Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдээ энэ 7 хоногт сонгон УИХ-аар батлуулахаар төлөвлөн яаравчилж байгаа боловч түүнээс үл хамаарах шалтгаанууд бас байна. Энэ удаагийн Засгийн газрыг Ерөнхий сайдын зүгээс “Үндэсний эв нэгдэл”-ийн хэмээн нэрлэн, уг нэрэн дор УИХ-д суудалтай бүх намуудад Засгийн газарт хамтран ажиллах санал хүргүүлснээс МАН-аас бусад нь хүлээн зөвшөөрсөн. Харин МАН асуудалд хандахдаа УИХ дахь намын бүлгээрээ бус Удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийд өгнө гэсэн нь тэд “бялуунаас” хүртэх хувь хэмжээний тухай асуудлаа нам дотроо хэлэлцэн, намын Бага хурлын шийдвэрийг үндэслэн асуудалд хандана гэсэн нь МАН-ын олонхи дотор АН-тай хамтрах, хамтрахгүй гэсэн саналын зөрүүтэй байдлыг Бага хурлын шийдвэрээр нэг мөр болгох гэсэнтэй холбоотой биз.
Энэ хооронд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайдуудад нэр дэвшүүлж болох хүмүүсийн нэрсийг гаргаж эхлэжээ. Ямартай ч “муу ажилласан” нэр зүүж огцорсон өмнөх Засгийн газрын зарим сайдуудыг хэвээр нь үлдээх, шинээр сайдууд нь томилох нь тодорхой байна. Ерөнхий сайдад хандан Шинэ засгийн газарт сайдаар “сонгомгүй” хүмүүсийн талаар баримт түшин хэдэн зүйлийг “зөвлөе” гэж бодлоо.
– Соёл, спорт Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл шинэ Засагт үлдэх учиргүй. Өнгөрсөн 2 жилд тэрээр энэ салбарыг тэргүүлэн ажиллахдаа батаарын араг ясыг АНУ-аас авч ирснээс өөр ямар дорвитой ажил хийсэн вэ? Ц.Оюунгэрэл сайдын үед Монгол соёл уланд гишгэгдэх байдал улам гаарч, харийн соёл хоймор залагдах нөхцөл улам бүрдлээ. Солонгост болсон Азийн их наадамд Монгол тамирчид хувиасаа зардлаа гаргаж оролцож байхад Спортын сайд нь эр нөхрийнхөө хамтаар Солонгост төрийн зардлаар “зугаалж” явсан гэдэг. Үндэсний соёлыг хөхүүлэн дэмжих бодлого үгүйлэгдэж, төр өөрөө спорт соёлынхоо тээг болох “дөхлөө”. Ийм хүнийг үргэлжлүүлэн сайд болгож яавч болохгүй …
– Хууль зүйн сайд Х.Тэмүжин, салбарын сайдын нэр хүндийг өөрийн биеэр шаварт хутгасан хүн. Эмс охидтой орооцолдон, төрийн хуулийг уландаа гишгэж, олон нийтэд “Сайн ах”-ын дүрээр “харагдах” болсон түүнийг шинэ сайдаар солих зүйтэй. Хуулийн шинэчлэл нэрийн дор Цагдаагийн цолийг олгох журмыг өөрчилж, цагдаа, мөрдөн байцаагчийн хууль зөрчсөн үйлдлийг шалгадаг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаж, Тахарын алба байгуулан төрийн хүнд сурталтай, хүчний байгууллагыг шинээр нэмэгдүүлсэн гээд түүнд оногдох буруутай шийдвэр цөөнгүй. Тэгээд ч тэртэй тэргүй Х.Тэмүүжинг салбарынхан нь “тоохоо болиод” удаж байгаа. Тэрээр Н.Алтанхуягт тал засан түүнийг дагалдан А.Гансүхийг эргэсэн нь Хууль зүйн сайд өөрөө хууль зөрчсөн үйлдэл гаргасан төдийгүй АНУ-ын элчин сайдын яаманд очиж мэдээлэл өгдөг байсныг Жулиан Ассанж өөрийн цахим хуудсаараа олон нийтэд ил болгосон. Ийм хүнийг шинэ Засгийн газарт хууль зүйн сайдаар үлдээх нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг таны “ирээдүйд” сөрөг үр дагавартай.
– Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг магадгүй та улс төрийн “тохироо”-оор үргэлжлүүлэн сайдаар нь үлдээх бодолтой байгаа байх. Шинэчлэлийн Засгийн Байгаль орчин Ногоон хөгжлийн сайдаар 2 жил ажилласан С.Оюун нь олны анхааралд өртөхүйц дорвитой ажил юу хийсэн бол. Дэлхий нийтээрээ Эко орчин, Ногоон хөгжил гэж ярьж байгаа энэ цаг үед энэ салбарт хандсан санал санаачлага иргэд, ТББ, аж ахуйн нэгжүүдээс цөөнгүй гарч тэдгээрийн тодорхой хувь нь ажил болж байхад хариуцсан сайд нь өнгөрсөн хоёр жилд улс орны хэмжээний томоохон асуудлыг хөндсөн бил үү? Уул уурхайн баялагийн зүй зохисгүй ашиглалтаас болж, газар нутаг талхлагдаж, булаг шанд татарч, худаг ус ширгэж, ан амьтан дайжиж байхад Байгаль орчин Ногоон хөгжлийн сайд хаана байсан вэ? Ийм хүнийг энэ салбарт нь үлдээх хэрэг байна уу?
Харин одоо шинээр яригдаж байгаа сайдуудын тухай 1-2 зүйл хэлье.
– Хэрвээ та Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та Боловсрол, Шинжлэх ухааны салбараа Л.Гантөмөрөөс өөр хүнд хариуцуулах гэж байгаа бол асуудалд бодолтой хандана биз ээ. Ямартай ч одоо БШУ-ны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Б.Насанбаяр л биш шүү. Магадгүй Ерөнхий сайд таньд энэ хүнийг сайд болгохоор “Бурхан” зөвлөсөн байсан ч татгалзах нь зүйтэй байх. Учир нь Б.Насанбаяр Солонгост төвтэй, дэлхийн олон улсад хориглогдсон Мүүнийн шашны монгол дах албан бус “төлөөлөгч” бөгөөд, тэрээр Монгол хүүхдийн боловсролоос уран зохиолын хичээлийн хөтөлбөрийг хасах гэж оролдсон нэгэн. Ийм хүнд Боловсролын салбарыг хариуцуулах юм бол та өөрөө нийгэм, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, өөрөө өөрийгөө огцоруулах “саналаа” гаргаж байгаатай адилхан хэрэг болно. Түүний оронд Л.Гантөмөр сайд нь байх нь хавьгүй дээр.
Эх сурвалж: http://www.ugluu.mn/145818.html
– See more at: http://www.unen.mn/content/42849.shtml?alias=politics#sthash.9wBKhcyj.dpuf
Холбоотой мэдээ
-
Ondor aab (November 26, 2014 9:54:05 am )
Baigal orchin nogoon hogjiliin said sain ajillaj baigaa. Bi Nogoon hogjiliin shine bodlogiig batluulsan n mash ih amjilt bolj bga
-
Anonymous (November 27, 2014 2:47:45 pm )
Oyun gegch teneg ba lai avgai odoo boliochee. Tanai namiig toodog hin baihgui bolson. Yalsan uos turiin huchin ruu hormoigoo suhuud ilochdog iim namaar Mongol yahiim be
-
-
Ondor aab (November 26, 2014 9:55:34 am )
Baigal orchin nogoon hogjiliin said sain ajillaj baigaa. Bi Nogoon hogjiliin shine bodlogiig batluulsan n mash ih amjilt bolj bga gej harj baina.
-
daddaa (November 26, 2014 10:08:46 am )
маш зөв зүйл сөхөж бичсэн байна сэтгүүлч. тэр насанбуянг оюунгэрэл нарыг яасан ч сайд болгож болохгүй.
-
zochin (November 26, 2014 10:24:55 am )
ee nasanbuyan geh hereggui humuuseer said hiilgeh tegeed udirduulah bolj bn uu ene nam gedeg chin uls oron ard tumneeree toglood bh yumaa bushuu zailuulaach ee
-
зочин (November 26, 2014 10:42:24 am )
Оюун бол засагт илүү,алуурчид авилгачтай нэг хөнжил нөмөрсөн л гар,хайран сайхан ахын нэр хүнд түй чёрт
-
zochin (November 26, 2014 10:44:39 am )
зөв санал дэвшүүлсэн байна
-
Bi (November 26, 2014 10:49:06 am )
Yostoi goyo
-
зочин (November 26, 2014 10:55:28 am )
арай ч Насанбаяр болохгүй байлгүй дээ энэ хүн монголын боловсролоортоглож гүйцлээ шүү дээ юуны шинэчлэл хийх дээрээс дарга нар ирнэ гэдгийг сонсонгуут багш нар бэлтгэж байгаад л 1 цагийн хичээл заадаг боллоо тэрнийг нь Насанбаяртангууд бид шинэчлэл сайн хийж багш инар өөрчлөгдөж байна гэж ярьж таниулдаг болсон шүү дээ ийм л янзаар монголын боловс рол уналтанд ороод байгаа шүү дээ Насанбаярт багш хүний ёс зүй ч харилцаа ч байхгүй түргэн шиг боловсролоос зайлуулах хэрэгтэй шүү ЕС даа
-
монтон (November 26, 2014 11:03:01 am )
тэмүүжинг үлдээвэл ардууд босно
-
Тэмүүжингийн тухайд (November 26, 2014 12:25:47 pm )
Тэмүүжин шинэчлэлийг амжилттай сайн эхлүүлсэн. Цагдаагийнхны хар хүчийг сааруулсан. Эхлүүлсэн ажлаа цаашаа үргэлжлүүлбэл Монголчуудад тустай. Тэмүүжинг дэмжиж байна.
-
-
Jinhene mgl (November 26, 2014 11:28:41 am )
Hutsvaa chi muu tsagdaagiin buunii nohoi..temuujin uldeh estoi..uldeehgui bol harin ard tunen bosno .hogiin tsagdaa nariig harib guitseej nugaslah heregtei
-
юун (November 26, 2014 11:40:52 am )
юун Насанбаяр вэ?
-
иргэн (November 26, 2014 12:01:08 pm )
Юун Оргил Энэ нөхөрөөс өөр монгол соёл мэдэх байхгүй юу. Англи хэл англи боловсрол монгол соёлд юуны хамаатай юм бэ. Энэ салбарт чинь унаж байгаа соёлоос гадна аялал жуулчлал, спорт байгаа ш дээ. Яамнаасаа хөөгдсөн нөхөд эргэж сайд болоод байвал эв нэгдлийн засгийн газар байтугай яам дотроо сөргөлдсөөр байгаад таарна шүү. Баахан халаа сэлгээ талцал өс хонзон эргээд унацгаана шүү. Ядаад эрлийз хурлийз шүү дээ
-
IRGEN (November 26, 2014 12:05:21 pm )
SALBARAA SAIN MEDDEG HUN HEREGTEI. SHUUD AJLAA HIIGEED EHLEH CHADWARTAI BAS HALAA SOLIO HIIHGUI BAGAA HEWEER NI UDIRDAAD YAWAH ZANGARAG, NURUUTAI HUN HEREGTEI. MEHGUI BOL ARD TUMEN HULEEJ TESEHEE BOLILOO. DARAAGIIN ZASGIIN GAZAR CH OGTSORCH MAGADGUI. TER ORGIL ED NAR BOL EMGENEL SH DEE. MONGOLCHUUD MONGOL VOYOL MONGOL ULAMJLALAA L HADGALAH YOSTOI.
-
Mongol (November 26, 2014 12:06:09 pm )
Zasag ih huriig Mongolchuud bish ot usa kanaduud medene ta nar jujig luzne
-
ZロLOO (November 26, 2014 12:17:03 pm )
Tэмүүжингийн янз бүрээр л оролдох юм. Шинэчлэлийг хийж чадна гэж харж байгаа,та нар Нямдоржыг харалдаа яаж оорийгоо хамгаалж байгааг,Н.Энхбаярыг мартаж,сандаг болчисон байна билээ гээд л,тийм шудрага юм бол яах гэж хормойгоо дэвсэж, ерөнхийлөгч болгох гэж гүйсэн юм бэ.Хүнийг байдалд оруулахдаа сурамгай юм Цагааныг хар болгож,харыг цагаан болгож болохгүй.Ю.Цэдэнбал даргыг бас л бид ямар байдалд оруулж байлаа .Бид мартах есгүй.
-
Г.Батхүүгийн тухайд (November 26, 2014 12:22:42 pm )
Миний бие бээр сайд болгож болохгүй хүмүүсийг дараахи хүмүүс гэж бодож байна. Үүнд:
Г.Батхүү, Баярцогт, Сономпил, У.Хүрэлсүх, Зоригт, Х.Баттулга гэх мэт жагсаалтууд үргэлжилнэ. Монголын баялгийг гадныханд худалдсан нөхдүүд шүү. Өөр олон хүмүүс мөн байгаа. Оргил гэдэг нөхрийг мэдэхгүй юм байна. Бусад хүмүүс бодол санаагаа илэрхийлнэ биз дээ. -
guijiin (November 26, 2014 12:54:41 pm )
Oyungerel buu bolooroi doo zaigaa tavij ugcun ni deer. Hugshin amerikaa dagaad yavbal taarna. Soyol urlagiin baiguullagiig bolovsrol.n yamtai negtgesen deer shuu ankhaaruulj bna bid.
-
zochin (November 26, 2014 1:46:42 pm )
Хөдөлмөрийн сайдын асуудал яагаад хөндөгдөхгүй байгаад гайхаж байна. Хөдөлмөрийн яамны харьяа бүх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн захирлаас эхлээд жижүүр хүртэлх бүх албан тушаалууд ЗАВХАНЧУУДААР дүүрээд байна. Завханыхан тэгж дандаа ажил, төрөлгүй арчаагүй гарууд байсан юм уу аль эсвэл энэ сайд энэ салбарыг өөрийн болгоод өмчлөөд авав уу гэдэг асуудал сонин байна. Санжмятав сайлыг солих хэрэгтэй. Үнэний төлөө дуу хоолойгоо сэтгүүлчид энэ мэдээлэл үнэн эсэх талаар мөшгөөд явбал их сонин тоо мэдээ гарна даа. Энэ хүн яагаад нутгийнхаа ард олныг ингэж тэтгэх болов. Төрийн сургуульд ажиллаж байгаа ажилчид 5 жил тутамд 10 сарын цалинтай тэнцах хэмжээний мөнгөн тэтгэлэг авдаг. Энэ тэтгэлгийн яагаад энэ салбарт хүчин зүтгэж байгаа хувийн хэвшлийн багш нарт өгч болохгүй гэж. Төрд байгаа та бүхэн тэр байтугай л цусалж байгаа шүү дээ. Салбарын сайд яагаад энийг асуудал болгож тавьж болохгүй гэж
-
үнэн шүү (November 27, 2014 12:16:33 pm )
мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлууд дотор архичин хүртэл байгаа шүү тэр нь эрдэнэ мсүт -ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ГАНЗОРИГ гэдэг архичин байгаа сайд нь яагаад хамгаалдгийг ойлгоддоггүй шүү архинаас гадна сонирхолын зөрчилтэй хувийн маш ихтэй хүн дээ дараагийн сайдын яахийг л харий даа
-
-
Tsolmon (November 26, 2014 1:52:20 pm )
Muunii shashiniig surtalchilagch Nasanbayar said bolvol mongoliin bolovsrol deelee numruh bailgui dee.Ene huuhniig Muunii shashin shuteed Jinhene eej mini Jinhene aav mini geed uilj suuhiig olon udaa harsan daa Daraa ni erdeneted ochood olon huuhdiin tolgoig ugaasan daa huurhii.ENE CH ARAI BISHEE.
-
Tsolmon (November 26, 2014 1:56:43 pm )
Ene Nasanbayariin ard olon solongoschuud udur bolgon said bolgoj uguuch Jinehene eej mini Jinhene aav mini gej zalbirch suugaa baih daa huurhii.Said bolchihvol suragchidiin surah bichig bugd Muunii shashing surtalchilah uhuulgiin huudas boloh bailgui.
-
zochin (November 26, 2014 2:16:30 pm )
Gantumur said hever uldeh ni zuv gedegtei olon hun sanal negtei bn shu.
-
ХҮН (November 26, 2014 2:58:04 pm )
ТЭМҮҮЖИН ЭХЛҮҮЛСЭН АЖЛАА ӨӨРӨӨН ДУУСТАЛ ХИЙХ ЁСТОЙ
ЭНЭ АЖИЛ МАШ ЗӨВЬ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ЗААВАЛ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ -
Zochid (November 26, 2014 3:44:29 pm )
Ene Nasanbayar gedeg nuxur chini Erdeneted bsin,,Bair turesled neg l sonin uil ajilgatai gazar bsan,ix sonin nuxur,ter baigullaga ni arda gadad ezentei l yum gesen,ul butex nuxdud turin ajild shurgaldag bolje
-
Zochid (November 26, 2014 3:46:06 pm )
Temujin bol nam dagaj ashig xonjo xaigch
-
ЗАМ (November 26, 2014 3:57:06 pm )
Зөв , санал нийлж байна.Тэмүүжин бол эх сурвалж болсон хууль нь өөрчлөгдөөгүй, мөн ажиллах нөхцөл байр энэ тэр нь бэлэн болоогүй байхад хуулийн байгууллагуудыг ёстой нэг самарлаашдээ,нэгжүүд болон хөрсөн дээрээ зохицож байгаа зүйл нэгч алга.Ард түмэнд асар их хохирол чирэгдэл учруулж байна.Салбар бүртээ практиктай шилдэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлээчээ.
-
Tuya (November 26, 2014 4:42:06 pm )
Orgil gedeg hvn chini Oyungerliin huuts amrag yum bishvv hvmvvs tegjl yaridag yum bainlei yamhii bagtsaas mungu ideed,ajlaa medehgvi bolohoor ni songon shslgsruulaltaar tentsehgvi husagdsan hvn ,odoo saidad yarigdana gej,Saihanbileg buruu songolt hiijdee,er ni ed nar ingeedl turuur togolood duusah hvmvvs bhaldaa,
-
Tuya (November 26, 2014 4:46:58 pm )
Orgil cini gudamjind laaz ushigluud yabj baisan,zagbar umsugch nertei ,angli heltei geedl,angli hel yamar hmaa bnaa soyol yrlag medehgvi hvneer yah yum be balai yum hiih yumdaa,erni songolt buruu naizan dundaa bolj baih shig bna
-
Anonymous (November 26, 2014 4:51:35 pm )
Namuudyn darga naryg zasgiin gazart orohyg horigloson gesen
-
Anonymous (November 26, 2014 5:59:25 pm )
МАН засагт орж болохгүй шүү. Цэдэнбал дарга нэг удаа миний нам биш байна гэж байсан юм. Одоо гишүүд чинь миний нам биш гэж хэлэх цаг ойртоод байх шиг
-
zochin (November 26, 2014 7:06:12 pm )
TEMUUJING ULDEEH N ZOV. ym hiij baigaa huniig ymar negen hereggui zuileer unagaah n avilgachid bolood tednii gar hol bologsdiin hamgiin shildeg arga n ym.shudarga huniig unagachihaar bylduuchid bolon hamtran tcuslagchid hemjee hyzgaargui zalgih bolno.
-
Отгонбаяс. (November 26, 2014 10:20:40 pm )
Оргил чинь Их хурлын гишүүн асан Нарангэрэлийн хүү шдээ.зууны манлай дуучин Сараагийн клипэнд тоглодог. боловсролтой айлын хүүхэд шдээ.
-
zochin (November 27, 2014 12:46:57 pm )
Hamgiin boloh ysgui hun bol Ydval.
-
Anonymous (November 27, 2014 2:45:21 pm )
Uls turiin yanhan Oyunaas odoo sa laachee. Yalsan nam ruu suhruud l ochdog ene ba lai avgai idej uuj hanasan bol odoo Mongol ulsiin turuus zailaachee
36 Comments