antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2014 Comments are off

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

нийтлэсэн Admin

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:

ДЭЛХИЙ ДАХИНД: 

Эбола вируст халдварын тархалт 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 314 тохиолдлоор нэмэгджээ 

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад тус вируст халдвар бүртгэгдэж, 14479 хүн өвчилснөөс 5226 (36%) хүн нас барсан байна.

11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өвчний тохиолдол 314, нас баралт 17 хүнээр тус тус нэмэгдсэн байна.

Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт нэмэгдсэн хэвээр байгааг ДЭМБ-аас мэдээлж байна. Нийт 570 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 324 (56%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээнээс хойш 4 шинэ тохиолдлоор нэмэгджээ.

Мали улсад нийт 6 тохиолдол бүртгэгдсэний 5 нь нас барсан байна. Эдгээрийн 2 нь эрүүл мэндийн ажилтан байсан байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн ойрын хавьтлын 384 хүнийг илрүүлсэн бөгөөд үүний 96 нь эрүүл мэндийн ажилтан байна.

 Эх сурвалж: ДЭМБ

jpg.rgejwa9psyБНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вирусын халдвараар 177 хүн нас баржээ 

БНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вируст халдвар 2013 оны 04 дүгээр сараас эхлэн бүртгэгдсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус вируст халдвараар шинээр 3 хүн өвчилж, 1 хүн нас барсныг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.

Одоогийн байдлаар /2013 оны 04 дүгээр сараас хойш/ тус вируст халдварын нийт 458 тохиолдол бүртгэгдэж, 177 хүн нас барсан бөгөөд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Малайз улсад тус тус бүртгэгдсэн байна.

 Эх сурвалж: ДЭМБ 

  Шуурхай удирдлагын төв 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car