МУСГЗ яруу найрагч Ц.Хулан 2-р суваг телевизийн “Цензургvй яриа” нэвтрvvлэгт оролцохдоо “Улстєрд шинэ манлайлагч” тєсєлд оролцогч залуучуудыг гашуун ч гэсэн vнэн vгээр сайтар ичээсэн удаатай. Хэдийгээр яруу найрагч ахайтан жаахан хатуухан vгээр тоншсон ч vнэн хэрэг дээрээ монголоороо олигтойхон алдаагvй бичиж чадахгvй тэдгээр “улстєрийн шинэ манлайлагч” нар бараг бvгдээрээ Англи, Орос, Солонгос хэлтэй гээд “буудчихсан” байсныг тvс, тас шулуухан vгvйсгэсэн билээ. Тэдгээр “улстєрийн шинэ манлайлагч” нар телевизийн шоугаар дєрєєлєн их улстєрд хєл тавьж, 2016 онд нэр дэвших, 2020 онд сайд болох сэрмээргvй сэрvvн зvvдэндээ тєєрч мунгинаж явааг “хvvхэд ийм дээрээ хєєрхєн” гэж уучилж болох ч тэдний vлгэр дууриалал авдаг єнєєдрийн эрхэм улстєрчдийг “Улстєрийн академи тєгссєн юм, анлиар хэдэн vг гадарладаг юм, урьд нь дэд сайдаар хэдэн сар ажиллаж vзсэн юм” хэмээн толгойг нь илэн дэвшvvлдэг хачин жигтэй тогтолцоог шоолохгvй бол горьгvй нь. Монголын эдийн засаг элгээрээ хэвтчихсэн гэдгийг эрхэм УИХ-ын гишvvд дуртай дургvй хvлээн зєвшєєрсєн одоо цагт улстєрийн хямрал гээч бvр ч айхтар хорлонтой дайсан манай дээдсvvдийн хоёр гарыг дээш нь єргvvлчихээд байгаатай эвлэрэх цаг болжээ. Єнєєдєр Монголын улстєрчид засаглалын тєлєє, эрх мэдлийн vзvvрээс атгахын тєлєє эхнэр, нєхрєє ч арилжин зарахад бэлэн болсон.
Єчигдєрхєн л улайран эсэргvvцэж байсан хvн маргааш нь сайдын суудлын тєлєє хэрхэн єєрийн vнэтэй бvхнээ дэвслэчихээд тєрєл арилжчихсан шогшиж явахыг бид бvхэн харцгаасан.
Тэгвэл сvvлийн vед аль нэг яамны дэд сайд болохын тулд аавыгаа ч ар хударгаар нь хоосортол нь наймаалцдаг энэ цагийн “улстєрийн шинэ манлайлагч” нар цээж тvхийлгэн хvрхрэлдэх болжээ. Саяхан л дэд сайдын суудлыг улайм цайм худалдан авч байсан эрхмvvд єнєєдєр хууль зохиолцоод, бас зарим нь мест ахиж жинхэлчихээд “Одоо би сайд болсон. Єєрийнхєє багийг бvрдvvлнэ” хэмээж, хуучин сайдын ажлын албыг хуу хамаад гудамжинд хєєгєєд гаргачихаж байна. Дэд сайд гэдэг хачин жигтэйхэн албыг бодон олж, єнєєдрийн “улстєрийн шинэ манлайлагч” нарт мєнхийн гавьяа байгуулсан эрхэм єнєєдєр Монголын улстєрєєс хол байгаа ч тvvний єлгийдсєн нялх Сэнгvмvvд єнєєдєр улстєрийн хор найруулах хэмжээнд хvрэх гишгvvрээ чухамдаа дэд сайд хэмээн бат ноттой итгэж, энэ суудлын тєлєє ёстой л эрэгчин, эмэгчинээ vзэлцэж байгаа.
Засгийн газарт олонх болсон АН-ын хувьд Цємийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт агентлагийг нь цомхотгосны тєлєєсєнд дэд сайдын суудал єгєхєєр яригдаж байгаа. Мєн ємнєх Ерєнхий сайд Н.Алтанхуягийн зєвлєх байсан М.Хvдэрбаатарыг шинэ дэд сайдын тоонд мєн багтаахгvй бол горьгvй гэцгээсэн дуулдсан. Жижиг дунд vйлдвэрийн сангийн дарга, Ардчилсан залуучуудын холбооны ерєнхийлєгч Б.Баттvвшингийн нэр мєн л яригдаж байгаа. Тэрээр УИХ-ын гишvvн асан Р.Бадам¬дамдингийн хvv учир аавыг нь гомдоож болохгvй. Иргэний харьяалал, шилжилт хєдєлгєєний ерєнхий газрын дарга Б.Пvрэвдоржийг мєн горилогч дунд нэрлэж байгаа. Эдгээрээс гадна АН-аас ємнєх Засгийн газарт ажиллаж байсан таван дэд сайдыг vлдээхээр болсон тухай мэдээлэл хvчтэй явж байгаа. Тухайлбал, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Сангийн дэд сайд С.Пvрэв, Эрvvл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттєр, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар vлдэж магадгvй нь. Яагаад гэвэл Засагт хамтарсан бусад намтай сайд, дэд сайдаа солбино. Энэ яамдад МАН, МАХН-аас сайд томилогдсон учраас дэд сайд нар нь єєрчлєгдєхгvй гэж байна.
Харин хамгийн сvvлд тодорхой болсон мэдээллээр МАН-ын 30 гаруй нялх Сэнгvмvvд ах нарынхаа гаргасан жимийг зам болгохоор энхрий хайрт намдаа єргєн барих хандив, санхvvжилтээрээ єрсєлдєн аль ч хамаагvй яамны дэд сайд болцгоохоор орондоо хэвтэх завгvй олноороо пижигнэлдэцгээж байгаа дуулдана.
АН, МАН-ын удтал дуншсан зєвшилцєєн, тохиролцооноор долоон дэд сайдын суудал ногдож байгаа ч “60 ямаанд 100 ухна”-ын одоо цагийн биелэл болж, мєнгєтэй амбицтай 30 эрхэм vзэж тарж байгаа аж. Тэдний дунд НИТХ-ын тєлєєлєгч, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа,”Мон-Уран”-ы Б.Саранчимэг, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, УИХ дахь МАН-ын бvлгийн зєвлєх Ш.Раднаасэд, Оюутолгойн ТУЗ-ийн гишvvн Г.Тэмvvлэн, МАН-ын бvлгийн зєвлєх Г.Єнєрбаяр, “UFS” группийн дэд ерєнхийлєгч Цэрэнбат, “Монполимет”-ын Ц.Гарамжав, НАМЗХ-ны Удирдах зєвлєлийн гишvvн Х.Алтай, Зvvний хvчний холбооны Г.Тэнгэр гээд ханхvv, гvнж нарын нэрс тэргvvн эгнээнд дvvхэлзэж буй дуулдав. Гэхдээ улстєрийн єндєрлєгт гарах алхмаа дэд сайдын суудлаар эхлэхээр баруун, солгойгvй тохиролцож, худалдаж, худалдан авч яваа тэдний замд ялихгvй саад vvсээд байгаа гэнэ. Тvvнээс болж АН, МАН-ынхан аль аль нь ихээхэн эвгvй байдалд орцгоожээ. Чухамдаа АН-ынхан хэд хэдэн тохирооноосоо буцаад байгаа гэв.
Тvvнчлэн МАН-ынхан ч албан ёсоор тодорхой тохироо хийгээгvй гэлцэнэ. Тэд Бага хурлынхаа гишvvддээ болно, бvтнэ бvх зvйл дээр тохиролцсон гэж мэдээлсэн ч vнэн хэрэгтээ тохиролцоо зуун задгай хэвээрээ байгаа аж. Тухайлбал АН-ынхан сайд, дэд сайдын суудал єглєє. Цаашдаа єєр єгєєд байх албан тушаал байхгvй гэж гvрийжээ. Харин МАН-ынхан хамтарсан бол агентлагын дарга, тєрийн нарийн бичгийн дарга, тєрийн ємчит аж ахуйн нэгжvvдэд парламентын суудлынхаа хувь хэмжээгээрээ хувиарлах ёстой гэжээ. Гэтэл хамтрагч АН-ынхан тєрийн нарийн бичгийн дарга, агентлагын дарга нар хуультай. Тєрийн албаныхаа хуулийн дагуу явна. Ерєнхийлєгч тєрийн албаныханыг халж болохгvй гэх болжээ. Мєн ялалт аваад баталгаажуулж чадаагvй Дундговь, Дорнод гэх мэт аймгуудын эрх мэдлийг МАН-д єгєхєєр яригдаж байсан. Бас л энэ шийдлээсээ эрх баригчид ухарч байгаа сурагтай.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-д тохироо ёсоор долоон дэд сайдын суудал єгнє гэж яригдаж байснаа єнгєрсєн хагас сайны байдлаар тав болж хувирсан дуулдана.
Vvнээс болж намуудын ойлголцолын харилцаа хvйтэрч эхэлсэн гэнэ. Ерєнхийдєє АН ялалт байгуулаад Засгийн газраа бvрдvvлснийхээ дараа єєрийн боловсон хvчнээ халах маш их хvндрэлтэй байгаа бололтой. МАН ч Бага хурлын гишvvддээ гоё зvйл ярьчихаад тvvнийгээ биелvvлж чадахгvй зовох байдалд хvрэхээр боллоо. Энэ байдлыг Ерєнхий сайд асан С.Баяр урьдчилан харж “МАН-д Засагт орох маш хvндрэлтэй байсан. Маш хэцvv шийдэл. Ц.Нямдорж Засгийн газарт орж болохгvй гэж 5-6 vндэслэл хэлж байна лээ. Харин би орохгvй байх 56 vндэслэл хэлж чадна. Гэхдээ улсаа бодоод орох нь зєв. Харин АН-д манайхаас ч илvv хvнд байгаа” гэж тайлбарлаж байсан. Тийм л байдал руу явж эхэллээ. Ерєнхийдєє эрх баригч хvчин МАН-д зургаан сайд, 5-7 дэд сайдын суудал єгєєд л болно гэж цаагуураа ярилцсан бололтой. Гэтэл МАН-ынхан нь бvх тvвшиндээ парламентын суудлынхаа хувь хэмжээгээр хамтрах ёстой гээд бодчихсон яваад байдаг. Хэрэв МАН-ыг ингээд аргална гэж бодоод байгаа бол арай л дэндсэн хэрэг гэж эх сурвалж тайлбарлав. МАН-ынхан ч гэсэн хэдэн сайд, дэд сайддаа дєрлvvлэхгvйгээр байдлыг харж байгаад босч мэдэх юм. Энэ байдал нь МАН-ыг Засгаас гаргах эсвэл дундуур нь хагалах хоёр л замыг засаад байна. Харин АН-ынхан єєрийн Засгийн газраа огцруулах, хамтрагчаасаа татгалзах, эдийн засгаа улам хvнд байдалд оруулж, улстєрийн тогтворгvй байдлыг vvсгэх бартаат замыг хvсээгvй ч сонгож мэдэхээр боллоо.
Яамдын дэд сайд нарын томилгоо энэ єдрvvдийн улстєрийн гол сэдэв болжээ. Зарим гишvvний хэлснээр дэд сайд болох гэсэн, дэд сайдаар єєрийн хvнээ томилуулах гэсэн хvмvvсийн “алаан” болж буй сурагтай. Парламентад олон нам хамтран Засгийн газраа байгуулсан тул хэн дэд сайд болох вэ гэдгээс илvvтэй аль нам хэдэн суудал авах вэ гэдэг нь илvv чухал байгаа юм. Засгийн газрыг байгуулахдаа зєвшилцсєн ажлын хэсгийн тєвшинд энэ тухай ярина гэсэн мэдээлэл байгаа ч хар зураг ерєнхийдєє гарчээ.
Одоогийн 15 яам тус бvр нэг дэд сайдтай байхаар тохиролцсон. Хуучин зарим яам хоёр дэд сайдтай байсан. Нийт 15 дэд сайд томилохоос МАХН хоёр, МVАН нэг, ИЗНН нэг, МАН зургаа, АН таван дэд сайдын суудал авахаар анх тохиролцсон юм билээ. Ємнє нь МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл зургаан дэд сайдын суудалтай байсан бол энэ удаад гурав болж буурсан. АН-ынхан олон сайдын суудал авсан болохоор энэ удаад МАН-д илvv нэг дэд сайдын суудал гаргаж єгсєн гэх мэдээлэл байгаа.Дэд сайд нарыг томилохдоо АН-ын гишvvн сайдаар нь очсон яаманд МАН-аас, эсвэл МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвслээс томилох зэргээр хяналттай ажиллуулахын тулд нам, эвслээр нь сєєлжиж томилох юм гэсэн. Зарим яам хуучин хэвээр ажиллах нь.
Тухайлбал, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам гэхэд сайд Лу .Гантємєр нь АН-ынх бол дэд сайд Б.Ургамалцэцэг АН-ынх. Нэг намаас сайд, дэд сайд нь очсон жишиг бий. Одоогийн байдлаар Байгаль орчин, ногоон хєгжил, аялал жуулчлалын сайд нь МАН, дэд сайд нь МАХН-ынх болох нь тодорхой болоод байгаа. Харин Сангийн сайд нь МАН-аас, дэд сайд нь АН-аас ажиллана. Энэ мэтчилэн сєєлжлєн томилогдчихоод байгаа шинэ сайд, хуучин дэд сайдтай яамдад нэг их єєрчлєлт хийхгvй болов уу. Ийнхvv єнєєдєр дэд сайд, маргааш УИХ-ын гишvvн гэгддэг улстєрийн наймаалцал хачин жигтэй байдлаар жинхэнэ пижигнэлдэж байна, цаагуур чинь.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Zo (December 15, 2014 9:08:07 am )
Төрийн албаны хууль одоо үйлчлэх болоо юу АН засагт гарч ирээд төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаагүй билүү яаж ингэж хэлж чадаж байнаа
-
санаа (December 15, 2014 12:57:48 pm )
одоо ажиллаж байгаа агентлагын дарга нар дотор төрийн албан хаагч байх хуулийн заалтын нөхцөлийг хангасан хүн хэд байгаа вэ,за бүр хэлтэс албадын дарга нар бол бүр өнгөрсөн шүү дээ,МАН-нхан АН -тай хамтрах шаардлагагүй одоо юу ч сайжрахгүй,ганц жил сандал ширээ хөрөнгө мөнгөө булаацалдаж хэрэлдэж байгаад2016 оны 1 сараас хэн ажил хийх юм бэ .Бүгд л хувийн амбиц хөөгөөд сонгууль энэ тэр гээд 6 сар шоу хийгээд болоо,тэгээд юу ч хийгээгүй сөнөөсөн АН-хаа хөлд чирэгдээд нээр хүнд битгий хэл сонсохоос ой гутам сөнөсөн МАН болох бий дээ,
-
Зочин (December 15, 2014 4:12:53 pm )
тэмүүжинг дэд сайдаар үлдээгээч
-
suulenkhuu (December 15, 2014 7:12:00 pm )
namaaraa taltsahaa boliochee.ard tumen chini yadarch tuildaj duuslaa.zasag ni bishee. ard tumneeree bugdiig ni shinjuuleechee!
4 Comments