antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2014 Comments are off

Xарагчин үхэр өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын,8. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 17. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, 9 улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car