Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4-т заасан заалт болон үүргийн дагуу шүүхээс албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн иргэдийг ажлын байраар ханган ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтан А, Г, О, Д нар дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын цэцэрлэгт үүссэн мөс, хогийг цэвэрлэх ажилд дайчлагдаж, шүүхээс ногдуулсан ялыг эдэлж байна хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн мэдэгдлээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.