“Мобиком” корпорацаас санаачлан хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” аяны ялагч болсон МУГЖ И.Одончимэг төслөө амжилттай хэрэгжүүлж, Улаанчулуутын хогийн цэг орчмын хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор сургалтын төв нээсэн билээ.
Энэхүү сургалтын төвийн үйл ажиллагаа ирэх сарын 1-нээс эхлэх юм. Гэтэл сүүлийн үед жүжигчин И.Одончимэгийг “Улаанчулуутын хүүхдүүдэд сургууль барьж өгөх нэрээр өөрийгөө сурталчилж, бизнес хийж байна” гэх утгатай таагүй мэдээллүүд цацагдах боллоо.
Тэгвэл гавьяат жүжигчин И.Одончимэгээс энэ талаар тодруулахад “2.2 га газрын мөнгө, дөрвөн тал төмөр хашаа, нам даралтын зуухаар халдаг 55 м2 сургалтын байр гэх мэт зүйлсд зарцуулсан. Мөн тэнд ажиллах хүмүүсийн зургаан сарын цалин гээд бүхий л зүйлс энд багтсан байгаа. Бид эдгээр ажлыг хамгийн хямд зардлаар чанартай хийж гүйцэтгэхийг бодсон. Түүнийгээ ч биелүүлсэн. Зөвхөн “Мобиком” корпорацийн мөнгөөр биш сайхан сэтгэлтэй олон хүний сэтгэлийн дэмээр сургууль маань үүд хаалгаа нээлээ. Мөнгөнөөс гадна ном, бичгийн хэрэгсэл, хувцас хунар бэлэглэсэн маш олон хүн бий. Гэтэл хүмүүс яагаад ингэж яриад байгааг ойлгохгүй юм. Шулуухан хэлэхэд тэр хүмүүсийн хийх ёстой ажлыг хийчихсэн байхад тусалж, дэмждэггүй юм аа гэхэд хүний хийсэн ажлыг ингэж харлуулах хэрэг байна уу. Би өөрийгөө сурталчилж, энэ мөнгөнөөс илүү харж, билүү долоосон юм огтхон ч байхгүй” гэв.
Мөн тус сургалтын төвийн үйл ажиллагааг хариуцсан мэргэжилтэн Б.Цолмонтой утсаар холбогдож тодруулахад “Манай үйл ажиллагаа ирэх нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ. Одоогоор сургууль завсардсан хүүхдүүдэд долоо хоногийн хоёр өдөр буюу даваа, баасан гарагт ерөнхий эрдмийн хичээл орж байгаа. Цаашид үлдсэн өдрүүдэд шатар, даам, компьютерийн дугуйлан ажиллуулж, сурах хүсэлтэй хүүхдүүдэд зааж өгөхөөр ажиллаж байна. Багш нарын хувьд сургууль завсардалтыг нөхөх мэргэжлийн хүмүүс байгаа. Дөрвөн хүнтэй багш нарын баг ажиллаж байгаа. Тэд өөрсдөө хүүхдүүдээ бүртгээд 50-аад сурагчтай болсон. Одоогоор сурагчдын маань 30 орчим нь ирж байна.
Хүүхдүүдийн тухайд бусад сургуулийн сурагчидаас “өөр” учраас багш нарт бага зэрэг хүндрэл учирч байна. Гэхдээ манай багш нар аль болох зааж, сургах, туслах үүднээс ажиллаж байгаа. Насны тухайд гэвэл багш нар маань 14-өөс дээш насны хүүхдүүд гээд байгаа. Гэхдээ бид сурах хүсэлтэй хүмүүсийг авахгүй гэж буцаахгүй. Ер нь сурч боловсроход хэзээ ч оройтдоггүй гэдэг шүү дээ. Нэмж хэлэхэд зөвхөн энэ хогийн цэг дээр байгаа хүүхдүүд биш Сонгинохайрхан дүүргийн 24 болон 26 хорооны хүүхдүүд хамрагдах боломжтой” гэсэн юм.
Т.Санчир
Эх сурвалж: www.undesten.mn
Холбоотой мэдээ
-
ххххх (December 14, 2014 4:53:22 pm )
тойрогтоо ажиллах нэрийн дор олон тэрбум төг авсан хирнээ гарт баригдах юуч хийгээгүй 76 -гаас хол дээр байна Иргэдийнхээ төлөө хийж бүтээсэнд нь Одончимэгтээ баяр хүргэё
-
зочин (December 14, 2014 6:55:51 pm )
ийм сайхан үйлсэд бүгдээрээ 76 гишүүн байхгүй ч дэмжих хэрэгтэй тэд чадахгүй ш дээ харин бид чаднаа
-
Anonymous (December 14, 2014 6:59:08 pm )
Энэ тасан харанхуй оюуны хомсдолд орсон хүмүүс хүн сайн байвал атаархах хорлохоос өөрийг чадахгүй бүү тоо Газраар мөлхөгчид биш дээрээс шүүдэг юмаа хо Тийм учир сайхан ухаантай эмэгтэй танд улам их гялалзахыг ерөөе
-
eruul (December 14, 2014 7:13:08 pm )
Bitgi too, hun ururu bj musain yumnudig atarhtal yum hsen baina shu de, bsyar hurgie, sain uils hsen, mugas sain ni ih bdagt itge, amidrald ni saihan buhnig erue,Odno jujig min.ushu ih amjilt.
-
bolor (December 14, 2014 7:16:20 pm )
Manaihan bie biende tus boldoggui yuma gehed yum hsen negne ingej bh yamar heregtei yum be?? Huni saihan setgel, busdin sanachlaguig hj bhad yunda ingev atarhad u, ursdu chadahgui bol, chadagui bol zuger l ursdigu hichej amidar humuse!!
-
MGL (December 15, 2014 12:41:27 pm )
Их зүйл бүтээсэн байна лээ. Одоо яалгах гээд байгаа юм. Тийм сүрхий юм бол өөрнөө мөнгө босгоод хийх нь яасан юм бэ? Өөрснөө тэнэг, залхуу тэгсэн мөртлөө хүн юм хийхээр энэ тэндээс “хуцаад” амар заяа үзүүлэхгүй яачихсан малнууд гэхээрээ ийм байдаг байнаа.
-
ZOCHIN (December 15, 2014 2:42:27 pm )
Баяр хүргэе. Одноо атаархагчдын хэл амнаас бүү ай. Тэр хүмүүс өөрсдөө хийж чадаагүй тул ийм зүйл бичиж байгаа юм.
-
Зочин (December 15, 2014 2:44:52 pm )
Зөв зүйл хийж байгаа нэгнээ битгий ингэж хэлж бай. Одончимэгээ баяр хүргэе. Олон хүн чамд талархаж баяр хүргэхийг хүсч байна. Үнэхээр чи чадлаа.
-
Зочин (December 15, 2014 2:47:22 pm )
Ухаалаг жүжигчиндээ баяр хүргэе, Хийсэн бүтээсэн, санаачилсан зүйл чинь монголын ард түмний нүдэнд харагдаж байна. Бүү ай. Эрчтэй хүчтэй байж чаддаг шүү миний дүү.
-
zochin (December 15, 2014 5:52:37 pm )
bayr hurgie teneg avgain ugeer oroh hereggui ee hiisen buteeseniig ard tumen medej bgaa shuu amjilt husie
-
Unshigch (December 15, 2014 5:57:36 pm )
Xymyys eldev ym yarij bval ta sain ym xiij bnaa gej bod.manaixan ygaasaa iim teneg shyy dee.tamiin togoonii ylger mongolchyydiig xol yavyylaxgyi shyy.odnoo gaviatdaa amjilt xysee ene saixan yilsiinxee toloo yragshaa,
-
zochin (December 16, 2014 10:54:30 am )
naad muu ataarhasan umnuudaa bitgii too.tanii ajild amjilt husii.taniar baharhaj baigaa shu.76 gishuunii hiij chadaagui umiig ta hiisen.ter idej uusan muusain umaanuudiigaa l helne biz.ted nariigaa yaj ch chadahgui baij.ta bitgii too.ene muu heleed baigaa humuusiig dahiad ataarhaltal dahiad um hii ulam ih amjilt husii
12 Comments