Бид єнгєрсєн дугаартаа “Тээвэр ачлал” компани болон Монголын тээвэрчдийн холбооны удирдлагууд “Авто тээврийн vндэсний тєв”-ийг єєрсдийн болгохоор улайрч байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад дээрх хvмvvс орон нутгийн чиглэлд явдаг жолооч нарыг хэрхэн хохироож байгаа талаар дурьдах болно.
Тухайлбал, “Тээвэр ачлал” ХК-ийн Ерєнхий захирал, Б.Батзориг, гvйцэтгэх захирал Б.Баатарням нар жолооч нарыг хохироож олон хvнийг єрийн дарамтанд оруулж ажил амьдралаар нь тоглоод байгаа тухайг тээвэрчид бидэнд учирлан ярьсан юм.
Єєрєєр хэлбэл тэд жолооч нарын эзэмшилд байдаг тээврийн хэрэгслийг нь єєрсдийн эзэмшилдээ бvртгэж авчихаад их хэмжээий ашиг олж байгаа хэмээн орон нутагт явдаг тээвэрчид баримт нотолгоотой батлан ярьцгаасан юм. Нэгэн жишээг дурьдахад єнгєрсєн зургаадугаар сарын 23-нд Багануурын чиглэлд явж байсан 45 хvнтэй автобус замын хажуу руу унаж осолд оржээ.
Єнгєрсєн пvрэв гарагт жолооч нар болон иргэд машины дугаарын хязгаарлалт дууссан хэмээн сошиал ертєнцєєр бие, биетэйгээ маргалдаж багагvй дуулиан дагуулсан. Яг vнэн хэрэгтээ дугаарын хязгааралалтын хvчинтэй хугацаа vргэлжилсэн хэвээр байсан юм. Энэ талаар албаны хvмvvс мэдээллийг олон нийтэд хангалттай хvргэсэн боловч тєдийлєн олны сонорт хvрч чадаагvй бололтой. Тиймээс олон нийт дугаарын хязгаарлалтыг цааш нь vргэлжлvvлэх нь зvйтэй гэсэн саналаа ч илэрхийлэх болсон юм аа. Мэдээж дугаарын хязгаарлалтыг цаашид vргэлжлvvлэх хэрэгтэй. Эс бєгєєс єнєєдєр нийслэлийн хvн ам хvрээгээ тэлж автомашины тоо улам ихээр нэмэгдэх болсон. Хэрвээ дугаарын хязгаарлалтын хvчинтэй хугацааг сунгахгvй бол ямар гамшиг, тvгжрэл болох вэ гэдгийг хvн бvхэн л дор бvрнээ тєсєєлж байгаа.
Тиймээс єнєєдєр яг энэ асуудлаар Нийслэлийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргах юм. Уг нь дугаарын хязгааралтын хvчинтэй хугацаа vргэлжилж байгаа. Гэтэл зарим нэг тээврийн хэрэгслийн жолооч нар дур мэдэн хєдєлгєєнд оролцсноом болж єнгєрсєн баасан гарагт жолооч, цагдаа нарын дунд нэлээдгvй маргаан дагуулсан vйл явдал маш олон харагдаж байсан.
Тухайлбал, иргэдийн хэлж буйгаар “Нийслэлийн Замын цагдаагийн газраас дугаарын хязгаарлалтын хvчинтэй хугацаа дууссан гэх мэдээллийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр тараасан мєртлєє єнєєдєр ингээд торгож байгаа нь зохисгvй vйлдэл юм. Хэрвээ vнэхээр дугаарын хязгаарлалт хvчин тєгєлдєр хэвээрээ байгаа юм бол тодорхой хариултыг єгєх хэрэгтэй шvv дээ. Бvтэн нэг єдєр л энэ талаар иргэд хоорондоо маргалдаж байна” гэв. Ингээд энэ талаар албаны хvнээс асуухад “Нийслэлийн замын хєдєлгєєний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор 2012 оны наймдугаар сарын 27-ноос эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сvvлийн оронгоор Улаанбаатар хотын ачаалал ихтэй гудамж замуудад хязгаарлалттайгаар хєдєлгєєнд оролцуулж эхлэсэн. Сvvлийн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн томоохон гудамж замуудад єргєтгєл, шинэтгэлийн ажил хийгдсэнтэй холбогдуулан зарим гудамж замыг хязгаарлалтын бvсээс хасах, цагийн хувьд єєрчлєлт оруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн тєслийг Нийслэлийн иргэдийн хурлаар хэлэлцэж єєрчлєлт оруулах саналыг Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын Тэргvvлэгч нарт олгосон.
Тиймээс тус ээлжит хуралдаан ирэх даваа гарагт хуралдах бєгєєд энэ хурлаар “Улаанбаатар хотын замын хєдєлгєєнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” авч хэлэлцэх юм. Тиймээс одоо хэрэгжиж байгаа Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн хурлын 2012 оны 2/08 дугаарын “Улаанбаатар хотын замын хєдєлгєєний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслэлээр зорчуулах боломжийг нэмэгдvvлэх зарим арга хэмжээ авах тухай” тогтоол хvчин тєгєлдєр vйлчилж байгаа болно.
Иргэдийг тєєрєгдєлд оруулсан Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын єнгєрсєн арваннэгдvгээр сарын 27-ны єдрийн 21/27 дугаар “Улаанбаатар хотын замын хєдєлгєєнийг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолд ємнєх Нийслэлийн Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаарын тогтоол хvчингvй болсон талаар дурьдаагvй болно гэдгийг хариуцлагатайгаар Нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээлж байна гэдгийг хэлэх байна” гэлээ. Уг нь нийслэлийн замын хєдєлгєєнийг бууруулах зорилгоор автомашины дугаарыг хязгаарлах тогтоол батлагдаад хоёр жил гаруй болж байгаа юм. Ингэснээр нийслэлд тогтмол хєдєлгєєнд оролцдог тээврийн хэрэгслийн тоо 50 хувиар буурна гэж албаныхан тооцоолсон хэрэг юм. Єєрєєр хэлбэл, дугаарын хязгаарлалт нь иргэдийг стрессгvй байлгах, замын хєдєлгєєнийг сааруулах, ажил тєрлєє амжуулах, эдийн засгийн vр ашиг гарах ба нийтийн тээврийн хэрэгслийг сонгон иргэдийг хєдєлгєєнд оролцох боломжийг нь олгосон юм. Хэрвээ дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл замын хєдєлгєєнд оролцсон бол жолооч нарт Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-т зааснаар арга хэмжээ тооцох бєгєєд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж хэрэглэсэн, улсын дугааргvй замын хєдєлгєєнд оролцсон жолоочийн автомашиныг журамлаж жолоодох эрхийг хоёр жил хvртэлх хугацаагаар хасах арга хэмжээг ногдуулж байгаа. Тvvнчлэн замын хєдєлгєєнд улсын бvртгэлгvй, дугааргvй, техникийн хувьд бvрэн бус хяналтын vзлэг оношилгоонд хамрагдаагvй, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагvй тээврийн хэрэгслийг хєдєлгєєнд оролцуулахгvй гэж заасан байдаг. Харин яаралтай тvргэн тусламж болон єєр бусад тээврийн хэрэгсэлд дээрх хуулийн тогтоомж хамаарахгvй энэ нь хойшлуулшгvй ажил vvрэг гvйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд хамаарахгvй байхаар хуулинд заасан гэсэн vг. Юутай ч єнєєдєр болох Нийслэлийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг шийдэх юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (December 15, 2014 9:16:48 am )
Үндсэн сэдвээсээ хацайгаад шаал хаа хамаагүй юм бичээд давхичих юмаа. Одооны сэтгүүлчидээ гэж…..
1 Comment