Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар өнөө өглөө 00.10 цагийн үед албан ёсоор бүрдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын сайд нар анх томилогдохдоо УИХ-аас хэдэн хувийн санал авсан болон намынхаа аль фракцид багтаж буйг танилцуулья.
1. У.Хүрэлсүх . 98.3 хувийн саналаар буюу хамгийн өндөр саналаар сонгогдсон. Зүүний хүчний холбооны тэргүүн.
2. Н.Төмөрхүү. 98.2 хувийн саналаар сонгогдсон. Зүүний хүчний холбооны гишүүн.
3. С.Эрдэнэ. 98.1 хувийн саналаар сонгогдсон. “Шонхор” фракци.
4. Д.Цогтбаатар. 96.6 хувийн саналаар сонгогдсон. Зүүний хүчний холбооны гишүүн. Эхнэр нь “М-Си-Эс” группын охин компаний захирал. Сү.Батболдтой мөн сайн ойлголцдог.
5. Д.Эрдэнэбат. 96.6 хувийн саналаар сонгогдсон. МҮДН фракцийн гишүүн.\
6. Ж.Эрдэнэбат. 96.6 хувийн саналаар сонгогдсон. У.Хүрэлсүхийн хүн буюу Зүүний хүчний холбооны гишүүн. Сү.Батболдтой мөн сайн ойлголцдог.
7. Л.Гантөмөр. 95 хувийн саналаар сонгогдсон. “Нэг Ардчилал” фракци.
8. Д.Дорлигжав. 94.9 хувийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баг.
9. М.Энхсайхан. 94 хувийн саналаар сонгогдсон. МҮАН-ын дарга.
10. Ц.Цолмон. 93.4 хувийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ойрын нөхөр болоод 2 жил болж буй.
11. Л.Пүрэвсүрэн . 93.3 хувийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баг.
12. Д.Зоригт . 93.2 хувийн саналаар сонгогдсон. МҮДН фракци.
13. С.Чинзориг . 92.7 хувийн саналаар сонгогдсон. Сү.Батболдын фракци. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад нь зөвлөхөөр ажиллаж байсан.
14. Д.Оюунхорол 93.1 хувийн саналаар сонгогдсон. Сү.Батболдын фракци.
15. Р.Бурмаа. 91.5 хувийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баг. Албан ёсоор МоАХ-д харьяалагддаг.
16. Г.Шийлэгдамба. 88.3 хувийн саналаар сонгогдсон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн холын хамаатан, “баруун гар”.
17. Р.Жигжид. 86.4 хувийн саналаар сонгогдсон. “Шонхор” фракци. Өмнөх сайд Д.Ганхуягийн их сургуулийн нэг ангийн найз.
18. С.Баярцогт. Хамгийн бага буюу 75 хувийн саналаар сонгогдсон. “Алтан гадас” фракци.
Өөрөөр хэлбэл энэ Засгийн газарт
МАН-ын Зүүний хүчний холбоо фракци 4, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баг 3, АН-ын “Шонхор” фракци 2, АН-ын МҮДН фракци 2, МАН-ын Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракци 2, “Алтангадас” фракци Ерөнхий сайдтайгаа нйилээд 2, МАХН 2, МҮАН 1, АН-ын “Нэг Ардчилал” фракци тус тус 1 сайдтай байна. МАН-ын голлох гэгддэг хотын фракци мөн Х.Баттулгын МоАХ харин сайдын суудалгүй хоцорчээ.
М.Гал
Холбоотой мэдээ
-
Батсайхан (December 10, 2014 10:55:27 pm )
Баярцогт гишүүн ухамсраараа сайдын ажлаа больчихмоор юм ийм хэл амтай авсан санал бага…
-
Zo (December 11, 2014 8:01:13 am )
Баярцогтыг дэмжиж байна олонхоороо шийдсэн асуудлыг Баярцогт яахаараа ганцаараа бурууг нь үүрэх ёстой гэж чадвартай сайн залуу улс төрч шүү амжилт хүсье хэдэн санал авах нь ямар ач холбогдолтой юм гол нь сайд болж энэ танхимд багтаж өөрийн бодлоо нэмэрлэх нь л гол нь
-
Zo (December 11, 2014 8:01:47 am )
Bayartsogtoo amjilt
-
kkk (December 11, 2014 9:03:19 am )
баярцогтыг дэмжиж байна амжилт
-
зараа (December 11, 2014 9:04:57 am )
амжилт баярцогтоо энэ улсын төлөө зүтгээд зөндөө л муу хэлүүллээ зүгээрээ бүү шантар
-
NYAMTAISHIR (December 11, 2014 9:58:23 am )
Bayartsogt boliyo. Elbegee hedii boltol ene neg hachin yuma chirj yavahiin. 2ula adil hujaa garaltai ged bayarlaldaal baij bdg bhda
-
NYAMTAISHIR (December 11, 2014 9:59:30 am )
Bayartsogt ild dald huuhed hiigeel yostoi oodgui er. Zasagt oruulahgui bsan ni olziitei do
-
зочин (December 11, 2014 11:15:53 am )
Г.Шийлэгдамба сайдаа та ЭМ н салбарын энэ олон хэрэгтэй хэрэггүй тайлан авдагийг болиулаарай. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага хөтөлбөрийн 35, бусад 20 гаруй тайланг бичиг болон мейлээр өглөө хэнд хэрэгтэй вэ? арай л их болоод байх юм. энэ асуудал БЗ дүүрэгт улам их байна
-
zochin (December 11, 2014 4:27:33 pm )
shiilegdamba tsolmon 2-g hamaatan bolgood zohiochih yumaa nerteigeer ni enhbayriin tom hyy uvuu ni nyamdorj avga ni s bayar nagats ni elbegdorj dyy ni nomtoibayar ch yumuu geed bicheech dee
9 Comments