Дээдсийн хүүхэн Ким Кардашьян өөрийн 16 сартай охинд хар багаас нь хэв донж суулгаж, зөв хооллож сургахаар шийдсэн байна. Хатагтай Уэст өөрийн бяцхан охиныг хоолны дэглэмд оруулсан бөгөөд Норт охин нь зөвхөн шинэ хоол унд, жимс ногоо идэх ёстой гэж үзэв. Хориотой хоолны жагсаалтад дэлхийн бүх хүүхдүүдийн дурладаг зүйлс багтжээ. Нэн түрүүнд чихрийг хориглосон аж. Тэгэхээр Норт охин элдэв амттан, жигнэмэг идэх эрхгүй болов. Дараа нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу пицца, шарсан төмс бичигдсэн гэнэ. Харин өрхийн тэргүүн Канье хайртыгаа арай дэндүүлж байна хэмээн үзжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 19, 2014 9:00:02 pm )
gaj yumnuud durdee orchih yumaa.
huuhed bol huuhed shuu dee
1 Comment