antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2014 Comments are off

Хог хаягдлыг дахин боловсруулахад хамтарна

нийтлэсэн Admin

uuleeНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан захирал Масару Хонма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Европын Сэргээн босголт хөгжлийн банктай Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлын менежментийн шинэчлэлийн төсөлд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Нийслэл  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аар дамжуулан  Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээг шинэчилж, хог хаягдал дахин боловсруулах байгууламж барихын зэрэгцээ одоо үйл ажиллагаагаа явуулж буй хогийн цэгийн байгууламжийг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банк Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн шинэчлэлийн төсөлд 12 сая хүртэлх еврогийн урт хугацааны зээлийн санхүүжилт үзүүлэхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car