Монголын шилдэг загвар өмсөгчдийн нэг Топ модель Э.Сэлэнгэ өнгөрсөн зун Франц явж, Эйфелийн цамхагийн өмнө найз залуугаасаа сүйн бөгж авч байсан тэрээр тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй. Э.Сэлэнгэ “Nine Dots” агентлагаа байгуулж нэлээд амжиллтай яваа бөгөөд сүүлийн үед “SBN” телевизэд ажиллан соёл, гоо сайхны талаархи олон талын мэдлэгийг үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн. Хөл хүндтэй хэдий ч загварын сургалтаа үргэлжлүүлэн, томоохон арга хэмжээнд урилгаар оролцож, телевизийн нэвтрүүлгээ хөтөлсөн хэвээр байгаа. Тэгвэл Э.Сэлэнгэ Б.Одбаяр нар тун удахгүй анхныхаа үрийн зулайг үнэрлэхээр зэхэж байгаа бөгөөд топ модель маань ээж болох бэлтгэлээ хангаж байгаа гэнэ шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.