antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2014 18 comments

Ринчений Чойномыг баривчилсан түүх

нийтлэсэн Admin

barivchil52191379201411291454ФОТО ЗУРГИЙН ТҮҮХ :1969.1973 ОН: БНМАУ- ын Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони хүмүүжигч Ринченгийн Чойном.

Р. ЧОЙНОМ БАРИВЧИЛАГДСАН НЬ
Ринчений Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж хадгалсан гэдгээр буруутгагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ялыг эдлүүлжээ.
Р. Чойномыг баривчлах болсон шууд шалтгаан бол түүний найз агсан Бямбын Очирхуяг гэгчийн өөрийнхөө дэвтэрт хуулж авсан улс төрийн эсрэг шүлгүүд юм. 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа “1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн. Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ.. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсэн” гэжээ.
Ингээд 1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсэн Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ. Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байсан гэнэ.
Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд л 1969 оны зун Чойном өөрөө баривчлагдав. Тэрбээр 1973 онд суллагдаад, 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр таалал төгссөн юм.

Эх сурвалж: www.uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Boldoo (November 30, 2014 1:34:30 pm )

    Говь Алтайн Бигэр сумын харьяат залуу дуучин Э. Марал Эрдэнэ гэгч эмэгтэй 3 сард нутаг руугаа тоглолтоор яявахдаа хүнээс зээлж авчявсан мөнгөө өгөхгүй , Улаанбаатарт ороргнож ,олдохгүй байгаа гэнэ

    • зочин (November 30, 2014 7:18:30 pm )

      Бөмбөгөрт эгч нь лангуутай өдөр уулзчаад гарч одсон шүү

  • bataa (November 30, 2014 2:09:33 pm )

    хөөрхийдөө үхэх ёсгүй өвчинөөр өнгөрчдээ буруу засаглалч хүнийг хайрлахгүй алах юм ахин буруу засаглал гарч ухаант аавын хөвүүдийг бүү устгаасай билээ

    • zochizochin (December 01, 2014 1:13:02 am )

      arhinaas bolgoomjil

  • sanal (November 30, 2014 3:22:46 pm )

    Ocirhuyg sogtuugaas bolsont

  • Anonymous (November 30, 2014 3:23:49 pm )

    mongonii orond maraliig zar

  • одоо бүүр аймаар (November 30, 2014 3:58:40 pm )

    одоо үг хэлээд л ачуулдаг болсон цаг. тэр үед харин ч ардчилалтай байсан.

  • zochin (November 30, 2014 4:05:14 pm )

    odoo ter vedee ochood bgaa yum bishvv sonsood bxnee baraid xoriloo gej ix sonsogddog boljee yandaa

  • baazo (November 30, 2014 6:22:28 pm )

    Ahij mongold iim hun torhgui unheer hezeech uheshgui denduu ert torje

  • зочин (November 30, 2014 7:09:34 pm )

    нэг их олон долоон юм ярьсан бэлэн сэцэн үгтэй л архичин байсан гэнэм

    • eb (December 01, 2014 12:38:04 pm )

      Хэрэв архичин байсан юм бол чам шиг ховч, матаач новшнуудыг харж ой нь гутаж, бөөлжис нь цутгаад архи уудаг байсан байх аа л гэж бодож байна.

  • 99999 (November 30, 2014 8:50:23 pm )

    xaipiin ch caixan cexeeten odoo ch bvp tep ve eec dop bolj dee

  • bagi (November 30, 2014 9:16:23 pm )

    uneheer saihan bailaa,aguu nairagchtai uulzsan yum shig bolloo.um mani bad mi hum

  • bagi (November 30, 2014 9:17:10 pm )

    bayrlalaa.

  • Zochin (November 30, 2014 11:04:18 pm )

    Odoo ene niigmiig bi uuruu hussen uhtlee uuriinhuu hemjeend zutgesen getel hudal meduulgiin daguu huniig helmegduuleh ayul nuurleed baina estoi l ih helmegduuleltiin ued iim baisan baih har darsan zuud tsagdaagiin baiguullagin arga ajillagaa neg l bishee bid ardchilsan niigem baiguulsanuu esvel avilgaltai temtseh neren door helmegduulelt bitgii hiigeesei arga baril ni neg l bishee!!!

  • shvtegch (November 30, 2014 11:58:20 pm )

    aguu xvn axij xezeech torohgvi

  • зочин (December 01, 2014 11:55:23 am )

    одоо бүүр аймаар. Ажил хийж байгаа нэгнээ ажил хийдэггүйчүүд нь матаж, АГТ нь улс төржүүлж, цагдаа нар нь шалгах нэрээр хорьж дээрэлхдэг болсийшдээ.

  • зүрх судас (December 01, 2014 2:23:06 pm )

    Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038

antalya rent a car