antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2014 Comments are off

МАН, МАХН “дан дээл”, АН “давхар дээл”-тэй кандидат дэвшүүлэхээр төлөвлөжээ

нийтлэсэн Admin

shshshМАН-ын Бага хурал маргааш эхэлнэ. Энэ Бага хурлаар МАНАН үүсэх үү, АН-ынхан МАН-аас бусадтай нь хамтрах уу гэдгийг шийдвэрлэх юм. Үүнээс урьтаж өнөөдөр МАН, АН-ын зөвшилцөх уулзалт эхэллээ. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл МАН-ын хариуг хүлээж шийдвэрээ түдгэлзүүлээд байгаа билээ. Олон нийтийн санаа бодол МАНАН байгуулагдана гэдэгт бараг бэлтгэгдээд байгааг бид харж байна. Одоогийн байдлаар АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн өөр өөрийн кандидатын талаархи прогнозоо янз бүрийн хувилбараар дэвшүүлж олон нийтийн сэтгэл зүйг тандсаар байгаа юм.

Тухайлбал АН-ынхан Г.Батхүү, А.Бакей, С.Баярцогт нарыг “дээлийг нь давхарласан” чигээрээ зүтгүүлнэ гэлцэж байгаа аж. “Дээл давхарлах” нь өнөөдрийн байдлаар хууль зөрчсөн үйлдэл биш учраас улс төрийн талаасаа эрх ашиг, эв нэгдлээ бодож ийм сонголтыг хийх нь зүйтэй гэж үзсэн бололтой.

Тэгвэл МАН-ынхны хувьд “Засгийн газарт хамтарсан тохиолдолд дан дээлтэй кандидат оруулж, нэр төртэй сайн ажиллуулах, нэг ёсондоо намынхаа нэр хүндийг өндөрт өргөх чадварлаг сайдуудаар гайхуулна” хэмээн үзэж буй ч нэрсийг нь онцгой нууцалж байгаа гэнэ.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхнээс МҮАН-ын кандидат гэдэг яриа огт цухалзахгүй байгаа ч “МАХН хамтарвал хоёр суудал авна. Энэ нь Г.Шийлэгдамба, Ц.Шаравдорж нар байх, хэрэв ганцхан суудал ногдвол Ц.Шаравдоржоо зүтгүүлэх даалгавартай” гэцгээж байна. Тэгэхээр МАН, МАХН-ынхан Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “давхар дээл тайлах” санаачилгыг дагахад алдахгүй гэсэн байр сууриараа ижилсэж буй хэрэг.

Түүнчлэн МАХН-аас хөөгдөх магадлал өндөртэй байгаа Л.Цог “Их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий” гэдэгчлэн намын даргаа хэвлэлээр зад шүүмжлээд авсан билээ. Хэрэв түүний асуудал эцэслэн шийдэгдэж МАХН-аас хөөгдвөл АН-д буцаад очих нүүртэй гэнэ. Тэр нь чухам яадаг “нүүр” болохыг бүү мэд. Өмнөх Засгийн газарт МАХН хамтран үед ямар “но”-той, ноцтой асуудлууд хуримтлагдсаныг дэлгээд хадаг барин очих уу. Эсвэл та нартай нэгдэж Ерөнхий сайдыг чинь огцруулж өгсний төлөөсөнд намдаа элсүүлэн авч сайдын суудал өгөхгүй бол надад мэдэх юм олон бий шүү гэсэн шантааж байх уу гэдгийг таашгүй.

Ямартай ч АН,МАН,МАХН нэгдэж МҮАН, ИЗНН болон бие даагч гишүүд “хаалганы цаана” үлдэж мэдэхээр байгаа энэ нөхцөлд эрх баригч ба сөрөг хүчний харьцаа тун сонирхолтой болоод явчихлаа. Гэвч эцэслэн шийдээгүй байна. Маргааш МАН-ын Бага хурал олон шийдвэрийн гарааны нөхцлийг бүрдүүлж өгөх төлөвтэй боллоо.

Д.Мөнхмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car