Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Намхайн Төмөрхүүг дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 98.2 хувийн саналаар дэмжиж томиллоо. Зам тээврийн сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцууллаа.
Н.Төмөрхүү нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 1983 ондӨвөрхангайаймгийнАрвайхээрхотын 1 дүгээрарванжилийнсургууль, 1994 онд МУИС-ийнфизикийнфакультет, 2003-2005 онуудад СЭЗДС-д бизнесийнудирдлагаармагистрын зэрэгхамгаалсан.1994 онд “Өндөрбуянт” ХХК-ийгүүсгэнбайгуулжЕрөнхийзахирал, 2012 ондЗамтээвэр,барилга,хотбайгуулалтынсайдынзөвлөхөөр ажиллаж байсан. НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, МAН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн юм байна.
Түүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны гишүүн Б.Гарамгайбаатар, гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, Д.Ганбат, Ж.Батзандан, Г.Баярсайханнар төмөр замын бодлого, транзит тээвэр, автозам болон агаарын тээврийн салбарт баримт бодлогын хэрэгжилтүүд, ИНЕГ-ын томилгоо зэрэг сэдвээр сонирхсон асуултдаа хариулт авав. Сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү салбарыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана гэлээ. Түүнийг УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүд дэмжиж буйгаа илэрхийлэн амжилт хүсч байв.
Холбоотой мэдээ
-
1958.mn (December 10, 2014 9:19:36 am )
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
1 Comment