МУИС-ийн лабораторт шинжилсэн туршилтаар урдаас орж ирж байгаа амтат чинжvvнээс Кадмий 5-10 дахин ендер гарсан байна хэмээн эрдэмтэн Ч.Лодойравсал мэдээллээ.
Кадмий нь хүний биед хавдар үүсгэгч нэгдүгээр зэргийн хорт элементийн нэг юм. Хүний биед хүнс болон амьсгалын замаар орж ирсэн кадмий голчлон бөөр ба элгэнд 30 жил орчим саатан хуримтлагддаг. Кадмийгаар хордсон бөөр кальцийг шингээн барих чадваргүй болж ясны сийрэгжилтэд хүргэнэ. Өнгөрөгч зууны эхэн үеэс Японд Жинзү голын хөндийгөөр цагаан будаа тарьж амьдардаг хүмүүсийн дунд “итай-итай” буюу монголчилбол “ёо-ёо” гэдэг өвчин дэлгэрчээ. Энэ өвчин эхлэхдээ хөл нуруугаар өвдөх ба хөлийн чөмөгт яснууд яваандаа зөөлөрч хэврэгшин биеийн жинг даахгүй тахийснаар хүн хэвтэрт орно. Хэвтэрт орсны дараа ясны хэврэгшил улам хурдацтай явагдаж ердийн ханиах, найтаахад хугарах хэмжээнд хүрэх ба эцэстээ цус ба бөөрний дутагдлаас өвчтөн нас бардаг байна. Тухайн бүс нутгийн ямар нэг онцлог нянгаас ёо-ёо өвчин үүсдэг байх хэмээн олон жил төөрөгдөн хайсны эцэст 1960-аад онд Жинзү голын ус ба цагаан будаанд кадмий их хэмжээтэй байсантай холбоотой болохыг тогтоожээ.
С.Намар
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 02, 2011 10:16:19 pm )
YAANAA HUMUUSEE ERUUL MENDEE BODOOROI, HYATAD ULAAN, NOGOON SHARAARAA BAIDAG CHINJUUG IDEHEE BOLIOROI. YMAR MUUHAI YUM BE ENE HYATADUUD MONGOLCHUUDIIG HORDUULJ ALAH YUM BNA L DAA. SHINJILGEE HIISEN BOLON NIITELSEN HUND BAYRLALAA.
-
Anonymous (December 04, 2011 9:47:09 pm )
ymarch xvnsnii bvteegdexvvniig xereglexdee zaawal ygaaj stewerlej idex zurshix xeregtei shvv tegeed xytadiin baitygai gadaadiin gex bvteegdexvvniig xereglej boloxgvi shv zaawal mongold vildwerlesn stewer bvteegdexvvniig xereglestgeey mongolchuudaa emvvr mend xamgin chuxal
2 Comments