antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2014 2 comments

Гэмт хэрэгтэнтэй хуйвалдаж хуурамч дvгнэлт гаргасан шvvх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа Ял авах нь тодорхой болжээ

нийтлэсэн Admin

shuuh-emneleg1201Ямар ч хvн буруутай vйлдэл хийсэн бол тэр нь цаг хугацааны явцад илэрч, гэм зэмээ хvртдэг бичигдээгvй хууль байдаг. Ийн хэлэхийн учир нь манай сонин єнгєрсєн нэдvгээр сард Шvvхийн шинжилгээний Vндэсний хvрээлэнгийн шvvх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаатай холбоотой хэд, хэдэн хуурамч шvvх эмнэлгийн дvгнэлтийнх нь талаар бичиж байсан. Гэтэл тухайн vед Г.Дагиймаа дарга биднийг “Нэр тєрд халдлаа” хэмээн цагдаагийн байгууллагад єгч их л дуулиан шуугиан тарингаа “Єєрийгєє буруугvй” хэмээн олон нийтэд мэдээлэл єгєхийг биднээс дахин дахин шаардаж байсан юм. Єєрєєр хэлбэл, тус шинжилгээний vндэсний тєвийн эмч нар удаа дараа бусадтай хуйвалдан хуурамч дvгнэлт гаргадаг байсан талаар бид тодорхой мэдээллийг нийтэд хvргэсэн нь эрх мэдлээрээ далайлган олон удаа манай сониныг дарамлах шалтгаан болсон юм. Тэгвэл энэ удаа Г.Дагиймаа тэргvvтэй эмч нарыг хуулийн байгууллагынхан бvтэн жил шалгасны vр дvнд тэднийг хуурамч дvгнэлт гаргадагийг нь хєдєлшгvй баримтаар тогтоож єдгєє шvvгдэгчээр татаж, хэргийг нь шvvхэд шилжvvлээд байна. Ямартай ч олон удаагийн гэмт vйлдлээ нуун дарагдуулж, тэр ч байтугай зvй бус vйлдлийг нь олны сонорт илчлэн мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл рvv улангасан дайрч байсан Г.Дагиймаа гэгч аргагvйн эрхэнд vнэнд гvйцэгдэж, хийсэн хэрэгтээ тохирсон ял эдлэх нь тодорхой болоод байгаа юм. Болсон явдлыг сийрvvлбэл, “Метрополис” цэнгээний газрын ойролцоо хэсэг залуус танхайрч нэг нэгнээ гэмтээсэн хэрэг гарч байсан. Хамгийн гол нь зодоон хийсэн хvмvvс нь голдуу нэр нєлєє бvхий эрхмvvдийн хvvхдvvд байжээ. Гэтэл Г.Дагиймаа тэргvvтэй долоон шинжээч эмч уг хэрэгт гэмтлийн зэрэг тогтоох ажиллагааг удаашруулж, хохирогчдын гэмтлийг тогтоосон дvгнэлтийг холбогдох байгууллагад ирvvлэлгvй мєрдєн байцаалтын ажиллагаанд саад учруулсаар байжээ. Тvvнчлэн энэ хэрэгт шинжээчээр ажиллаж байсан эмчийг хууль бусаар сольж, єєрийнхєє хамтрагчдийг энэ хэргийн шинжээч эмчээр томилж хэрэгтнvvдэд хугацаа хожих, гэмт хэргээс ял зэмгvй сугарах боломж олгож байсан юм.
Vvний дараа хохирогчдын ар гэрийнхэн “Иргэдийн шударга шvvх” ТББ-ийн тэргvvн Х.Бат-Ялалтад хандснаар энэ хэргийг хуулийн байгууллагынхан анхааралтай нягтлан шалгаж эхэлжээ. Удтал шалгасны эцэст Г.Дагиймаа тэргvvтэй эмч нарыг дээрх хэрэгт ашиг сонирхолын зєрчилтэй хандсан хэмээн Эрvvгийн хэрэг vvсгэсэн ч энэ нь шvvхийн шатанд ирээд буцаж байжээ. Харин тухайн vедээ мєрдєн байцаалтад буцаж байсан энэхvv хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгvй vлдэж байв. Ийнхvv гэмт хэргээс ял зэмгvй сугарч vлдсэн Г.Дагиймаа нь амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр дахиад л єєрийнхєє гар хєл болсон эмч нартай ядуу дорой хvмvvсийг дорд vзэн мєнгєтэй эрхмvvдийн талд vйлчилж, олон хvнийг хохироогоод зогсохгvй ноцтой гэмт хэрэгтнvvдэд ял завших боломж олгож эхэлжээ.
Нэг хэсэг монголын нийгмийг шуугиулж, хvмvvсийн сайн мэдэх болсон 21 настай талийгаач Б.Цэдэн-Иш гэх бvсгvйн хэрэгт Г.Дагиймаа дахин эрх мэдлээ урвуулан ашиглаж, жигшvvрт гэмт хэрэгтэнд ял завших боломж олгожээ. Талийгаач нь єєрийн найз залуу гэгдэх хэрцгий алуурчин Г.Алтанхvvгийн гарт харамсалтайгаар амиа алдсаныг монголчууд их багагvй уншиж, дуулсан. Уг нь энэ хэргийг цагдаагийнхан нарийвчлан шалгаж Г.Алтанхvvг талийгаачийг хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон гэдгийг нь хєдлєшгvй баримтаар тогтоогоод байжээ. Гэтэл хээл, хахуулиар бvхнийг эргvvлж дєнгєдєг Г.Дагиймаа нь талийгаачийн шvvх эмнэлгийн дvгнэлтийг гаргахдаа “Цєсний цоргоны vрэвсэл, элэгний vрэвсэл, vхжилтийн улмаас амиа алдсан, хvндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нєлєєгvй” гэж дvгнэлт гаргаж хэргийг будлиантуулжээ. Уг нь талийгаачид анхны тусламж vзvvлсэн гэмтлийн эмнэлэгийн эмч нар талийгаачийг гадны нєлєєтэй гэмтлээс vvдэж амиа алдсан гэдгийг нь тогтоогоод байж. Гэтэл Г.Дагиймаа нь бусдаас их хэмжээний авлига авч, ийм зєрvvтэй дvгнэлт гаргасан нь УИХ-ын эмэгтэй гишvvд тєдийгvй, Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн дургуйцлийг тєрvvлж, энэ хэргийг дахин сайтар шалгахыг vvрэг болгожээ. Ерєнхийлєгчийг энэхvv хэрэгт онцгойлон анхаарсны дараа Ерєнхий прокурор Д.Дорлигжав дээрх хэрэгтэй биечлэн танилцаж, талийгаачийн vхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дvгнэлт гаргах vvрэг єгсний дагуу Шvvхийн шинжилгээний vндэсний тєвєєс єєр шинжээчдийн бvрэлдэхvvн томилдож, Г.Дагиймаа нарын хуурамч дvгнэлт нь яг таг тогтоогдсноор тэд єнєєдєр ийнхvv гарах гарцгvй болж, шударга шvvхийн ємнє иржээ.
Хамгийн гол нь зарга зальхайгаараа алдартай Г.Дагиймаа хуулийн байгууллагын хэсэг бvлэг хvмvvсийг гартаа оруулж єєрийнхєє хийсэн хэрэгт шvvгч нартай хуйвалдан “Vйлдэл оролцоо тогтоогдоогvй” гэсэн шийдвэр гаргуулж мєрдєн байцаалтад буцаалгаж байсан. Харин прокуророос хэргийг дахин хянаад тэднийг хєнгєн гэмтлийг хvнд, хvнд гэмтлийг хєнгєн гэж хуурамч дvгнэлт удаа дараа гаргаж байсныг тогтоон хэргийг нь шvvхэд шилжvvлжээ. Ёстой л нєгєє нvгэл нvдээрээ гарна гээчийг Г.Дагиймаа тэргvvтэй 12 эмч Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнгийн нийт шинжээч эмч нарт итгэх итгэлгvй болгосноор мэрэгжил нэгт нєхдvvдийнх нь уур ундууцлыг ч тєрvvлж байгаа юм.
Ер нь Монгол Улсын хууль, шvvхийнхэн хохирогчдод шударга хандая гэвэл Шvvх эмнэлэгийн дvгнэлтийг хохирогчийн тал хvлээн зєвшєєрєєгvй тохиолдолд дахин шинжилгээ хийхдээ шvvх эмнэлэгээс эмч оролцуулалгvй “Хєндлєнгийн эмч нарын баг”-аар давтан шинжилгээ хийлгэдэг хууль журамтай болгоё гэсэн саналыг маш олон хvн хэлж байгаа юм.
Гэмт хэрэг ил¬рvvлэхэд хамгийн гол нєлєєлдєг энэ байгууллагын шин¬¬¬жээч эмч нар бусадтай хуйвалдан хуурамч дvгнэлт гаргаад байгаа нь тус бай¬гууллагад боловсон хvчний дор¬ви¬тойхон єєрчлєлт хийх цаг болсныг давхар сануулж буй хэрэг юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Туяа (December 02, 2014 12:40:01 am )

    Байж боломгуй юм.арайч дэндэж байна даа энэ улс орон.

  • Zochin (December 02, 2014 8:16:50 am )

    Unen ni oldoj bgaa ni ih sain hereg.Huurhii ohin ingej horvoogoos iim hunii garaar yvna gedeg arai denduu.Tegeed bas aluuchin buh buruugaa ter ohin ruu hiij uuriiguu tsever avch uldeh gedeg hunii muu chanar .adgiin hun baij

antalya rent a car