antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2014 11 comments

Өндөр настан Хорлоод туслах аян үргэлжилж байна

нийтлэсэн Admin

57597“Хүмүүс намайг асрамжийн газар аваачна л гэдэг юм. Муу өвчтэй хүүгээсээ холдоно гэхээр санаанд багтахгүй юм аа. Би хүүгээ сард ядаж нэг эргээд байна шүү дээ. Үхтэл үр харам гэж, барааг нь харж байгаад өнхөрье дөө, эмээ нь” хэмээн ярих өндөр настан Хорлоогийн талаарх мэдээлэл энэ амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээ болон цахим сайтуудаар цацагдаж, олон хүнд нэгийг бодогдуулсан билээ.

Хорлоо гэх энэ хөгшин 90 насыг зооглож буй хэдий ч төрсөн ганц үрийнхээ төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол Дэнжийн мянга, Бөмбөгөр Худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж хэдэн төгрөг олдог. Тэрээр өдөрт 2-3 мянган төгрөг олж, түүгээрээ өдрийнхөө хоолыг залгуулж, үлдсэн хэдийгээ хадгалдаг байна. Өндөр настан Хорлоо өөрөөсөө харамлан байж хураасан мөнгөөрөө сард нэг удаа мэдрэлийн сааталтай хүүгээ эргэж очдог байна.

Уг нь тэрээр өдий насандаа хүүхдүүдийнхээ ачлалд бөмбөрч, ач гучаа тойруулаад алтан сургаалаа хайрлаад сууж баймаар. Гэтэл Хорлоо гэх энэ буурай хөхөө өвлийн хүйтэнд айлын хашаанд хэзээ мөдгүй нураад уначихмаар хуучин муу амбаарт олон жилийг үджээ.

“Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын залуучууд олон нийтийн сүлжээгээр өндөр настан Хорлоод туслахаар уриалга гаргажээ. Сайн дураараа нэгдсэн залуучууд амралтын өдрүүдээр Хорлоо хөгшнийд очиж мод, нүүрс мөн хөнжил хувцас болон ойр зуурын хоол хүнс авах мөнгө хүргэж өгсөн аж. Мөн шинэ байшин барьж өгөхөөр болжээ.

Бид “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-тай холбогдоход “Өнөөдөр /12.01/ Хорлоо эмээд барьж өгөх байшингийнхаа суурийг тавилаа. 10 гаруй сая төгрөгөөр шинэ байшин барих төлөвлөгөө гаргасан. Барилгын ажил долоо хоног үргэлжлэх байх. Энд ажиллаж байгаа залуучууд сайн дураараа ирсэн. Хорлоо эмээд туслахыг хүссэн хүн бүр байшин барихад тусалж болно шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр Хорлоо эмээг сувилалд амраахаар явуулсан” гэв. Дашрамд дурдахад, Хорлоо буурайд туслах мөнгөн тусламж сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар арвижсаар байна.

М.АМАРЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочин (December 02, 2014 10:35:31 am )

    нүдээ олсон ийм тусламж хэрэгтэй хүндээ очиж байгаад баяртай байна

  • zochin (December 02, 2014 10:37:49 am )

    byuan ni delgereg huuhduud mini

  • Zochin (December 02, 2014 10:44:28 am )

    Ene zaluuchuudad bayr hurgie.Ta buhen mash ih byantai ajil jij bna udahgui ta nart byan n irnee.
    Mongold iim l zaluus uguilegdej bna.ta nar olon humuust ulger duurialal bolj baigaad bayrtai bna .

  • bvdvvn miss (December 02, 2014 10:44:45 am )

    tegeed ailiin haashaand bariad tavihaar ailiin humuus n uurlahgvi yum uu goe bashin boloh bhda

  • Zochin (December 02, 2014 10:50:18 am )

    uur haana n barih ve dee.Gazar gedeg n oldohgui bizdee.Huurhuu zaluuchuud mini mash sain bna.Evii mini ter buurai amidrah hugatsaandaa heden huuhdin bolon setgel negt olon tumnii buangaar setgel duuren bh n dee zailuul.Ter hugshind nas hairlaya.Burhan urshuug

  • geh (December 02, 2014 11:55:34 am )

    Setgvvlch geh Amarjargal geh etgeeded zugeer ter gyuai gdeg hundeliin vg hereglej bolhgui yu hoo…

  • z (December 02, 2014 6:48:29 pm )

    saihan setgeltei zaluusiin ayang demjij bn uneheer baharhaj bn emee urt nasalnaa

  • d (December 02, 2014 8:24:41 pm )

    yj holboo barih uuu 88131999 gsn dugarluu zalgaarai tusalmaar bna

  • Дэлгэр (December 02, 2014 8:39:44 pm )

    Баяр хургье унэхээр ховор сайхан залуучууд бнадаа баярлалаа дуу нартаа

  • Burmaa (December 02, 2014 9:25:11 pm )

    Sain uils buxen delgerex boltugai.

  • Anonymous (December 03, 2014 3:34:20 pm )

    Сайхан сэтгэлт залуучууд минь холбогдол ухасаа үлдээгээрэй,

antalya rent a car