antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2014 16 comments

Г.Алтанхүү найз бүсгүйгээ хөнөөсөн нь тогтоогджээ

нийтлэсэн Admin

altanhuuӨнгөрсөн оны 12 сард 21 настай охин найз залуугийнхаа гарт харгис хэрцгий тамлалыг тэвчиж чадалгүй нас барсан байж болзошгүй аймшигт хэрэг гарч нийгмийг цочролд оруулаад байсан. Г.Алтанхүү гэх этгээд нь найз охиноо 48 цагийн турш зодож хөнөөж, талийгаач биедээ нийтдээ 46 шарх сорви, зулгаралттай нас барсан байдаг.

Тухайн үед талийгаач охинд хийсэн шүүхийн шилжилгээний дүгнэлт удаа дараа буруу гарсан талаар хохирогч талынхан болоод өмгөөлөгчид хэд хэдэн удаа мэдээлэл хийж, эсэргүүцэж байсан билээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачид хоёр ч удаа задлан шинжилгээ хийсэн. Эхний дүгнэлтээр талийгаач бүсгүйг “гадны нөлөөгүй” амь насаа алдсан гэх хариу гаргасан. Харин энэхүү шийдвэрийг ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь эсэргүүцэн дахин задлан шинжил¬гээ хийлгэх хүсэлт тавьснаар хоёр дахь удаагаа ийнхүү шинжилгээ хийхэд та¬лийгаачийг архины гүн хордлогод орсон буюу таван цул эрхтний дутмагшил гэх оношоор амь насаа алдсан гэсэн дүгнэлт гаргаж байсан удаатай. Тэгвэл найз бүсгүйгээ хэрцгийгээр зодож тамласан Г.Алтанхүү гэх этгээдийг найз бүсгүйгээ хөнөөснийг Дүүргийн прокурор тогтоожээ.

Харин Шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Алтанхүү “Талийгаач Н.Цэдэн-Иштэй дөрвөн сар хоёр хоног хамтран амьдарсан. Гэхдээ бидний дунд ямар ч хайр сэтгэлийн холбоо байгаагүй. Түүнийг нас барахын өмнөх өдрүүдэд хамтдаа ямар ч шалтгаангүй дөрөв хоног архи уусан. Түүнийг үснээс нь зулгаан чирдэг зүйл байгаагүй. Талийгаач өөрөө чемодантай хувцасаа бариад манайд ирсэн. Бид өмнө нь маргахад талийгаач чемодантай хувцасаа чирээд явсан бөгөөд дөрөв хоногийн дараа өөрөө эргэж ярин намайг ирээд аваач гэж байсан. Тухайн үед нь би очиж уулзан эргэн эвлэрч хамт байсан” хэмээн мэдүүлсэн байна.

Дүүргийн прокурор Б.Баян-Очир хэлэхдээ “Г.Алтанхүү нь 2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, олон тооны шарх сорви үлдээж амь насыг нь бүрэлгэсэн болохыг прокуророос тогтоосон. Харин шүүхээс талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний хариуд эргэлзсэн учраас мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос дахин хянаад талийгаачийн амь насаа алдсан буруутан нь Г.Алтанхүү гэж дахин үзэж, шүүхэд шилжүүлээд байгаа” гэлээ.

Мөн талийгаачид задлан хийж үхлийн шалтгааныг гадны нөлөөгүй хэмээн хуурамч дүгнэлт гаргасан этгээдүүдийг шалгаж эхэлсэн байна. Тэрээр Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шүүгчдэгчээр татжээ. Мөрдөн байцаалтын явц болон прокурорын хяналтад Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлэгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргүүтэй тус газрын шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дүгнэлт гаргаж, хэн нэгэнд үйлчилдэг байсан нь тогтоогджээ. Хүний амь настай холбоотой хэрэг дээр ийн хувийн ашиг сонирхолын үүднээс хандсан этгээдэд зохих шийтгэлийг нь ногдуулах хэрэгтэй хэмээн ар гэрийнхэн нь үзэж буй юм.

Хэргийн шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын эхээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (November 29, 2014 2:26:40 pm )

    хүн чанаргүй хахуулчин шинжээч нар байх гэж хатуу шийтгэх хэрэгтэй

  • Anonymous (November 29, 2014 3:25:59 pm )

    Прокурор хэргийг тогтоодоггүй юм, цагдаагийн тогтоосон хэргийг уншаад яллах дүгнэлт үйлддэг юм даа. Шүүгч бол бүр амархан уншаад л шийдвэр гаргадаг, шийдвэрийг нь нарийн бичиг нь бичгийн хэлбэрт оруулж шүүгч зүгээр л мутраа дардаг юм шүү дээ

  • зочин (November 29, 2014 4:07:03 pm )

    албан тушаалаа урвуулан ашигладаг авлигач нарыг хариуцлага тооцох хэрэгтэй

  • hohirogch (November 29, 2014 4:24:06 pm )

    shvvh shinjilgeenii tobiin emch nar abilga abna arhi uuna zoduulsan hvnd ni gemtelgvi zodson hvnd ni gemtel gargadag ym bnalee medeej awilga awsan l baij l taarna muusain sogtuu emch nar

  • zochin (November 29, 2014 4:32:21 pm )

    bi law amiig amiar ni gej darina ter ehiin setgel yaj sharhalj zowj bgaag mederdeggvi nowshiin hvmvvs we awilga awdag alban tushaatang solih heregtei mu nowshnuud we heleh vg alga adguus malnaas doloon dor ymnuud

  • гамбаа (November 29, 2014 8:51:24 pm )

    тэр алтанхүүг олны өмнө цаазал

  • хөх дан (November 29, 2014 9:46:12 pm )

    Нийгмийн шаар, хүний мөсгүй араатнуудыг нийгмээс тусгаарлаж яс арьс болтол нь ажил хийлгэ Шоронд зүгээр тэжээж болохгүй шүү

  • gh (November 30, 2014 9:46:47 am )

    Shorondo orood vhnee

  • zochin (November 30, 2014 1:01:27 pm )

    manai shuuh hudaldagdsan shuu.dee.ihenh shiidveruud ni unenii esreg gaedag.jishee ni.haais zahiral asan baymbaag han uul duurgiin anhan shatnii buruugui gej gargasan ulsad 800n say tug hohirol uchiruulchihaad bhad shuu.

  • Anonymous (November 30, 2014 4:46:08 pm )

    Ene odoo boltol yal avaagui yumuu ……uhuul taarna

  • zochin (November 30, 2014 10:44:52 pm )

    Shuuh emnelegin darga bsan g.dagiimaag shuuh herertei.nugel ni nudeer ni garch bgaa yum.buzar em yal edlenee chamaig burhan gesgeen shuu!!!!

  • Anonymous (December 01, 2014 12:28:38 am )

    zuvshde muu novshiig aimdaar ni hataa .Harvaas hugiin aluurchin tsarai .

  • Zochin (December 01, 2014 4:57:42 am )

    Ih huiten tsaraitai hamgiin adgiin aluurching uuriig ni nasaar ni tamlaj shiitgevel taarna.Huurhii ohiniig alchihaad bas tuun ruu hamag buruug chiheh sanaatai adgiin novsh

  • ГОО ВАН (December 01, 2014 9:05:25 am )

    төрийн ажлыг хүндэтгэн хийж чадаагүй олон сар олон түмнийг бухимдуулсан төрийн албан хаагчдад бусадад нь сургамж болохоор шийтгэх ёстой гэж санагдаж байна. Авсан хахуультайгаа хэрэгтэнтэйгээ нэг шоронд хийвэл бүх юм нь илэрээд хэрэгтэндээ шоронд дарамтлуулвал ямар аймшигтай хүнээс хахууль авсан, үхсэний хохь гэсэн бодлыг нь арилтал сануулвал мөн гоё даан ч тэгж гэгээрэх хүмүүс биш байх л даа баахан хэд дэхь үеийн ч юм нөгөө эрлийз хурлийзууд нь байгаа байх

  • зочин (December 01, 2014 11:07:57 am )

    Алуулчинд цааз єгєєд талиигаач охины ясыг амраах болсон байхаа. Шїїх эмнэлгиинхан ичих хэрэгтэй хїнии сайхан охины амьдралыг тасалцан б айхад яаж тэгж чадваа эд нарт хатуу арга хэмжээ аваарай шударга хуульчидаа

  • зочин (December 01, 2014 6:24:14 pm )

    эмч нэртэй ийм бохир мөнгөөр хоолоо олж иддэг авилга авагч бузар хүмүүсийг хатуухан шийтгэх нь зүйтэй,ингэж жирийн иргэдийг доромжилж,тавлаж байдаг новшнууд шорондоо хатвал таарна

antalya rent a car