antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2014 60 comments

Я.Буянтөр: Ахмадууд ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийг огцруулахыг хүсч байна

нийтлэсэн Admin

7166_837Ховд аймгийн Онцгой байдлыг байгууллагын дарга асан, бэлтгэл хурандаа Я.Буянтөр (Төрд 35 жил, Онцгой байдлын байгууллагад 15 жил ажилласан)

Баримт №1

Онцгой байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Тэрбишдагва ах дүү хамаатан садангуудаар ОБЕГазрыг дүүргэж хувийн компани шиг болгож байна. Тухайлбал төрсөн ах Пүрэвдаавуу зөвлөх, эгчийнх нь хүүхэд мэргэжилтэн, хүргэн нь Орхон аймагт нөөцийн дарга, ОБЕГ-ын тамгын газрын дарга Алтангэрэл нэг нутгийнх гэх мэтээр урт цуваа үргэлжилнэ. Зөвхөн ОБЕГазарт Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас 16 хүнийг шинээр авч ажиллуулжээ. Энэ сум шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Тэрбишдагвын нутаг билээ.

Баримт №2

ОБЕГазрын дарга Т.Дуламдорж /Тэрбишдагвын туслах байсан/, Тамгын газрын дарга Алтангэрэл /МАХН-ын аравтын дарга байсан/ нар энэ албанд томилогдон хууль бусаар хурандаа цол зүүцгээж дураар авирлаж байна. Олон жил төрд үнэнчээр зүтгэж гал гамшигтай амь насаараа тэмцэж  ирсэн албан хаагчдыг айлгах, дарамтлах замаар тэтгэвэрт гарган төрд удаан жил алба хаасны тэтгэмж болох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохгүй зовоосоор л. Эд нар гамшигтай тэмцэх байгууллагын чиг үүрэг, хөгжлийн талаар ямар нэгэн бодлогогүй зөвхөн өөрийгөө бодох өөрсдийн намын хүмүүс, ахан дүүс, найз нөхдөө энэ байгууллагад ажилтай болгох төсвийн хөрөнгөөр баяжих зорилготой ажиллаж байна. Хамт ажилладаг газар хэлтсийн дарга нар нь үүнийг мэдсээр байж өөгшүүлэн өөрсдөө албан тушаалдаа үлдэхийн тулд дагаж далдаганаж байна. Тухайлбал: 2013 онд 167 албан хаагчийг тэтгэвэрт гаргасан. 2014 онд 105 албан хаагчийг тэтгэвэр тогтоож, 2015 онд 160 албан хаагчийг тэтгэвэрт гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Баримт № 3

Тэтгэвэрт гаргахдаа 25 жил ажилласан 45-55 насны хооронд гаргах журамтай билээ. Гэтэл энэ журмыг мөрдөхөө болиод удаж байна. Сүүлийн 2 жил гаргасан тэтгэврийн хүмүүсийг судалж үзвэл, 43-48 насны хооронд тэтгэвэрт гарагсадын тоо бараг 60%-д хүрч байна. Эд нар ажилласан жил гүйцсэн бол нас харгалзахгүй, нас нь гүйцсэн байхад жил харгалзахгүй тэтгэвэрт гарган тэтгэвэрийн хэмжээг 18 сар болгож ахмадуудаа хохироож байна. Тэтгэвэрт гаргасан хүмүүсийн оронд өөрсдийн хамаатан садан, нутаг ус, өөрийн намын хүмүүсээр дүүргэж, мэргэшсэн албан хаагч ажиллах ёстой байгууллагын мөн чанарыг алдагдуулж байна. Эд бол Онцгой байдлын байгууллагад намынхаа хүмүүсийг аль болон олныг оруулах даалгавартай байгаа бөгөөд, гардан гүйцэтгэгч нь Тамгын газрын дарга Алтангэрэл юм. Тэр хүн хохироох, ажил амьдралыг нь зогсооход гаршсан, нүглээс айддаггүй шинэ цагийн хэлмэгдүүлэгч юм.

Баримт № 4

Тэтгэвэрт гарсан ахмадууд төрөөс авах тэтгэмжээ авч чадахгүй байна. Одоо 86 албан хаагч тэтгэмжээ аваагүй байгаа бөгөөд энэ 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл тэтгэмжийг олгохоор дугаар үүсгэжээ. Ахмадууд ингэж авах ёстой зүйлээ авах гэж дугаарлах ёсгүй билээ. Ард түмнийхээ аюулгүй амьдралын төлөө залуу халуун насаа зориулж, хүний амь нас, эд хөрөнгө авран хамгаалсаныхаа төлөө ингэж яллуулж байгаа нь харамсалтай. Онцгой байдлын албанд зүтгэсэн ахмадууд бие эрхтнээ түлсэн, гэмтэж бэртсэн, нойргүйдэл, даралт ихсэх өвчинтэй болсон байдаг. Ахмадуудын авдаг энэ 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж бараг энэ эрсдлийн төлөөс гэж бодож болох юм. Энэ албанд зүтгэсэний эцсийн үнэт зүйл хүсэл мөрөөдөл нь байсан. Онцгой байдлын ерөнхий газрын онцгүй удирдлагууд энэ мөрөөдлийг үгүй хийж, ахмадууд итгэл үнэмшлээ алдаж байна.

Баримт №5

Бид Онцгой байдлын удирдлагаас хүний амь нэхэх болно. 2014 онд тэтгэвэртээ гарсан Баян-Өлгий аймгийн аврагч С нь тэтгэмжээ хүлээсээр байгаад 43 насандаа хорвоогийн мөнх бусыг зүрхний шигдээс өвчнөөр үзлээ. Энэ нь тэтгэвэрийн нас хүрээгүй байхад нь тэтгэвэрт гаргасан, тэтгэмжээ өгөхгүй удаасан явдал нь залуу хүний хувьд энэ дарамтыг тэсээгүй бололтой. Энэ хүний амийг хэн хариуцах вэ? Ажилаа хийгээд мөрөөрөө амьдарч байсан бол энэ хүн үхээ ч үү үгүй ч үү ? Бид Онцгой байдлын вэб сайтаар дамжуулан ядаж энэ хүний гэр бүлээс хүлцэл өчиж уучлалт гуйхыг хүлээсээр л.

Баримт №6

Тэтгэмж олгох мөнгийг нь 2014 оны төсөвт суулгаад өгсөн байхад яагаад ийм олон (109) хүнийг тэтгэвэрт гаргасан нь хачирхалтай. Энэ хариуцлагагүй үйл явдлаас болж 86 хүний эрх ашиг хохирч байгаагийн дээр Онцгой байдлын ерөнхий газар мөн хохирол амсч байна. (Тэтгэвэр, тэтгэмжийг цагт нь өгөөгүй бол буруутай байгууллага нь хугацаатай хадгаламжийн хүүгээр бодож алданги олгох ёстой гэсэн хуулийн заалттай) Тэгвэл энэ заалтаар ОБЕГазар ахмадуудад олгоогүй нэг тэрбум есөн зуун наян зургаан сая төгрөгөнд өдөрт 1 905,0 мянган төгрөг, сард 57 150,0 мянган төгрөгний алданги хүлээж байна. Энэ алдангийг Төр төлөх болно. Хариуцлагагүй байж төсвийн санхүүжилтийн хуулийг зөрчсөн удирдлагуудыг яах ёстой вэ. Төсвөөс олгосон санхүүжилтээр урд оныхоо тэтгэвэрт гаргасан хүмүүстээ олгоод энэ онд 19 хүний тэтгэмжийг өгчээ. Үүнийг мэдсээр байж 86 хүнийг тэтгэвэрт гаргасан нь хариуцлагагүй манай төрийг ямар хүмүүс удирдаж байгаагийн тодорхой жишээ юм. Зөвхөн энэ үйлдэл, хүний амь нас хохироосныхоо төлөө Онцгой байдлын удирдлагууд огцрох ёстой. Энэ нь хариуцлагатай төрийн жишиг юм.

Баримт №7

Жил бүр 150-160-аар халаад оронд нь сургагдаж бэлтгэгдээгүй хүмүүсээр Онцгой байдлын албыг нөхөн хангаж байгаа нь аврах ажиллагаанд ноцтой хохирол учирч, Онцгой байдлын байгууллага онцгүй байдлын байгууллага болно. Манайд гамшигаас хамгаалах мэргэжлийн офицер бэлтгэхэд 4,5 жил, аврагч бэлтгэхэд 1 жилийн хугацаатай сурагалтанд хамруулдаг журамтай. Гэтэл сүүлийн 2 жил энэ тогтолцоо бүрэн алдагдаж бараг сургалт явуулаагүй гэхэд болно.

Баримт №8

Тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд бараг 100 % нөхөн хангалт хийсэн. Шинээр хүмүүс ажилд авахдаа 2 сая-аас дээш төгрөгний хээл хахууль авдаг тухай явган яриа байдаг. Үүнээс дүгнэлт хийж үзвэл багагүй мөнгө хармаалсан бололтой. Үүнийг зохих хууль ёсны байгууллагууд нь шалгана биз дээ. Би хардах эрхтэй.

Баримт №9

Зөвхөн тэтгэмжээ аваагүй байгаа 86 хүнээс судалгаа хийхэд 60 нь аврагч, гал сөнөөгчид байна. Ер нь төрийн албан хаагчид цалингийн зээлтэй байдаг. Энэ хүмүүс тэтгэмжээ авч зээлээ төлөх, үр хүүхдээ сургах, өөрийгөө эмчлүүлэх олон ажил хүлээсээр л. Нэг аврагч 25 жил алба хаахдаа 2400 хоног харуулд гардаг. Энэ нь 6,5 жил унтаагүй гэсэн үг. Олон хүний амь нас эрүүл мэндийг сахин хамгаалсан гавьяатнууд билээ. Ёс зүйтэй, хүмүүнлэг удирдлагууд байсан бол эднийг ингэж зовоох гуйлга гуйхаас наагуур байлгах учиргүйсэн билээ.

Баримт №10

Зөвхөн ахмадуудтай холбоотой асуудлаар ОБЕГазарт болж байгаа үйл явдлыг харуулахад ийм байна. Санхүү хөрөнгө оруулалт, сахилга зохион байгуулалт, удирдлагын ёс зүйтэй холбоотой олон мэдээлэл байгаа бөгөөд шаардлагатай үед нь дэлгэж тэмцэх болно.

Баримт № 11

ОБЕГазрын дарга Т.Дуламдорж, түүний багийнхан хүний эрх зөрчиж ахмадуудаа сэтгэл санааны хүнд байдалд байлгаж амь насаа алдах хэмжээнд хүргэснийхээ төлөө ядаж уучлалт гуйж одоо тэтгэмжийг нь олгож чадаагүй байгаа ахмадуудаа буцаан ажилд нь томилон, тэтгэмжээ олгох бололцоотой болсон үедээ тэтгэвэрт гаргах шаардлагатай. Энэ боломжийг биелүүлж чадахгүй бол огцрох нь зүйд нийцнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

60 Comments

  • Anonymous (December 02, 2014 11:47:21 am )

    zuw

    • Tetgevert (December 22, 2014 9:14:37 pm )

      End hudal huurmag zuil baihgui baina, Bolson zuiliig nemj hasaagui uneneer n l bichsen baina. daraagiin udaad dagaj daldaganagchidiig n bichih n zov chuu. Ted nar aihdaa untaj amarch chadahgui baigaa biz dee. Hoorhiis ….

    • 12.22.2014 (December 22, 2014 9:26:22 pm )

      Neree bichmeer l baina. Daanch hamgaalj haitsailah darga baihgui l dee. Niisleliin manuuhai N.Ulambayriig bi mash sain medne, Ymarch bolovsrolgui deerees n bas boloogui ee arhi, huuhen 2-t estoi l nugasgui durtai hunii hog novsh bolson amitan daa. Jinhene bogs doloogch shuu dee. Bas ter Ulsiin onstgoi komissiin nariin bichgiin dargiin alba hashij baigaa Enh-Amar gej neg nohor baina hooson tolgoi, hondii cheej avilgachin, ydarsan negiig daramtlagch bas l neg hogiin amitan ene met olon olon hog nobshnuudaar ene saihan buynii baiguullaga buzartaad duusch baina daa. Yana daa

  • zochin (December 02, 2014 12:46:20 pm )

    terbishdawga bas iim hvn vv bi arai ooroor boodoj hvndelj ywdag bailaa. toriin tolgoid garagchdiig vzen ydaj bna ard tvmen mini iim met 76-g songochohood ard ni bid setgel zvi bolon er ni lbvh zyileeree hohirch ortei ch bolj gvitslee. songuuliig ard tvmen mini yaj hiihee odoonoos zow shiidie. bor zvrheeree uls ornii hogjvvlj baigaa ard tvmnii huruun deer boon achaa bolj bvtej baigaa yum alga. odoo haniad tomuunii ye getel hvvhdvvdee yah be. emnelegee haraachee deer deeree hewteh ni holgvi bna. uls torchdoo

  • Anonymous (December 02, 2014 1:58:23 pm )

    Алтангэрэлийг хамгийн түрүүн шалгаж, зайлуулах ёстой. АГУА-ийн гал сөнөөгч нар нь эрэгтэй хүн ажиллах ёстойг ажлын байрны тодорхойлолтод бичсэн байдаг юм. Гэтэл НОБГ-т хэд хэдэн эмэгтэйчүүдийг гал сөнөөгчөөр томилсон байсан. Гал дээр очоод тэд нар нь ажлаа хийж дийлэхгүй ОБА-ыг муухай харагдуулж байна. 25-с доош насны цэргийн алба хаасан иргэн ОБА-д ордог байсныг сүүлийн 2 жил мөрдөөгүй. Үүнийг АЛГЭРЭЛ ийм болгосон. Уг нь тэтгэвэрт гаргах хүний тушаалыг гарахаас нь өмнө 10 хоногийн өмнө гаргадаг, гэтэл гаргасаны дараа тушаал гаргадаг болсон нь зөрчил юм. Өргөдлөө өгөөгүй байхад зарим хүнийг тэтгэвэрт гаргасаны төлөө АЛГЭРЭЛ хариуцлага хүлээх ёстой

  • zochin (December 02, 2014 2:12:43 pm )

    nas ni boloogvi hvmvvsee tetgewert gargaj bhaar nas ni bolchihson nileed olon hvmvvs bgaa ted naraa tetgewert gargamar yumaa NAMSRAIJAW metiin ajilaa meddeggvi zuw zunuduggvi hvmvvs zunduu bn shdee
    Baganuur dvvrgiin ontsgoi baidliin alba haagchid dargataigaa hamt osold orson ni ene NAMSRAIJAWAAS bolsn .gesen . osold orohiin udur ni hural hiigeed baganuuriihaniig baahan zagnasan gesen dargiig ni hvrtel 2UULAA SVVLIIN UDAA UULZAJ CH BAIJ MAGADGVI BI CHAMAIG NAAD AJILIIG CHINI HIILGEHGVI BOLGOJ CHADII shvv gj helsen gesen BAGANUURIIHANII VHELD NAMSRAIJAW BURUUTAI ter hvniig udurjin tegj yu ch boloogvi baihad olon tsagaar hural hiigeegvi hvmvvsiig zalhaagaagvi bol ter hvmvvs ehner hvvheddee hanidaa aaw eejee amid mend ajilaa hiigeed yawj bh baisan yum Namsraijawaa tetgewertee gar

  • Anonymous (December 02, 2014 3:10:28 pm )

    НОБГ-ийн Уламбаяр гэж юу ч хийдэггүй, юу ч мэдэхгүй Тэрбишдавгыг СХД-с УИХ-д гарч ирэхэд ОБА-ыг ашиглуулж дарга болсон хүн дээ. Түүнд ч хариуцлага тооцох нь уг “шудрага ёсынхон”- д зөв л байгаа юм. Багануурынханы осолд НОБГ хариуцлага хүлээх ёстой шүү дээ. 14 хоног тутамд НОБГ-ын дарга нарт загнуулахын тулд Багануур, Багахангай, Налайхаас 4-5 хүн ирдэг нь буруу. Цахим ертөнц хөгжсөнийг УМБАА, НААЯА мэтийнхэн нь ойлгодоггүй, өөрсдөө ч цахимаар нэрээ бичиж чаддаггүйг хүмүүс мэддэггүй юм. Хааны алба халаатай, төрийн алба ээлжтэйг Уламбаяр, Намсрайжав, Дамцагдорж, Ганбат нар мэдэх л ёстой. 15 жил дарга хийлээ шүүдээ болоо ш дээ. НОБГ-ын Дүүргийн хэлтсийн дарга нар гал сөнөөгч нарыг ажлаас нь хөндийрүүлж жолоочоо хийлгэж хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд зөөлгөж байгааг шалгах газар байхгүй болсон байна. Талийгаач Комиссар Батбаатар үүнтэй маш их тэмцдэг байсан гэсэн яриа л одоо үлдэж дээ. хурандаа Залуухүү ч одоо Хөгшинхүү, Дагалданхүү болж дээ. Гал сөнөөгчдийг хамгаалах албан тушаалтан бол ОБЕГ-ын ГТТГ-ын дарга шүү дээ

  • Anonymous (December 02, 2014 4:06:11 pm )

    Zochin

  • zochin (December 02, 2014 4:11:07 pm )

    Duureg heltsiinh ni darga nar ni albanii mashinaa hubiinh um shig ar geriinhendee zoriulj heden alban haagchid albandaa hubiin mashinaa unah um. Tegtel dargiinh tulsh tuhain heltsiinhee tulshnii zardald tootsogdood bdag ni ih sonin. Ene har myngan hynalt shalgaltaa dabdag um buu med.

  • Anonymous (December 02, 2014 4:46:42 pm )

    ГУА Машин дээр бензинийхээ тооцоог бодож зарлагадаж сурсан хүмүүс шүү дээ. ОБЕГ-ын хяналт шалгалтын алба НОБГ-ынхоныг шалгахаа больсон шүү дээ. Яагаад гэвэл ОБЕГ-ынхан хууль бусаар хүн томилж шахдаг учраас тийшээ шалгалт явуулахаа болиод өөрсдийн томилсон хүмүүсээ тэдэнд даатгаад найдаад орхидог учраас хууль гууль болсон. Төрийн албаны зөвлөлөөс шалгалт хийх цаг нь болсон байхаа. Үүнийг таслан зогсоохын тулд удирдлагуудыг мэргэжлийн хүнээр сольж, шинээр төслөөр бичигдээд байгаа “Онцгой байдлын албаны тухай хууль”-д ОБАЭБ-ын дарга нь тухайн салбартаа 5-с дээш жил ажилласан байх гэдэг заалтыг тусгах ёстой. Татварын тухай хуулинд ийм заалт байдаг юм билээ. Дүүргийн удирдлага, санхүүд шалгалт хийх цаг нь болсон байх шүү.

  • зочин (December 02, 2014 4:57:26 pm )

    МАХН-ыхан ОБЕГ, МХ 2-г тарааж байнаа. дампууруулж байна. Дандаа намын нэрээрээ хүн авна. Мөнгө авч хүн оруулна.

  • zochin (December 02, 2014 5:21:01 pm )

    Ene gemgui tsarailsan novsh udahgui zailnaa

  • i (December 02, 2014 5:40:38 pm )

    hoorhii altangerel chini iim ondor alban tyshaal tsoliig yu hiij giigvvlsendee awdag bnaa icheechee ooriin sanalaar byyh heregtei matiinhaa bagshiig hiigeel yawaachde

  • bnaa (December 02, 2014 5:41:45 pm )

    ashig sonirholiin zorchiltei hun ih hurlaar duursen bnaa odoo ene deer ih anhaarch ajillah heregtei z enhbold ashig sonirholiin zorchil yriad baidag baisan yasan be ashig sonirholiin zorchiltei huniig dor ni ajlmaas ni choloolj hariutslaga tootsood yvdag bol iim yvdal gazar avahgui shuu dee buren erhiig ni tutgelzuulj baih heregtei engeed huulia deed shatnaasaa ehleed mordood yvbal dood shatniihan zambaraatai bolno
    sotsializmiin uyd bol harin huuliig sain morddog baisan yum shuu huulitai bas zahirgaatai aidag ichdeg bulchirhaitai humuus amidarch baisan udirdaj baisan odoo ter ogt baihgui boljee

  • bnaa (December 02, 2014 5:45:36 pm )

    nam gehgui hun gedeg uudnees ni yrij sur namaar halhavch hiij baidag tegeed namiin nereer haitsailj baidgaa boli ter hun yu hiideg hamaaguiu buruu l yum hiisen l bol hariutslagaa uurch ulsiig buren hohirolgui bolgoh heregtei

  • bnaa (December 02, 2014 5:50:43 pm )

    hun ooriinhoo erhiig uridal bolgohoos omno negd ooriin hariutsah hariutslagaa l negd tavij ajilah ystoi

  • Anonymous (December 02, 2014 5:52:36 pm )

    дэслэгчийг 3 жил, ахлах дэслэгчийг 3 жил, ахмадыг 3 жил, хошуучийг 4 жил, Дэд хурандааг 5 жил хашиж байж нийт 18 жил ажиллаж байж авдаг ХУРАНДАА цолыг 18 сар ажиллаагүй байж аваад байгаа юм даа. НОБГ-ын Тамгын дарга байна жилийн өмнө дэд хурандаа аваад одоо Нийслэлийн 375 жилийн ойгоор хурандаа болж байгаа юмдаа ичихэд яанаа эд нар. Энэ чинь л байгууллагын хамт олныг доримжилж байгаа байхгүй юу. Мэргэжлийн алба биш, Ах дүүс, нам дагаж далдаганагч нарын алба болсон байгааг шинээр байгуулагдах ЗГ анхаарах ёстой байх. Удирдлагууд нь удахгүй мөнгө цохисон хэргээр Дашийн араас явна даа харж л байгаарай.

    • zochin (December 04, 2014 10:44:13 pm )

      Mash zuv Ontsgoi baidal sain ajillaj baigaa shuu zarim humuus uur uuriin tusiin tuld bichsen baina. Ene buruu sain muu yum bgaa gehdee sain ni olon bgaa

  • Батаа (December 02, 2014 7:20:07 pm )

    Энэ баримттай зүйлээ сайханбилэг сайдад албан ёсоор хүргүүлбэл ажил хэрэг болох байхдаа. Намын харъяаллаар Төрийн албыг ингэж унтрааж байна даа. үнэхээр харамсалтай байна. Яам агенлагийг Мэрэгжлийн болон ёс зүйтэй хүнээр удирдуулахыг л хуульчилж өгөх хэрэгтэй.

  • Bi (December 02, 2014 7:47:12 pm )

    Zugeerdee taivan bai ene novsh Terbishteigee hamt arilj ugnu

  • за (December 03, 2014 8:58:04 am )

    энэ хүмүүс өөрсдөө цол формоо луйвардаж албан тушаалаараа авсан үүнийг хураах хэрэгтэй үргэлж мөнхийн албан тушааал дээрээ байх юм шиг онцгой байдлын дарга, тамгын газрын дарга нарыг шалгах хэрэгтэй энэ үнэн байхаа хүмүүсээ

  • Гард (December 03, 2014 11:26:46 am )

    Тийм шүү аймгийн дарга нар гэж том толгойтой гарууд да

  • Anonymous (December 03, 2014 12:58:21 pm )

    өвөл боллоо галын тоо, хохирол нэмэгдэнэ. Үүнийг дээрхи дарга нар тоог дарж цөөлөхийн төлөө ажилладаг нь сонин санагдаж байна. Галын мэдээллийг Цагдаагийн байгууллага хяндаг болсон нь зөв. МШУТ зөв тайлан, мэдээ гаргах ёстой шүү. ОБЕГ-ынхан мэдээлэлд оролцох боломжгүй болсон нь энэ ЗГ-ын одоогийн нэг зөв үйлдэл. ОБЕГ, НОБГ дандаа гал, гамшгийн тоог дарахын төлөө ажилладагийг сүүлийн үеийн удирдлагуудын шийдвэрээс харагдаж байна. Факт бол факт шүү дээ.

  • hehe (December 03, 2014 2:00:23 pm )

    ene setgegdel bichij bgaa humuus bas l uhamsar doroi humuus ym

  • Anonymous (December 03, 2014 2:12:59 pm )

    Чи өөрөө ухамсартай бол энэ байгууллагын төлөө юу хийсэн юм бэ. Бид 20-35 жил ажилласан хүмүүс. Хаана ямар гамшиг дуудлага ирхэд яаж ажилладагийг нь мэддэг хүмүүс шүү. Өвлийн улирал болж байна. Галын тоо, хөлдөлт нэмэгдэхийг чи мэдэхүү.

  • Zochin (December 03, 2014 2:57:11 pm )

    Tiim shvv ene n bayan ulgii aimagt odoo hurtel dabtagdaj bna.Omnox dargiig daramtalj bna uurshilsnii etsest 3dah dargataigaa zolgoj bna.Dulamdorj,Altangerel nariin tomilgoogoor irsen Enhjargal arhi uuj,hun zoddogoos uur yum hiigeegui tul uurchilj Ubs ontsogoi baidaliin dargaar tomilsonch urdih uildelee dabtsanaar Ubsiihand matuulj ajilaasaa garlaa.Odoo bayan ulgii ontsoi baidaliin darga n alban haagchdaa hugtsaa tsergiin alban haagshig tsagiin sholoog bicheheer ogoh.Mon toloblolt harutsasan geh obtser n uuriin ajilaa hiihgui busdiin ajiliig bulaan abch ih medeh dur isgej tugshuur abch,dargiin erh medeliig edelj bna. Uund OBEG,OB heltes medsench medeegui dur uusgej bna.Er,n mergjelten tugshuuriin dohiogoor ajiluulhiig OBEG,udirdalaguud bolon shalgaltaar irsen erh buhii alban tushaaltanuud.mon OBH darga orlogch angiin darga nar n hugtsaatai graphaar abah duremtei.Getel ed nar hagar,buten sain udurgui durtai tsagtaa duudaj baih yum.OBX alban haagchid ar oron ger bulgui hvmvvs bish,ger ornoo tejeehiin tuld iabaa toriin tusgai alban haagchid.Ted hvnii am nas ed horongiig hamgaalhiin tuloo tangarag orgoson enerengui uilsten.

  • иргэн (December 03, 2014 4:07:12 pm )

    Онцгои баидал онцгүи болснииг мэдэж баина гэхдээ дээрхи бүгд араи тиим биш баих

  • тар (December 03, 2014 5:45:03 pm )

    Онцгой байдлынхан чинь ажлаа хийж чаддаг хүмүүс шүү.Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс дандаа галынхан байх юм. Дарьсүхбаатар гэж нэг балай хүн байна. Засаг энэ хүнээ хурдан татаачаа. Яг гамшигт сайн муу хэлэгдээд байгаа эдгээр хүмүүс чинь л нойр хоолгүй зүтгэдэг шүү.

  • galiinhan bol (December 04, 2014 3:35:22 pm )

    galiinhan bol uneheer hetcuu yumruu l ulaan garaaraa ordog shuudee.

  • zochin (December 04, 2014 6:52:51 pm )

    Ene hudlaa bicheed bgaa Galiinhan ta nar erchuud yum bol nuuren deer ni sain muugaa yariach chadahguil baihgui yu nuuriig ni harahaaraa gulug shuu de ta nar bicheed bichuuleed bgaa humuus ni todorhoi bno. Alban tushaald suns ni horogdson chadvargui doldoinuud tseverlegdeesei

  • zochin (December 04, 2014 7:09:14 pm )

    Ene dandaa niisleliinhen bichsen bna shuu hamgiin nunjiggui hov jivend durtai darga naraa araas ni hutgaldag Tugjiluud neg negnee alsan alban tushaald durtai balainuud Ulsiin Niisleliinhen baih yum da zailuul Anonymous ta tednii gol tuluulugch yum bna.Ta barigdval buun onigoo bolno do. Hunii tuluu bish uuriinhee ashiggui tusiin tuld ta bichsen baina

  • Зочин (December 04, 2014 9:15:57 pm )

    МАХН үнэхээр Онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагыг дампууруулж байгаа нам шүү, үүнийг Ерөнхий сайд нь анхаарч үзээсэй, өөрсдийн ах дүү хамаатан садан намын нөхдөө ажилд оруулах гэж үхэн хатан үзэж байгаа, төрд олон жил сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа хүмүүсийг ажилгүй болгож өөрсдийн хүмүүсээ томилсон, ядаж тэр томилсон хүмүүс нь сэтгэл зүтгэл гаргаад ажлаа мэддэг болоод хийхийг хүсэхгүй үнэн тэнэгтэж өлөн царайтай байгаа. Мэргэжлийн хяналтын дарга батмөнх, тамгын дарга төмөрбаатар нар нь ийм байдалтай хол явах хүмүүс биш ээ, тэгэх тусмаа том агентлагийн дарга хийх хүмүүс огтоос биш шүү, сэтгэл зүтгэл, мэдлэг боловсрол, чадвар байхгүй, хоосон амбиц хөөсөн хоосон толгойтой юмнууд

  • Зочин (December 04, 2014 10:38:00 pm )

    тиий шүү Ууганбаяр өөрийнхөө орон тоог мэдээж яваарай хүний ажилдаа битгий оролцоорой өлгий залуучууд таныг эрхлүүлэхгүй шүү хүний нутагт явж байгаагаа мартсан юм шиг байна мөрөө харж яваараай зансан хүн их шүү жирийн иргэнээс эхлээд

  • zochin (December 04, 2014 10:53:06 pm )

    ue ueiin darga naraa hazaasan gazar ni iimerhuu gargaj ugdug zarim humuus bainaa baina. Yag baih ued ni dolignood l hugiin humuus shuu

  • Irgenees (December 04, 2014 11:21:46 pm )

    Haraad baihad dandaa l mergejliin yg hellegtei. dotroosoo ingej bie bie 10 jil muulj suuh yum daa ajil ni baga baidag yum bna doo. Computeriin ard suugaad neg ih ajil hiij haragdaj baidag toriin alban haagchid yum doo.

  • Irgenees (December 04, 2014 11:34:27 pm )

    Tegeed tanai gamshigiinhan gej yamar mergejliinhen baidag yum. Bas l dash otgonbayariin yed armi, hil, tsagdaagaas irsen heden yum baidag sh dee gal gamshigiin mergejilgyi. mandahgerel chin uls toriin angi togsson, Badral chini orchuulagch, dargiin tuslah hiigeed l gyij baisan, tegeed mergejliin bna uu aan

  • ЗОЧИН (December 04, 2014 11:34:43 pm )

    ДУЛАМДОРЖ, ПҮРЭВДААВУУ, Х.БАТБИЛЭГ, Н.УЛАМБАЯР, Д.ЭРЭДЭНБААТАР, Д.ЧИНЗОРИГ, ӨВ.ЭНХБААТАР, ХЭ БАТЖАРГА, ДО ГАНТӨМӨР НАР ЗӨВХӨН ДЭЭД ДАРГА НАРТАА Л ҮЙЛЧИЛЖ АЖИЛ АЛБАА ЯВУУЛЖ БАЙНА ДООД ХЭДЭН БОР ЦЭРЭГТЭЭ ҮНЭН АНХААРАЛ ТАВЬДАГГҮЙ ТЭДНИЙ НЭР СҮР ХҮЧ ЧАДАЛААР АЛБА ЯВАГДАЖ БАЙГААГ ОЙЛГОДОГГҮЙ АЛБАНДАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХГҮЙ ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ЗАЙЛУУЛААЧ

    • 12.22.2014 (December 22, 2014 9:45:48 pm )

      TIIMEE MANAI DARGA NAR MANDAN BADRAHAD HOISH N, MUNHRAN BUDERHED URAGSH N HOTLOH TIIM L CHADBARTAI HUMUUS BURDEED 2 JIL BOLJ B NA. TA BODOOD UZ DEE YMARCH TENEG DARGA NAR OORSDIIGOO BUS HUN HUCH, HUCH HEREGSELEE SAIJRUULAHIIN TOLOO ZUTGEDEG. TEGEHED NAIZUUD ABGAI HUUHEN, ARHI DARSHAN ERGUULEED L TORIIN ALBIIG TOROL SADAN, TANIL NAIZ, AVILGA, HAHUULIIN UUR UURHAI BOLGOJ BAINA, HURELSUH SAID AA NEGIIG BODOOROI TANII SHINECHLEN BAIGUULSAN TORIIN TUSGAI ALBA NEG IIMERHUU L DUR TORHTEI TANIIG ERGEN IRHED CHIN UGTAJ BAINA DAA, TANII NUURIIG HARAH ERHGUI NOHDUUD CH ED NAR DOTOR TSOHOJ L YAVAA SHUU DEE. BADRAL, NAMSRAI, TANII DEER KURSIIN AGAA MANDAH GEREL GEH MET BOGS DOLOOJ, BUSDIIG MATAGCHID OLON BAIGAA SHUU. TANIIG CH GESEN MATANA DAA.

  • Anonymous (December 05, 2014 11:17:27 am )

    БУЯНТӨР ГЭЖ ХУРАНДАА БИТГИЙ ХЭЛ АХЛАГЧ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГАРШҮҮДЭЭ ТООН ДОТОР ҮСЭГ ГЭГЧЭЭР ЯАЖ ЯВААД ХУР БОЛЧИХДОГ БНАА ЕР НЬ Ч ТЭГЭЭД ОДОО ЦЭРЭГТ ДЭСЛЭГЧ БОЛОН ӨӨР ЦОЛ БАЙДАГ ЮМ УУ БҮДХУР БИЗДУУ ХАРИН ЦОЛЫГ ОДОО ДЭСЛЭГЧ ХУРАНДАА АХМАД ХУРАНДАА ХОШУУЧ ХУРАНДАА ГЭЖ ШИНЧЛЭХ ХЭРЭГТЭЙ ХАЙРАН ХУРГАНЫ АРЬС

  • SHUDARGA UNEN (December 05, 2014 11:24:00 am )

    TSERGIIN ALBA 25 JIL HAASAN GEED AJILAASAA CHOLOOLOGDSON 43-48 NASNII ZALUUCHUUD TA BUHEN ZAHIRGAANII HERGIIN SHUUHED AJLAA HIIJ BAIHAD UNDESLELGUI AJILAAS CHOLOOLOO GESEN ORGODOLOO ZAHIRGAANII HERGIIN SHUUHED OG TSERGIIN ALBA 25 JIL HAASANII TOLOO OGCH BAIGAA NEG UDAAGIIN TETGEMJ BOL 25 JIL TSERGIIN ALBAND ZORIULSAN AMIDARLIIN CHINE OGCH BAIGAA NEG UDAAGIIN TETGEBJ TEGEED CH 25 JIL TSERGIIN ALBA HAASAN HUNIIG HIIJ BAIGAA AJILLAAS ENE TSERGIIN AL.A HAASANII TETGEBER TOGTOOLGOH ORGODOL OGHOD ENE AJLLLAAS CHOLOOL GESEN ZAALT BAIDAGUI YUM AA TETGEBER TOGTOOLGOH ORGODLOO OGBOL TETGEBERIIG ENE TOGTOOJ OG GESEN ZAALTIIG TETGEBER TOGTOOJ BAIGAA YUM CHINE GEED AJLLAAS CHOLOOJ HUULI BURUU HERGELSEN BAINA

  • зочин (December 05, 2014 11:28:50 am )

    тийм шүү баян өлгийн тэр ууганбаяр гэгч нөхөр өөрийнхөө ажилаа мэдэж аятайхан мөрөөрөө явсан дээр байх шүү арай их юманд оролцож оролдож явхаа эртхэн больсон дээр шүү.өлгийн залуучууд энэ байдалд чин удаан тэсэхгүй байх шүү

  • alban haagchidaa (December 05, 2014 1:26:16 pm )

    End odoo tsoohon heden uluud l yeiin yed darga soligdoh bolohoor l daraagiin dargad tal zasaj bie bie muulah yum. Bi 3 dargiin nyyr yzlee urdah ajilaa hiij l baihad haana ter halgaa selgee bolood bgaa yum. Manaid neg hedhen hyn baidag ta nariig bid bygd medne. ta nar ajilaa ogsonii daraa ene ontsoin heryyl duusna. bitgii shuna urdah ajilaa hii

  • том залуу (December 05, 2014 7:16:37 pm )

    та нар өөрийн ажлаа сайн мэддэг байсан бол тэр залуу та нарын ажилд оролцохгүй байх. та нарын мэдлэгийн хүрээ бага байна даа. энэ залуу байсан дээ хүнийг хүндлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлээд аваарай даа. хүний нутгийн залуу нэг өдөр яваад өгнө шүү дээ

  • гүл (December 05, 2014 7:38:35 pm )

    тэр үнэн үг шүү хүний нутгийн залуу та нарын ажлыг сайжруулах гээд зүтгэж байхад тэгж хэлж болохгүй шүү. миний ажилд яагаад оролцоод байна гэдгийг бодох хэрэгтэй, та ажлаа сайн хийсэн тохиолдолд таны ажилд оролцохгүй шүү дээ. олгийн онцгой их архи уудаг хүмүүс байсан шүү дээ одоо харин архи уудаг хүмүүс байхгүй. ажил нь сайн явагдаж байгаа юм шиг байгаам. Шинэ дарга нар ирээд архи уудаг хүмүүс нь байхгүй болж байна гэж манай нөхөр хэлж байна шүү

  • гүл (December 05, 2014 7:40:13 pm )

    тэр үнэн үг шүү хүний нутгийн залуу та нарын ажлыг сайжруулах гээд зүтгэж байхад тэгж хэлж болохгүй шүү. миний ажилд яагаад оролцоод байна гэдгийг бодох хэрэгтэй, та ажлаа сайн хийсэн тохиолдолд таны ажилд оролцохгүй шүү дээ. олгийн онцгой их архи уудаг хүмүүс байсан шүү дээ одоо харин архи уудаг хүмүүс байхгүй. ажил нь сайн явагдаж байгаа юм шиг байгаам. Шинэ дарга нар ирээд архи уудаг хүмүүс нь байхгүй болж байна гэж манай нөхөр хэлж байна шүү олгийн онцгойн залуучууд их зүйл сурах хэрэгтэй шүү

  • бек (December 05, 2014 7:46:10 pm )

    манай хэд нь офицерууд болих хэрэгтэй албан тушаалд дуртай гэж яанаа ууганбаяр сайн офицер шүү. мэдлэгтэй, ахлагч бүрэлдэхүүний амьдрал мэддэг урьд нь хэдэн офицер уу их давардаг байсан шүү дээ. та нар болчих за та нар мэдлэгээ дээшлүүл дээ

  • gaihmaaraa (December 05, 2014 10:25:43 pm )

    ulanbayr gdg niisleliin ontsgoi baidliin gazriin darga jolooch togtoodgvi olon hvnii ajil amidralaar togloson hvvhemseg hugshin kulikoz zluul taarna ontsgoi baidliin 10n jiliin oigoor oorsdiigoo tsalingiin 200 huwi hvrtel shagnaj bsan gsn iim ym baij bolhuu awilgatai temtseh gazart ahiad shalguuluul taarna

  • зочин (December 06, 2014 3:38:56 pm )

    өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана аа гэж өөрийн өчүүхэн бодлоо өлгийн залуучууд дээр бүү тох,ухаангүй улс тэд биш,өөрийнхөө ажилд л эзэн болж, өөр хүнээр хэлүүлэхгүй байхаар өөртөө шаардлага тавь даа

  • монгол (December 07, 2014 12:39:24 am )

    Энэ балиар хэрүүл шиг юмаа ил ярьж чадахгүй халхавчтай ингэж байх хэрэггүй гомдоод байгаа бол гомдлийг хүлээж аваад шийддэг хуулийн зохицуулалт Монгол Улсад байгаа байх. Жаахан эрэгтэйлэг байцгаая л даа

  • Зочин. (December 07, 2014 1:21:21 pm )

    өөрсдиин ажилдаа эзэн болж чадахгүй байж ажил хийсэн хүнд битии саад болцгоо. Түүний оронд би өөрийн ажилдаа эзэн болж чадаж байгаа билүү гэдэгтээ дүгнэлт хийгээч…

  • Anonymous (December 08, 2014 3:43:11 pm )

    мэргэжлийн бус хүнээс мэргэжлийн бус л үр дүн гарна

  • ЗОЧИН (December 09, 2014 4:11:38 pm )

    ОНЦГОЙНХОН ШИНЭЭР ТОМИЛОГДСОН САЙД АА АЖЛАА АВААГҮЙ БАЙХАД БИ Ч ДАРГА БОЛНО ЧАМАЙГ ТЭНД ЭНД ТАВЬНА ГЭЖ ДААМ ГАРЧ ЯВАА ГЭНЭ. НАМДАА НЭРТЭЙ ТӨРТЭЙ НАМ ДАА ХАЯЛАГАТАЙ БАС НАМЫН ДАРГЫН ДҮҮ ГЭСЭН БАЙДЛААР НӨХДҮҮД УЛСЫН НӨӨЦИЙН ДАРГА БАТБИЛЭГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БОЛОХ, ТАМГЫН ДАРГААР ЧИНЗОРИГ, АТА-ИЙН ДАРГААР УЛАМБАЯР БОЛОХ, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ДАРГААР ЭРДЭНЭБААТАР БОЛОХ ГЭЭД БИЕ БИЕНЭЭ ДОТОР ДОТОРОО НУУЦХАН НУУЦХАН ТОМИЛЖ ЭХЭЛСЭН СУРАГТАЙ.

    • уншигч (December 25, 2014 10:47:43 am )

      батбилэгийн командын тэнэгүүд өөрсдийгөө албан тушаалд томилоод сууж байна гэнээ ха ха хөгийн новшнууд батбилэг гуай хэдэн жил м.энхболдод эрхэлж эрх хав шиг нь загнаж хичнээн олон газрын даргаар сэлгэж хичнээн хүний араар хор найруулсан гэж санана чинзориг гэж онгорхой хамралсан хар нөрөх түүний бууны нохой залуу хүн байж арчаагүй муу гөлөг энхболд одоо та нарын үнэн төрхийг мэдэх болоо байлгүй хэдий болтол тэр хүний нэрийг баастахав дээ

  • зочин (December 10, 2014 5:49:54 pm )

    Онцгой байдлын сургуулийн багш нар нь чадвар муутай,мэргэжлийн биш хүнийг захиралаар тавьсан байна.өөр хийчих чадвартай боловсон хүчин байна уу

  • tanil (December 11, 2014 11:36:27 am )

    ontsgoin ajil medehgui batbileg yaj erunhii gazriin darga hiij chadah we de ichih nuur bwal uur gazar namiin ajlaa hiisen ni deer

  • Зочин (December 18, 2014 10:40:32 am )

    Баталгаатай үнэн бол ил гаргаад нэр усаа бичээд гомдол гаргах хэрэгтэй гадны хүн уншихад ёстой инээдтэй санагдаж байна шүү.

  • ЗОЧИН (December 19, 2014 9:35:04 pm )

    ОБА чинь намын харъалалтай болсон ш дээ. Зарим аймгийн хэлтсийн дарга насаараа энэ байгууллагаас хоол хороочихоод дээшээ долигнож алба хаагчдаа доош нь хийж гаднаас гал гамшгаа ч мэдэхгүй хүмүүсийг мөнгөөр авч байна. Нас энэ тэр харгалзахгүй бараг тэтгэвэрийн насны хүн байсанч хамаагаа алдсан ш дээ.

  • уншигч (December 25, 2014 10:38:29 am )

    улстөрчийн гар хөл болсон цулцгар нөхөр дөө пүрэвдаавуу гуай энэ хоёр нийлж юмаа хийдэг гэсэн тэрбишдагва чинь ер нь хумсаа нуусан муур шиг хөгийн амьтан даа

  • уншигч (December 25, 2014 10:43:28 am )

    нийслэлийн онцгой байдлын газрын дарга тэрбишдагвын сонгуульд явсан уламбаяр гэж нэг тэнэг нөхөр байнаа тэнэг гэхэд ч багадхаар хүн ийм л юмнуудыг шударга хүмүүсийн толгой дээр залаад байхаар гутахгүй яадаг юм төрийн ажил чинь гацахгүй яадаг юм

  • уншигч (December 25, 2014 10:52:21 am )

    хүрэлсүх ухаанд нь ухна ишиг үхээгүй л бол батбилэг басыг дарга болгох байх даа

antalya rent a car