antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2014 4 comments

Э.Бат-Үүл дарга аа, Нийтийн тээврийнхэн хүн биш гулууз мах ачиж яваа юм шиг аашилж байна

нийтлэсэн Admin

527-14181791551das23dasdaНийслэлд шөнөдөө цас  орсноос болж зам харгуй нэлээд халтиргаа, гулгаа ихтэй болсон учраас Замын цагдаагийн газраас жолооч нарыг болон том оврын автобусныхныг нэг, нэгнийхээ өмнүүр гүйцэд түрүүлэхгүй байхыг анхаарyулсан. Гэтэл Нийтийн тээврийн жолооч нар энэ бүхнийг умартаж хүнээ булаалцалдан хоорондоо уралдаж зорчигчдыг тээвэрлээд авч яваа мөртлөө мах ачиж яваа мэт давхиж байгаа дүр зургийг бараг л өглөө болгон харж сэтгэл өвдөх боллоо.

Уг нь тэднийг уралдахгүйгээр замын хөдөлгөөнд саад учруулахгүй байлгах үүднээс нэгдүгээр эгнээгээр ганцхан нийтийн тээврийг зорчуулдаг болсон. Гэвч үүнийг тэд зөв ашиглаж чадахгүй байгаа бөгөөд автобуснууд нэгдүгээр эгнээгээр явахгүй бусад эгнээ рүү шилжин уралдаж байна хэмээн иргэд бухимдаж байгаа юм.

Яг үнэндээ тэд зорчиж яваа хүмүүсийн амь насыг 500-хан төгрөгөөр үнэлж байгаа юм. Тэд олон нийтийн тээврийн хэрэгсэл гэхээсээ илүү уралдааны автомашин шиг л давхицгааж байгаа нь замын хөдөлгөөнд саад учруулж аваар осол гаргах аюултай гэдгээ ухамсарлахгүй байгаа нь харамсалтай.

Уг нь иргэдийн унаа болж, хол ойрд хөл залгуулж байдаг нийтийн тээврийн үйлчилгээ хамгийн хариуцлагатай ажил гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 800 гаруй том оврын, 700 орчим бага оврын автобус, цөөн тооны троллейбус, 500 гаруй такси явдаг гэсэн албан ёсны тоо судалгаа байдаг юм билээ.

Гэтэл эдгээр 2000 гаруй тээврийн хэрэгслээр иргэдэд чухам ямар стандартаар үйлчилж буйг нь хянадаг газар Замын цагдаагаас өөр байдаггүй гэхэд хилсдэхээргүй байна. Замын цагдаа хөдөлгөөний аюулгүй байдал, осолд л анхаарал хандуулдаг болохоос бусдыг нь авч хэлэлцэх ч үгүй.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтийн тээврийн жолооч нартай холбоотой осол, хэрэг 212 гарч таван хүн нас барж 138 хүн гэмтсэн байна. Иймд цаашид дахин зөрчил дутагдал гаргахгүй байх, замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, бие биедээ зөв зарчимч шаардлагыг тавьж учирч болох гэнэтийн аюул ослоос өөрсдийгөө хамгаалан ажиллахыг анхааруулж байна» гэсэн мэдээллийг «Автобус-1″ ОНӨҮГ-ын захиргаа мэдээллийн самбартаа сард байршуулан тавьсан байсан юм. Тэд хотынхоо сая гаруй хүнийг хотын нэг захаас нөгөө зах хүртэл хүргэж өгч очъё гэсэн газарт хүргэж өгөх том үүрэгтэй хүмүүс.

Гэтэл ажил амьдралаа залгуулах гэж зорчиж яваа хүмүүсийг бүхээгтэй машинд ачсан «гулууз»-наас ч хэцүүхэн байдалтайгаар зорчуулж байна. Гэтэл тад нагтаа амжих гэж яваа нэрийдлээр зорчигчдоо суудал дээр нь ойлгож буулган нисэх шахам давхилддаг.

Уг нь амь, амьдралтай хүн тээвэрлэж яваа юмсан. Үүнийг бичих болсон шалтгаан нь гэвэл олон хүн нийтийн тээвэрт сэтгэл дундуур явдаг төдийгүй зарим нэг жолоочийг ямар нэгэн шалгуураар нийтийн тээвэрт ажилуулах хэрэгтэй байх хэмээн бидэнд хандсан юм.

Тодруулбал, цагийн хуваариа дагаж мөрдвөл том оврын автобус цагийн хувиараа өглөө 06:30 цагт үйлчилгээнд гаргах ёстой. Гэтэл автобусны эцсийн буудал дээр ирчихээд хүмүүсийг гадаа хүйтэн байсан ч хамаагүй цаг болоогүй байна хэмээн хүлээлгэж, 07:00 цаг гэж хөдөлдөгт ихэд гомдоллодог. Үдэш, оройн цагаар нийслэлчүүд харина гэдэг хамгийн хэцүү асуудал. 21:00 цаг өнгөрчихвөл такси хөлөглөхөөс аргагүй.

Сүүлийн автобус 22:30 цаг гэхэд үйлчилгээгээ зогсоох журам бий. Харамсалтай нь тэд энэ журмаа мэддэггүй юм уу, 21:00 цагаас хойш том оврын автобусаар зорчино гэдэг ёстой үлгэр болсон гэж хэлэхэд нэг их хэтийдсэн болохгүй байх.

Тэгсэн хэрнээ авто бусныхаа дотор хананд «Зорчигчдын амар тайван байдлыг дээд    зэргээр эрхэмлэж үйлчилнэ» гээд биччихсэн байгаа юм. Гэтэл үүнийхээ эсрэгээр зорчигчид болж өгвөл кондукторуудыг уурлуулахгүй, зодуулчихалгүй мөнгөө төлөөд очих ёстой газраа буух нь зол болно.

Тиймээс нийтийн тээврийн хэрэгслээр зорчих явцдаа тохь тух болон үйлчилгээний соёл гээчийг мэдэрнэ гэвэл ёстой гонжийн жоо гэдэг л болно. Хэрвээ аль нэгэн автобус, микро автобусны жолооч, кондукторт зүй ёсны шаардлага тавих юм бол шууд л хөөгдөнө.

Мөнгөө төлсөн эсэх нь хамаагүй. Таксиндаа суугаад яв, өөрийнхөө машинаар давхи гэж ирээд л баахан загнана. Эцэст нь хэл амаар баахан доромжлуулаад өнгөрнө. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч «ХААН» гэдэг үгийг нийтийн тээвэрт ажиллаж буй жолооч, кондукторууд огт мэддэггүй гэсэн үг.

Өнгөрсөн зун Хотын дарга Э.Бат-Үүл нийтийн тээврээр үйлчлүүлэнгээ ажил байдлыг нь шалгаж байсан. Одоо дахиад нэг яваад үзвэл маш олон үнэгүй жүжгийг том оврын автобуснаас үзэх болно.

Эцэст нь хэлэхэд Үүл баатар дарга иргэдийг гулууз мах мэт ачиж яваа нийтийн тээврийнхэнд хатуухан сануулга өгөхгүй бол тэд олон хүний амь насыг нөгөө ертөнцөд илгээхэд бэлэн болсон байна шүү.

Р.Төгс

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (December 11, 2014 10:17:37 am )

    Нийтийн тээврийг хариуцдаг хүн байна уу? кондуктор хашгирахгүй бол хаашаа явах гэж байгаа автобус нь мэдэгдэхгүй, буруу зөрүү юманд суугаад төөрөөд байна хүмүүс. Иймээс буудал дээр автобусны чиглэл тавиачээ.

  • çî÷èí (December 11, 2014 10:38:48 am )

    Àâòîáóñíû æîëîî÷ íàð áàéíãà ãàðãàæ áàéãàà äîîðõ àñóóäëóóäûã øèéäýæ ºãºõèéã õ¿ñýæ áàéíà.
    -Æîëîî÷ íàðûã ñîíãîæ àâàõ /Ä àíãèëàëûã íü àâòîìàòààð òàâüæ ºãäºã àñóóäëûã çîãñîî/
    -Ä¿ðýìä çààñíààñ áóñàä òîõèîëäîëä àâòîáóñíóóä 2 áîëîí 3 äóãààð ýãíýýãýýð çîð÷èõã¿é áàéõ /Æèæèã òýðýãòýé æîëîî÷ íàðûã, ÿëàíãóÿà ýìýãòýé æîëîî÷ íàðûã àâòîáóñíû æîëîî÷ íàð ìàø á¿ä¿¿ëãýýð ýãíýýíýýñ øàõäàã, àðààñ íü õººäºã, óðä íü ãàð÷ òîðìîçëîäîã. / -Ãýðëýí òîõèîí äýýð áàéíãà áóðóó ýãíýýä îðæ çîãñîí áóñäûí õºäºë㺺íä ñààä áîëäîã àñóóäëûã æîëîî÷èéã íü òîðãîõ çàìààð òàñëàí çîãñîîõ /ªºðºº øóëóóí ÿâàõ ãýæ áàéæ áàðóóí áîëîí ç¿¿í òèéø ýðãýõ øóãàìàíä îðæ çîãñîîä áóñäûã õºäºë㺺íèéã á¿ä¿¿ëãýýð õààæ õºäºë㺺íä ñààä ó÷ðóóëäàã/
    -Õºäºë㺺íèé ¿åä óòñààð ÿðèõã¿é áàéõ / Ǻð÷ñºí òîõèîëäîë á¿ðò òîðãóóëü îíîãäóóëæ áàéìààð áàéíà.

  • Anonymous (December 11, 2014 8:01:08 pm )

    niitiin teevert andaa hun hognuud ajilladag, niigmiin shaar shavhruunuud l ajiladag gedegtei olon hun sanal niilne dee, konduktoruud ni heruulch, jolooch nar ni mal achij yavaa um shig davhidag, tamhi tatah ni enuuhend, huuhed hugshcuuliig buulgaj suulgahdaa avch davhidag, neg garaaraa samar chumuud nuguu garaaraa joloogoo baringaa utsaa chihendee naaj changa changa hashgirch charlaj yarina, buudlaa zarladaggui, hoorondoo uraldana, huchtei tormoz darna geed muu muuhai uildel bolgoniig hiideg baliar shaarnuud

  • zochin (December 11, 2014 10:19:47 pm )

    Avtobusanii mongo huraagcn daancn harishaa muu jolooch nar ni amid hund uilcnij baigaagaa meddeggvi xumuus dotor ni suuj uavj baihdaa ih gemtdeg ogtsom toormos xiideg esvel hurdtai yavdaag arai dendvv.jolooch mongo huraagch nar ni surgaltand suuj huntei uaj soeltoi vilcnleh surgallt uavuulbal eh ornii hogjild ih l heregtei vum da.

antalya rent a car