Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос мэдэгдсэнээр, энэ жилийн бооцооны нийт үнийн дүн л гэхэд 2007 оноос хойшхи дээд түвшин буюу 432 сая иенд хүрсэн гэдгийг мэдэгджээ. Энэ мэдэгдлийн дараа японы сэтгүүлчид Хакухо Даваажаргалын хөрөнгө мөнгө,авдаг цалин, реклам сурталчилгааны орлогыг сонирхож эхэлсэн байна. Тэд с умогийн их аварга Хакухо Даваажаргалын хөрөнгө орлогын талаар сурвалжиж мэдээд түүнийг тус улсын тэрбумтнуудын жагсаалтад албан ёсоор оруулжээ. Японы хэвлэл мэдээллүүдэд бичсэнээр, “Хэрвээ түүний орлогыг Монголын үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцох юм бол 400 гаруй тэрбум төгрөг болно” гэж зарлалаа.
Хакухо Японы томоохон компаниудын сурталчилгаанд онцгой байр суурь эзэлдэг. Тухайлбал “Сумитомо рингён” компанийн сурталчилгаанаас дунджаар 300 мянган иен олж авдаг байх жишээтэй. Гэхдээ өөрийн орлогын зохих хэсгийг тэрээр “Мэргэжлийн сумогийн холбоонд” хандивладаг байна. Харин цолныхоо эрэмбээр Хакухо уг холбооноос сар бүр 2750000 иений цалин хөлс авдаг аж.
shudarga.mn
Холбоотой мэдээ
-
Ganaa (December 04, 2014 7:51:14 am )
Bayr hurgey.Neg ch gesen Mongol mini sain saihan amidarch bval.Nertei hunii zustei huu mini buyntai aavin chini saihan buyn ni huudee iim buynig hairlaj bgaa um.Bas Mongol bolon Yponi ard tumniig hundelj yvaarai.
-
зүрх судас (December 04, 2014 12:33:44 pm )
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ХХК байр Утас: 96665038
2 Comments