРДЭНЭБААТАР 2 ӨӨРСДӨӨ АЖИЛЛАСАН ГЭЖ МАШ ИХ ЗАРДАЛ ГАРГАЖ АВДАГ.ЭРДЭНЭБААТАР БАЙГУУЛЛАГУУДАД ГАЛЫН ХОР ШАХДАГ, АВРАХ АНГИУДААС БЕНЗИНЫГ ТАТАЖ АВДАГ, ГАЛ УНТРААСАН ХӨЛС ГЭЖ ХОХИРСОН ИРГЭДЭЭС МӨНГӨ АВДАГ АНУН ТӨВӨӨС 30 САЯ ТӨГРӨГ АВААД Х.БАТБИЛЭГТЭЙ ХУВААЖ ИДСЭН.ИЙМ ЗӨРЧЛҮҮДИЙГ ОНЦГОЙД Х.БАТБИЛЭГ, Д.ЧИНЗОРИГ, Х.ЭРЭДЭНБААТАР НАР Л НИЙЛЖ ХИЙЖ ГАРШСАН.ҮҮНИЙГ ТАСЛАН ЗОГСООЖ ЧАДАХ БОЛОВУУ ШАДАР САЙД ТА.ТБД ЧАДААГҮЙ ТЭД ТҮҮНИЙ ТӨРСӨН АХ ПҮРЭВДААВУУГ УГЖИЖ БАЙСАН ОЛОН УДАА ТЭРЭЛЖ, ЗҮҮНХАРАА РУУ АМРАЛТАД АВЧ ОЧИЖ ДАЙЛЖ ЦАЙЛЖ БАЙСАН УЧИР ТЭДНИЙГ ЯАЖ Ч ЧАДДАГГҮЙ БАЙСАН ЭНЭ ШУДАРГА ЯВДАЛ УУ.

  • зочин (December 16, 2014 6:27:16 pm )

    Хүрэлсүх сайдаа хүн хүнээр төрдөг харин дарга даргаар төрдөггүй нэгэнт хамт олондоо шууд захирагдагсдадаа ийм үнэлэлт авсан бол хамт олондоо ийм сэтгэгдэл төрүүсэн бол ямар ч сайн дарга байсан ажил явуулж чадахгүй байхаа.

antalya rent a car