antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2014 Comments are off

Шарагчин тахиа өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 4. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 13. Бархасвадь гараг.  Гоё хүүхэн одтой, 4 ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car