Монгол Улсын 28 дахь Ерєнхий сайдаар томилогдсон Ерєнхий сайд Ч.Сайханбилэг тамгаа хvлээж авангуутаа “Бидэнд амжилт хэрэгтэй, алдах эрх байхгvй” гэсэн. Тvvнийг Ерєнхий сайдаар батламжлах учиртай УИХ-ын нэгдсэн чуулган єнгєрсєн баасан гарагийн 09:00 цагт зарлагдсан ч манай эрхэм гишvvд аанай л уван цуван цугларсаар байтал 09:40 цаг болсон. УИХ дахь сєрєг хvчин бvлгээрээ бойкот зарласан учир тэднийг хvлээх шаардлагагvй болж 09:45 минутад чуулганы танхимд УИХ-ын 76 гишvvнээс 39 нь морилон ирж санал хураах ирц бvрдсэн гэж vзсэнээр З.Энхболд дарга алхаа цохин хурлаа нээв. Эрх баригч АН-ынхан тушаал авсан янзтай бараг л бvгдээрээ ирцгээсэн байсан. Харин аяс намуухан явдалтай Р.Бурмаа гишvvн Ерєнхий сайдад нэр дэвшигчээс гишvvд асуулт асууж эхэлсэн хойно нэлээн оройтож орж ирснээр гишvvдийн тоо 43 болж, ирц нь 56.6 хувьтай болсныг Ц.Элбэгдорж Ерєнхийлєгчийн дээрх цахилгаан самбар зааж байв. Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж Ерєнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн товч намтрыг уншсаны дараа Ц.Даваасvрэн, Ц.Оюунбаатар, О.Баасанхvv, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Х.Болорчулуун, М.Батчимэг, Д.Ганбат, Г.Баярсайхан, С.Одонтуяа нар асуулт асууж, нэр дэвшигч Ч.Сайханбилэг тухай бvрт нь товчхон хариулт єгсєн. Ямар сайндаа С.Одонтуяа гишvvн “Та гишvvдийн асуултад их бvрхэг, товчхон хариулаад байна” гэсэн ч тэгсгээд замхарсан. Асуулт асуусан гишvvдээс хамгийн хатуу, vнэн vгийг Г.Уянга гишvvн хэлсэн юм. Тэрээр “Ерєнхий сайдад нэр дэвшигч Сайханбилэгийг би дэмжихгvй. Нvvрээ угаагаад нєгєє хувцасаа ємсєєд ороод ирлээ. Танай найз С.Баярцогт таныг Ерєнхий сайд болгох гэж их гvйсэн.
Та хоёрыг нийлээд Оюутолгойн хувийг зарах гэж байгаа юм биш биз дээ гэх хардлага тєрж байна. Тийм учраас би таны тєлєє дарахгvй. Та Ерєнхий сайдаар томилогдох юм байна. Гэхдээ ялагдаж томилогдлоо. Маш олон хvн таныг томилохыг дэмжихгvй байна.Та томилогдохдоо аль хэдийнэ ялагдчихаад томилогдлоо” гэсэн юм. Тvvний сануулга, хатуу vгийн хариуд нэр дэвшигч Ч.Сайханбилэг “АН-д хамт зvтгэж байгаа 35 гишvvдээ би єєрийн найз нар гэж хардаг. Тэд бvгд Ерєнхий сайдын тєлєє зvтгэж байгаа гэж харж байна. Оюутолгой, Тавантолгойн тєслийг шийдэж байж эдийн засгийн хvндрэл арилна. Энэ хоёр том тєслийг шийдэхээс єєр арга байхгvй. Харин хэзээ, хаана гэдгийг УИХ- тайгаа зєвшилцсєнийхєє дараа шийднэ.
Та ялалт, ялагдлын талаар ярьж байна. Би хийх гэж байгаа ажил, хийхээр тєлєвлєсєн, хийж байгаа ажлаараа ялна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хариуг нь барихаа ч мартаагvй. Тэгвэл АН-ын нэгэн vеийн тєлєєлєл болсон М.Батчимэг гишvvн “Та Шинзо Абэ шиг амлаж чадах уу. Хоёр хоногийн ємнє Японы Ерєнхий сайд хэрэв миний явуулж буй бодлого буруудаж, эдийн засаг сэргэхгvй бол Ерєнхий сайдын суудлаа єгнє” гэж мэдэгдсэн. Та ийм хэмжээний улс тєрийн соёл гаргаж саналаараа огцорч чадах уу” гэж асуухад нэр дэвшигч “Энэ талаар нэгдсэн бодлого гаргаж хамтарч ажиллана” хэмээн хєєрхєн бєєрєнхийлсєн хариулт хэлчихэж байгаа юм. Мэдээж АН-ынхан бvх чадлаараа зvтгэж байж томилогдох гэж буй тvvнд “Огцорч чадна” гэж зоригтой дуугарах эрх байхгvй. Харин УИХ дахь бие даагч гишvvдийн нэг Ц.Даваасvрэн “Ч.Сайханбилэг маш хvнд vед Засгийн газрыг хvлээж авах гэж байна. Нэг бол живнэ, эсвэл маш том лидер болж чадна” гэсэн нь тvvний байдлыг хамгийн оновчтой тодорхойлсон vг байв.
Vvний дараа 20 орчим гишvvн санал хэлснээр Монгол Улсын 28 дахь Ерєнхий сайдаар Чимэдийн Сайханбилэгийг сонгох эсэх тухай санал хураалт явагдав.
Ерєнхий сайд Ч.Сайханбилэг 14 хоногийн дотор багаа бvрдvvлнэ
УИХ-ын чуулганы хуралдааны санал хураалтад 44 гишvvн оролцож 42 нь буюу 95,5 хувийн саналаар дэмжигдснээр Ч.Сайханбилэг Монгол Улсын 28 дахь Ерєнхий сайдаар томилогдов.
Тvvнийг АН-ын ганц эсэргvv Х.Баттулга, “Шударга ёс” эвслээс Г.Уянга нар дэмжээгvй. Ийнхvv АН-ын хvчтэй татаасаар Ерєнхий сайд Ч.Сайханбилэг єнєєдєр Засгийн газрыг хуралдуулна гэдгийг хэлж, 14 хоногийн дотор багаа бvрдvvлэхээ сонордуулав. Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан тэрээр ємнє нь богино хугацаанд Гэгээрлийн сайдаар ажилласан туршлагатай. Мєн дотно анд С.Баярцогт шиг офшор данс нь гэнэт илэрч, олны ємнє нэр нvvрээ бараагvй нэгэн.
УИХ-ын индрээс эрс шийдэмгий vг хэлсэн шинэ Ерєнхий сайд vгээ дуусгаад хэзээний дасал ёсоор АН-ын бvлгийнхнийг чиглэхэд АН болон УИХ-ын дарга З.Энхболд “Суудал чинь энд” гэж чиглvvлснээр тэрээр УИХ-ын дарга З.Энхболдын зэргэлдээх Ерєнхий сайдын суудалдаа сууж, Монгол Улсын 28 дахь Ерєнхий сайдын тvvх хєвєрч эхэлсэн юм. Залгуулаад Тєрийн ёслол хvндэтгэлийн гэр єргєєнд 13.15 цагт Ерєнхий сайд Ч.Сайханбилэг тамга тэмдгээ Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржоос албан ёсоор хvлээн авав. Монгол Улсын шинэ Ерєнхий сайд Ч.Сайханбилэг нь 1969 онд Дорнод аймгийн Сvмбэр суманд тєрсєн. 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хvмvvнлэгийн их сургуулийг тvvхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус тєгсчээ. Хууль зvйн ухааны магистр.
Тэрбээр 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж, 1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга, 1996-2000 онд УИХ-ын гишvvн, 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерєнхийлєгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишvvн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зvйн “Е&Т” товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байжээ.
2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар дахин УИХ-ын гишvvн болж, УИХ дахь АН-ын бvлгийн даргаар сонгогдон ажилласан бєгєєд 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар дахин сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишvvн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллажээ.
АН-ын Vндэсний зєвлєлдєх хорооны гишvvн тэрбээр 2005 онд Засгийн газрын хvндэт єргємжлєл, 2006 онд Алтангадас одон, 2011 онд Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулсан. Англи, орос хэлтэй.
Ч.Сайханбилэг: Бидэнд амжилт хэрэгтэй, алдах эрх байхгvй
Бид орон сууцны моргэйжийг амжилттай хэрэгжvvлж байна. Одоо бизнесийн моргэйжээ хєгжvvлэх цаг болсон. Хоёр толгойн тухай бид олон жил ярьлаа. Одоо ахин стратегийн ач холбогдолтой 2-3 ордтой болох ёстой. Мєн “Талын зам” тєсєл vргэлжилнэ.
Уинстон Черчиль Дэлхийн хоёрдугаар дайнаас ємнєхєн Английн ард тvмэнд хандан, хєлс, цус, нулимс гурвыг л амлаж чадах нь гэж хэлж байсан. Vvнтэй нэгэн адил энэ хямралаас бид ойлголцол, шийдэл, зvтгэл гурваар гарч чадна. Засгийн газар vнэхээр зовлонтой шийдвэрvvд гаргахаас єєр аргагvй болно. Хувьчлалын дараах тєрийн ємчvvдээ нэгтгэн, Сингапурын Тимасекийн тогтолцоонд шилжиж, хувь хувьцаан дээр нь суурилсан шинэ баялгийн сан байгуулна. Ингэж ард иргэдээ хєгжvvлэх нь манай хєгжлийн зєв зам байх болно. Тєрий ємчийг эзэнгvйжvvлэх ажил зєвхєн бизнесийн салбараар хязгаарлагдах учиргvй. Хувьчлалыг нийгмийн салбарт эхлvvлж, vйлчилгээнд нь компанийн засаглалын шинжийг эхлvvлэх том шинэчлэлийг бид эхлvvлнэ. Биднийг 2017 оноос зєвхєн бондын тєлбєр хvлээгээгvй.
Нийгмийн даатгалын сан дээрх єр тєлбєр 2017 оноос єєрийгєє мэдрvvлж эхэлнэ. Иймд нийгмийн даатгалын санг шинэ зохион байгуулалтад оруулах, Скандинав, Чилийн туршлагаар менежментийг нь єєрчилснєєр хєрєнгє оруулалтын сангийн шинэ тєрхєнд оруулна. Ингэснээр 2017 оноос бондын єрнєєс гадна нийгмийн даатгал гэсэн дараагийн нуман тулгуураас бид одооноос гарах юм. Эрхэм гишvvд ээ, Уинстон Черчиль Дэлхийн хоёрдугаар дайнаас ємнєхєн Английн ард тvмэнд хандан, хєлс, цус, нулимс гурвыг л амлаж чадах нь гэж хэлж байсан. Vvнтэй нэгэн адил энэ хямралаас бид ойлголцол, шийдэл, зvтгэл гурваар гарч чадна. Засгийн газар vнэхээр зовлонтой шийдвэрvvд гаргахаас єєр аргагvй болно. УИХ ч улс орноо бодож, улс тєрєє хойш тавьж, биднийг дэмжээрэй гэж та бvхнээс хvсье.
Зарим хvмvvсийн ярьдагчлан бид шийдвэр гаргалтын хомсдолд ороод байна. Засаг солигдох хоёр долоо хоногт хэвлэл мэдээлэл болон сошиал ертєнцєд жинхэнэ амралтын vе єрнєлєє. Нийгэм асар их талцлаа. Арай дэндvv улс тєржлєє. Одоо ах дvv нараа амралтын улирал єндєрлєсєн. Хvнд хэцvv хямралаас гарах ажлын vе эхэлж байна. Бєхийн ямар ч засуул бие биеэ цоллохоо орхиж, ажил бизнес, ахуй амьдралаа татах ажилд орцгооё.
Хvн будах биш ажил бодох цаг ирлээ. Хувь хvн, хувийн хэвшил, тєр засаг дор бvрнээ шамдацгаая. Цалгардаж болсон. Яам тамгынхан єнєєдрєєс ханцуй шамлан ажилдаа орцгоо.
Єнєєдєр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Шинээр томилогдсон Ерєнхий сайдын хувьд одоо танхимаа бvрдvvлэх ажилдаа шууд орно. АН-ын VЗХ-ноос єгсєн чиг vvргийн дагуу бид парламентэд суудалтай бvх хvчинтэй шинэ Засгийн газар байгуулах асуудлаар ирэх єдрvvдэд зєвшилцєнє. Нэг хэсэг нь эрх барьснаараа, нєгєє хэсэг нь хурц шvvмжилснээрээ рейтинг, нэр хvнд нь суга єсєєд байгаа юм хэнд нь ч алга. Харин улс тєрийн намуудын энэ их талцалд гутарсан, итгэл алдарсан олны тоо л нэмэгдэх хандлагатай байна. Энд манай танай гэдэг эрх ашгаас илvvтэй даамжирч мэдэх хямралыг хэрхэн шийдэх, нєгєєтэйгvvр улс тєрийн намуудаас илvv зохион байгуулалтын болон хvний нєєцийн олонглог, хариуцлагаа бvрэн ухамсарладаг єєр хvчтэй нэгдэл нийгэмд байхгvй гэдгийг нийгэмд ойлгуулах журамт vvрэг биднийг хvлээж байна. Энэ vvргээ бид олонх цєєнх болж, хагарах бутрах замаар бус, хамтарч нийлж зvтгэх замаар биелvvлнэ. Бид 2008-2009 оны, одоогийнхоос хvнд санхvvгийн хямралыг энэ аргаар л даван туулсан. Монгол Улс гуравхан сая хvн амтай, 10-хан тэрбум ам.долларын эдийн засагтай улс. Бодлогын зєв єєрчлєлт, гацсан ганц хоёр асуудлыг байрнаас нь хєдєлгєлт дэмжсэн, урагшлуулсан хоёр гуравхан том тєсєл бидний хямралт байдлыг эрс єєрчилнє. Тиймээс vvрэг хариуцлагаа ухамсарлая. Хэрэгтэй шийдвэрvvдээ зориг, зvрхтэй гаргацгаая. Єєдрєг байж, итгэл vнэмшлээ олж авцгаая. Хамгийн гол нь эв нэгдлйг эрхэмлэж, эх орноо бодъё. Хамтдаа зvтгэцгээе. Монгол орныг хєх тэнгэр нь мєнхєд ивээх болтугай. Ийнхvv 1990 оны ардчилсан хувьсгалын хоёр дахь vе Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын 28 дахь Ерєнхий сайдаар томилогдож тvvний цаг, минут хєвєрч эхэллээ. Ёстой л Ц.Даваасvрэн гишvvний хэлснээр “Нэг бол живэх, эсвэл маш том лидер болох” сонголтыг єєр хэн ч биш гагцхvv Чимэдийн Сайханбилэгийн оюун ухаан, эр зориг, дайчин чадвар нотлон харуулах тvvхэн цаг хугацаа явж эхэллээ. Монгол тvмний заяа буян тvших болтугай.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.