Өнөөдөр НХХЯ-ны сайд Т.Ганди, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт нар багш нарын төлөөллийг МҮЭСТО-д 14 цагаас хүлээж авна гэж товлочихоод өөрсдөө ирээгүй аж. Сайд нарын энэхүү тохуурхал багш нарын уур цухлыг ихэд хүргэсэн бөгөөд тэд БСШУЯ-ны сайдыг огцруулж ирэх даваа гаригаас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэж тарцгаасан байна. Энэ үеэр Боловсролын ҮЭ-ийн хороон дарга Ж.Батзориг багш нарын цалингийн асуудлыг дахин хэлэлцтэл хугацаагүй ажил хаялт хийх хэрэгтэйг багш нарт сануулжээ. Өнөөдөр тэнд сургууль сургуулийг төлөөлсөн 300 орчим багш нар ирсэн бөгөөд сайд нар өөрсдийг нь ингэж дормжилсны төлөө ерөнхийлөгчид гомдол гаргана гэдгээ ч мэдэгдсэн байна.
С.Намар
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 02, 2011 9:37:37 am )
ogtsruulah heregtei. iu ch hiideggui gar. arin haalgaar bugdiig hiideg hun sh dee. buun avilgal
1 Comment