antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2014 6 comments

Л.Гүндалай: АН-ын өгөөш, хортой алимыг МАН залгичихлаа. Дандаа намайгаа мартдаг АН-аасаа гарч магадгүй

нийтлэсэн Admin

2dfc5de287ce6e49originalУИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Шийдлийн Засгийн газрыг ихэд шүүмжилж байна. Тэрээр сөрөг хүчингүй парламентыг бүрдүүлж байгаа нь ардчиллын гажуудал хэмээн зарлах болов. Бас АН-даа ихээхэн гомдож явдагаа ч ардчиллын 25 жилийн босгон дээр цээжээ онгойтол ярилаа.

Бие даагчид Монросцветмент, Иргэний нисэхээ өгчихөөд сөрөг хүчин болоорой

Нэгэн цагт сөрөг хүчин гэж юу болохыг яриуу тодоор харуулж явсан Л.Гүндалай сөрөг хүчин болно хэмээн зарлаад байгаа бие даагчид, Ц.Нямдорж нарт тэмцэл яаж хийх талаар леkц уншлаа. Л.Гүндайлагийн харж байгаагаар бол бие даагчид Засгийн бялуунаас хүртсэнээсээ эхлээд татгалзах ёстой гэв. Энэ талаараа “Бие даагчид сөрөг хүчин болно гэж их ярьж байна. Үнэндээ энэ хүмүүс Монросцветмент, Иргэний нисэхээ өгчихөөд сөрөг хүчин болох хэрэгтэй. Өөрсдөө л үгүй гээд байгаа болохоос биш авчихсан ш тэй. Ц.Нямдоржийн хэлээд байгаа үнэн ш дээ” хэмээн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарыг чимхээд авлаа. Өөрөөр хэлбэл сөрөг хүчин байхын тулд албан тушаалын бялуунаас хүртээгүй байх ёстой гэнэ.

Ц.Нямдоржийг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэхээр инээд хүрдэг

Харин сөрөг хүчин болно гэж зарлаад байгаа мөнхийн дайсан мэт явсан Ц.Нямдоржийгоо хэзээ ч ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй гэсэн үнэлгээ өглөө. Энэ тухайгаа “Ц.Нямдоржийг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэхээр инээд хүрээд байдаг юм. Чадахгүй ээ. Бас шударга гэхээр нь ч инээд хүрдэг. Дүр исгэдэг байхгүй юу. Шударга хүн чинь сэтгэл зүрхээрээ өөр байдаг. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд Ц.Нямдоржийн мэдлэг, ухаан, боловсрол нь ч хүрэхгүй ээ” хэмээн дүгнэлээ. Түүний энэ дүгнэлт өөрийгөө сөрөг хүчин болно гэж бодчихсон яваа Ц.Нямдоржийн бухимдлыг дэвэргэх байх даа.

МАН засагт орсноор амьдрал сайжрахгүй. Ам.долларын ханш буурахгүй. Бүх зүйл байдгаараа байна

Эрх чөлөөтэй яваа Л.Гүндалай МАН-ыг сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд явсан бол ирэх сонгуульд ялна гэж харж байжээ. Харин одоо МАН эрх баригч АН-ын хортой алимыг залгичихсан учир адилхан хордоно гэж дүгнэх болов. Энэ байр сууриа “МАН Засгийн газарт гүйгээд орж байгаа нь сөрөг хүчин байгаагүй. Байж чадахгүй гэдгийг нь харуулж байгаа юм. Ардын нам сөрөг хүчнээрээ байх ёстой байсан. АН дотоодын зөрчлөө дийлэхгүй болохоороо л орууллаа. Сөрөг хүчнээ засагт оруулж шавар шавхай, хариуцлагатай хутгах гэж байгаа юм. Энэ өгөөш, хортой алимыг нь МАН идчихэж байгаа байхгүй юу. Нөгөө жижиг намууд ч адилхан. МАН засагт орсноор амьдрал сайжрахгүй. Ам.долларын ханш буурахгүй. Бүх зүйл байдгаараа байна. Утаа хэвээрээ. Сандал ширээгээ ярьдаг нь хэвээрээ. Хүнд суртал хэвээрээ байна. Ганцхан авлига хээл хахууль л ихдэнэ. Хараа хяналтгүй боллоо. Айж ичих юмгүй боллоо” хэмээн тайлбарлав. Түүний тайлбарт дүгнэлт өгөх эрхийг уншигчиддаа үлдээе.

АН засаг барьж чадахгүй гэдгээ харууллаа

“МАН жагсаж чаддаггүй. АН засаглаж чаддаггүй” гэсэн зэвүүн хэлц үгийг олон түмэн хүлээн зөвшөөрөх болсон. АН-ын хүндтэй гишүүдийн нэг Л.Гүндалай ч хүлээн зөвшөөрч байгаагаа “АН засаг барьж чаддаггүй гэдгээ сая харууллаа. АН өөрийнхөө зүгээр ажиллаж байсан Засгийн газрыг татаад унагачихлаа. Хоорондоо учраа олж чадахаа байлаа. Энэ фракциуд Монгол орны баялагийг идэж уух бялуурах зорилготой байсан гэдэг нь ард түмэнд ил боллоо. Би аль ч фракцид ордоггүй. Намайг Зүүн хойд Азийнх гэдэг. Яг үнэндээ бол би Зүүн хойд Азийнх биш л юм байна лээ. Би фракцгүй болохоор 2012 оны сонгуулийн дараа хоосон үлдсэн дээ” хэмээн учирлаж сууна. АН-ын фракциуд Л.Гүндалайгийн тодорхойлоод байгаа шиг ажилладаг уу? үгүй юу гэдэгт ард түмэн 2016 онд дүнгээ тавихаар харж байна.

АН-ынханд ажил хийнэ гэсэн ойлголт байхгүй

Нэгэн цагт АН-ын нүүр царай, нэр хүндийн баталгаа болж явсан Л.Гүндалай намдаа хаягджээ. Ялалтын гол хөшүүрэг болж явсан гишүүнээ АН ялалтад хүрсэн хойноо мартдаг болсныг Л.Гүндалай илчиллээ. Түүний илчлэлт, гомдол “Би бол АН-д, Монголын ардчилалд тодорхой хэмжээгээр гавьяа байгуулсан гэж боддог. УИХ-ын чуулганы нээлтийг гурван удаа тарааж байсан. 2004 оны АН-ын ялалтад хүүхдийн мөнгийг санаачилж хувь нэмэр оруулсан. АН-ыг ингэж ялалтад хүргэсэн. Бас гурван удаа УИХ-ын гишүүний суудал авчирсан. Ийм байхад АН надад хэзээ ч ямар нэгэн албан тушаал өгч байгаагүй. Эрүүл мэндийн сайдыг Ард түмний намын даргын хувьд хийж байсан. АН Засгийн газарт хамтарч орно. Дандаа намайгаа хаяна. Дандаа фракциуд нь сайдаа авна. Тэд нар чинь дандаа бизнесийн бүлэглэл шүү дээ. Бүгд л албан тушаал ярина. Ажил хийнэ гэсэн ойлголт байхгүй. Тэрийгээ ийм юмны дарга болгоно гэж ярина. Мэдлэг боловсрол хамаа байхгүй. Намд гавьяа байгуулсан нь хамаа байхгүй. Сайд томилоход салбар хамаа байхгүй. Эрүүл мэндийн яамыг АН авахгүй шидээд л байгаа юм. Хариуцлагаас зугтаж байгаа байхгүй юу” гэж хөвөрч байна. АН-ын төлөө тэмцэж явсан Л.Гүндалайн энэ гомдолыг үгүйсгэж болохгүй. Ингэж хэлэх бүрэн эрхтэй хүн гэдгийг ард түмэн ч, АН-ын жирийн гишүүд ч хэлнэ. Харин ганцхан АН-ын дарга нар л хэлэхгүй болов уу даа?

АН-ынхандаа гомддог. Энэ намаас гарахад ч болохгүй юм байхгүй

Л.Гүндалайгийн гомдол цөхрөл түүнийг дараагийн алхамаа хийхэд хүргэж байгаа аж. Түүнийг нам нь тоохгүй байвал АН-даа “баяртай” гэж хэлэхэд бэлэн болжээ. Энэ шийдвэр, алхамынхаа тухай бас ирэх сонгуульд хэрхэн бэлтгэж байгаагаа “2016 онд улс төрд үзнэ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөвсгөлийн аль нэг газар нэр дэвшинэ. Он гараад шийднэ. Судалж байгаа. Би нам байгуулж явсан. АН маань болохгүй бол гарахад ч болохгүй юм байхгүй. Би эрх чөлөөтэй иргэн. АН-д өр байхгүй. Харин АН маань намайгаа дандаа хаядаг. Зарим талаараа АН-ынхандаа гомддог. МАН-д бол орохгүй. Түүний оронд шинэ нам байгуулаад эвсээд дангаараа явсан дээр. Хаа нэг газар очиж хатавчинд суудаг хүн биш. Мөнчигрөөрөө л явна даа” гэж учирлаж байна. Нэгэн цагт АН-ын нүүр болж явсан энэ хүн харин одоо АН-аасаа нүүр буруулахад бэлэн болсон байна. Ийм байдалд хүрэхэд өөрийнх нь зан араншин нөлөөлсөн үү? Эсвэл АН-ынх нь гишүүдээ мартдаг бодлого нөлөөлсөн үү? гэдгийг тойрч маргах өдрүүд эхэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • bagi (December 08, 2014 9:56:35 pm )

    argagui l gun balai medrel muutai, huviin shunalaas uur bodoh zuilgui, yamar ch bolovsrolgui hulgain spirtnii naimaachin hun ingej yarihaas uur yah ch bilee dee.AN n huchind shorond suugaaguigee l az geed zalbich yavsan chin deer dee chi

  • Д.Ганхуяг, 99116570 (December 08, 2014 10:05:53 pm )

    Гүндалай чи больдоо. Чи намын хуралд дээр албан тушаал тухайлбал Эрүүл мэндийн сайд гуйгаад л байсан. Гэтэл чамд өгөөгүй болохоор чи ингэж болохгүй. Ер нь чи боловсрол, мэдлэг, ухаан их дутмаг байна шүү. Тэр хилийн боомтоо ч өгвөл дээр байх шүү.

  • Зочин Бсс (December 09, 2014 8:31:03 am )

    Алтанхуяг чичлүүлэн байж чамайг шинээр суудал гаргаж Боомтийн дарга болгоо биз дээ.
    З.Энхболд чамд гаргаж өгөх үү. Чи Зайсан толгойг тэр чигээр нь эзэлчихсэн байна.Чи тэгэж ярьж болохгүй ээ. Ухамсар хэрэгтэй шүү.

  • зочин (December 09, 2014 9:21:32 am )

    гүндалай зөв хэлжээ сүүлийн үед ардчилсан намд хувь нэмэр оруулсан нь биш худлаа ярьж хор найруулсан нөхөд л шургалах болжээ хамгийн ойрын жишээ гэхэд засаг унагах ажилгаанд идэвхтэй оролцсон баярцогт сайханбилэг эрдэнэбат нар байна шүү дээ

  • Зочин (December 09, 2014 10:47:31 am )

    Энэ нэг албан тушаал, авилга, нэр алдарын төлөө яахаас буцахаа байчихсан нөхөр солиороод л байх юм. Жин явж байна жингэр хуцаж л байна. Үүгээр АН яах ч билээ. Явчихвал харин ч цэвэрхэн болох юм бишүү. Шинэ албан тушаал нь сайд байсан үе шиг нь идэж болохгүй байгаан байхдаа. Уг нь сайд болох санаатай байж л дээ..

  • Раднаа (December 09, 2014 2:24:56 pm )

    Хөвсгөлийн мангардалай.

antalya rent a car