2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Увс аймагт малын галзуу өвчин гарлаа
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт хэмээх газарт нэг үхэр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь аймгийн мал эмнэлгийн албаны лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд тус газарт 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдварын дэгдэлт улс орнуудад харилцан адилгүй байна
2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 16001 хүн өвчилж, 5738 (36%) хүн нас барсан. 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ.
Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ.
Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 8 шинэ тохиолдол, 11 нас баралтаар нэмэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ
Саудын Араб улсад Коронавируст халдвараар 9 хүн нэмж өвчилжээ
Саудын Араб улсад 2014 оны 11 дүгээр сарын 11-19-ний өдрийн хооронд коронавируст халдвараар нийт 9 хүн өвчилснийг ДЭМБ-аас мэдээллээ. Уг халдвараар 7 хүн нас барсан байна. Өвчлөгсдийн дундаж нас 44.8 байна. Эдгээрийн 77.8 хувь ямар нэгэн байдлаар тэмээ болон тэмээний сүү, мах хэрэглээгүй болох нь тогтоогдсон байна.
Өвчлөл анх бүртгэгдсэнээс хойш 927 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 338 (36%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хорват улсад малын боом өвчний тохиолдол бүртгэгдлээ
Хорват улсад малын боом өвчний дэгдэлт бүртгэгдэж, нийт 40 мал өртөмхий байснаас 2 мал боом өвчнөөр өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Бусад малыг вакцинжуулалтад хамруулжээ.
Эх сурвалж: ДАЭМБ
Шуурхай удирдлагын төв
Холбоотой мэдээ
Comments are closed.