antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2014 1 comment

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр

нийтлэсэн Admin

hbХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриаг дэвшүүлжээ. Манай улсын хувьд энэ өдөрт зориулан олон арга хэмжээ зохион байгуулах аж.

Тухайлбал сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дугаар тусгай сургуулийг төгсөгч, уран бүтээлч, зураач болон авьяаслаг сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 15:00 цагт ХААН Банкны “Улаан гэр” Арт Галерейд нээгдэх аж. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудлаар төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх аж. Монгол Улсын хэмжээнд нийт 96 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж. Тэдний 10 869 нь 0-18 насны хүүхэд юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Ч.САЙХАНБИЛЭГ (December 03, 2014 12:51:09 pm )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car