antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 19, 2014 21 comments

Тавантолгойн ордыг хувьд завшиж, будилуулах гол ажлыг Сү.Батболд зохион байгуулсан гэв

нийтлэсэн Admin

527-1416329744photolenta672P_gsЕрөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг өчигдрөөс албан ёсоор цацагдаж эхлэв. Энэ нэвтрүүлгийн үеэр тэрээр өөрийг нь улс төрөөс хол байлгахыг хүсэж буй бүлэглэл бол Монголын бүхий л хуулиар стратегийн орд гэж тооцогдсон ч эдүгээ зарим хэсгийг нь хувьдаа завшсан  Таван Толгой, Ухаа худагийн “нүүрсчид”  гэж хэлсэн юм.
Тодруулбал тэрээр:
Намайг яагаад улстөрөөс зайлуулах гээд байгаа гэвэл Тавантолгойн ордыг ард түмэнд өгье гэсэн тууштай саналаас минь болсон юм.  Энэ ордын үндсэн хэсгийг  Ерөнхий сайд С.Баярын үед хувийн хэвшлийнхэнд өгсөн. Харин энэ ажлыг зохион байгуулж, будилуулсан хүн нь Ерөнхий сайд асан С.Батболд. Тухайн үед С.Батболд надад тайлбарлахдаа “Тавантолгой ордыг МАН талаас М.Энхболдыг төлөөлж Т.Бадамжунай, АН талаас Ц.Элбэгдорж болон бусад бүлэглэлүүдэд хуваая, та нэгдэх үү” гэсэн.

Би орохгүй, ийм шунахай сэтгэл гаргаж болохгүй, Тавантолгойг 100 хувь ард түмэнд буцааж өгөх ёстой гэсэн юм.

Тэд Тавантолгойн ордын ердөө 4% гэх мөртлөө энэ ордын өрөм буюу хамгийн их баялагтай хэсгийг тасдаж авсан. Үүний дараа Хонконгийн бирж дээр мөнөөх хэсэг дээрээ  IPO хийж 4.5 тэрбум ам.доллар босгосон.  Бид энэ мөнгийг ард түмэндээ өгөх ёстой байсан юм. Харин бид Тавантолгой дээр алдсан нь үнэн. Би С.Баяр, Ц.Элбэгдоржийн өмнөөс уучлал хүсье. Тавантолгойг ард түмэнд өгье. Ардчиллын хамгийн сайхан нь алдаагаа засдаг бололцоо олгодог олгодогт байдаг юм.
Ер нь тэрбум тэрбум доллар олчихсон хүн огт өөр хүн болж хувирдаг юм билээ.
” хэмээв.

 
Үнэхээр ч Тавантолгойн ордыг эзэмшигч “Энержи Ресурс” гэх консерциумын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга нь “Алтай холдинг” компаний эзэн Сүхбаатарын Батболд байсан бөгөөд 1999 оноос улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон уг ордыг ашиглах гэж улс төрчидтэй хамтарч ирсэн юм.

Сү.Батболд харин өөр хүн тоохгүй байсан тул бид лицензийг нь хямдхан авсан юм гэж тайлбарладаг.
Жишээлбэл : 2007 оны 9 сарын 3-нд “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа:
Одоо сонсоход хүмүүс итгэхгүй байж магадгүй. Тэгэхдээ анх Таван толгойг яг үнэндээ тоож байсан гадна, дотны нэг ч хүн байгаагүй.

Таван толгойн ордыг танилцуулж, хамтран хөрөнгө оруулах талаар санал солилцох гээд гадны нэг томоохон компанид очиход тэр компанийн хүмүүс нь уулзалтын үеэр унтаад байсан гэж “Энержи ресурс” ХХК-ийн залуус ярьдаг юм билээ. Одоо тэр компани нь энэ төсөлд орох гээд төр, засгийн хэмжээнд хүртэл яриад явж л байна гэсэн. Хөрөнгө оруулалт хамтран оруулах түнш хайгаад Япон, Энэтхэг, Герман гээд яваагүй улс үлдээгүй байх гэж “Энержи ресурс”-ынхан дурсдаг. Хүмүүс тоохгүй, ашиггүй гэсэн л хариу өгдөг байсан гэсэн. Нүүрсний үнэ бага, дэд бүтэц байхгүй зэрэг хүндрэл нөлөөлж байсан нь тодорхой.” хэмээж байв.

2008 оны сүүлээс эхлэн Сү.Батболд өөрийн “Алтай холдинг” компаниа “Энержи Ресурс”-аас гарган, Ухаа худагтай оролцоогүй болсон гэж зарласан ба жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон.
Харамсалтай нь түүний Засгийн газрын үед Тавантолгойн хувьд очсон Ухаа худагийн хэсэгт л бүтээн байгуулалтын ажил хийгдсэн ба төрийн эзэмшлийн бусад хэсгийн ажил огт явахгүй байсаар 2012 онтой золгон,  улмаар нүүрсээ дараа өгнө гэж мөнгө зээлснээр дууссан билээ.


“Энержи Ресурс”-ын хувьцаа эзэмшигчид өөрсдөө: ” Бид ордыг эзэмшиж байх үедээ гаргасан зардлаа нөхөхийн тулд л Ухаа худагийг ордыг авч үлдсэн” гэж ярьдаг ч энэ талаарх тооцоо, судалгаа, тэдний зарцуулсан мөнгөнд таарсан хэсгийг яг өгсөн эсэх нь одоо ч албан ёсоор нотлогдоогүй.
Зарим эх сурвалжуудын хэлдгээр Тавантолгойн хувьд очсон  Ухаа худагийн хэсэг нь  Тавантолгойн нүүрсний сав газарт байгаа нийт коксжих нүүрсний 30 гаруй хувийн нөөцийг агуулдаг, хамгийн өндөр илчлэгтэй, ашиглахад хамгийн бага зардал багатай,  нийт  нөөц нь 460 сая тонн гэгддэг юм.
Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол 50 сая тонноос дээш нөөцтэй орд стратегийн гэх ангилалд багтах ёстой билээ.
“Энержи Ресурс” компаний захирлаар Г.Батцэнгэл гэгч ажилладаг.

Э.Мягмар

Эх сурвалж: Сонин.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • zochin (November 19, 2014 10:04:24 am )

    shudarga baival evtei . evtei baival huchtei Mongolchuudaa

  • Tanan (November 19, 2014 10:13:05 am )

    Budging ni shalgaachee

    • irgen (November 19, 2014 2:43:00 pm )

      bvgdiigni shalgaachee gene. shalguulah gesen ulsuud chini bvgd erh medeltei bn shvvdee.shalgah yamarch bolomjgvi.

  • Зочин (November 19, 2014 11:02:34 am )

    Энэ нэвтрүүлгийг үзээд уйлах дөхлөө, гэхдээ Энхбаяр гэдэг авилгачийг өрөвөхдөө биш, Монголын төр ийм новшоор олон жил Ерөнхийлөгч хийлгэсэнд л ой гутаж уйлахыг шахав.
    Шударга царайлаад элдэв долоон юм хуцаад байна лээ. Тийм шударга юм бол тухайн үедээ шударга байхгүй яасан юм бэ.Хууль бус зүйлд хариуцлага тооцох нь яасан юм. Харин одоо Энхбаярын ярьж байгаа зүйлийг үндэслэн шударга бус байсных нь төлөө, үүргээ хэрэгжүүлээгүйнх нь төлөө хариуцлага тооцох ёстой.

    • zochin (November 19, 2014 11:12:01 am )

      gulug mini tuhain daramt baij l taaraa. ENHBAYR harin ed nariin bidnii medehgui yumiig yarilaa shuu dee.ELBEGEE amerikaas ireed HARHORING MONGOL ulsiin niislel bolgoh bi uuruu tend gazar avj hashaa baishin barij amidarna geed l shoudaad baisan unen bolj taarlaa.NOVSH mini yumiig bitgii nuguu untsguus harj bai NAAD ERGUU TOLGOIGOO AJILLUULJ SUR HULDUU MINI

      • uneheer oi gutaj baina (November 19, 2014 2:38:00 pm )

        Ugaasaa ene buh yarij baigaa buzar bulaigaa uuruu turiin terguund tasraltgui suuj baisan on jiluuddee hiisen. Uls eh oron maani uunii tarisan balagaas bolj tuuniig buusnaas hoish 5 jil bolood baihad ch gesen sehehgui hetsuu baina. Ter on jiluuded shudarga bus uls turoor togloj baisniih ni hariutslagiig ene nuhoroos neheh yostoi.

    • Иргэн (November 19, 2014 2:06:05 pm )

      Уйлаад бдаг нөхөр Нямдорж бна.

  • зочин (November 19, 2014 11:10:52 am )

    Одоо ийм юм яриад яах вэ? дээ тухайн үедээ зогсоохгүй, яагаад хамт улсын хөрөнгөнд шунав.

  • zochin (November 19, 2014 11:19:37 am )

    DEERH ZALUUGIIN BICHSEN UNEN2 .AMERIKAAS IREED HARHORIN-G HUGJUULEH YOSTOI>MONGOL ULSIIN NIISLEL ENEE TEREE YUM YARAAD L YAVJ BAISAN>ed nar bugd ijilhen shuu dee. BIDNII BURUU ED NARIIG SONGOSON HUMUUS BID SHUU DEE > NARIN AHIJ ED NARIIG SONGOHGUI BAIH HEREGTEI

  • Зочин (November 19, 2014 11:37:13 am )

    Энэ төрд байгаа хүмүүс бүгд л шударга царайлаад бие биенээ муу ярьсан хүмүүс. Хэрэгтэй хүн нь ер хэд юм болоо.

  • Овоо (November 19, 2014 12:00:53 pm )

    Энхбаяр ‘Одоо ард тумэн маань Олонхи боловч ,цоонхи болчИхоод баигаам гэсэн нь супэр сонсогдлоо

  • Anonymous (November 19, 2014 2:38:50 pm )

    УЛСЫН ХУУЛЬ ГЭЖ НЭГ ЮМ БАЙНА . ХҮН ЁСНЫ АМЬДРАЛЫН ГЭЖ БИЧЭГДЭЭГҮЙ ХУУЛЬ БАЙНА ҮҮНИЙГ МЭДЭХГҮЙГЭЭР ХЭН НЭГНИЙГ ХАРААЖ ЗҮХЭХ ХЭРЭГГҮЙ ЮМ ӨНӨӨДӨР ХЭН НЭГНИЙГ ХАРААЖ ЗҮХЭЖ БАЙГАА ХҮМҮҮС МАРГААШ НАМАЙГ ХҮМҮҮС ӨРӨВДӨХГҮЙ ХАЙРЛАХГҮЙ БАЙНА ГЭЖ БОДОХ УЧИР ДУТАГДАЛТАЙЛ ЮМДАА ЧИ ӨНӨӨДӨР ХЭН БАЙХ НЬ ХАМААГҮЙ ЧАМТАЙ ЧАМГҮЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЭРГЭСЭЭР Л БАЙХ БОЛНО УУЛ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ХОМОЙ ШУУХ УС ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ГУТАЛ ТАЙОАХ ГЭДЭГ БАЙХАА

  • Anonymous (November 19, 2014 2:50:13 pm )

    гэмгүй царайлж жүжиглэхдээ сайн юм тэжээсэн ноходоо бариулсан алуурчин

  • zochin (November 19, 2014 5:37:41 pm )

    harhorinii zasag darga bolgood ogooch gesen genuu neeree l tegsen yum bh daa

  • зочин (November 19, 2014 8:25:37 pm )

    Муу олигархуудыг бүгдийг нь буудмаар байна. хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй.Хувьсгал хиймээр байна.

  • zochin (November 19, 2014 8:32:21 pm )

    manaihan bitgi hunig tegj gujirdej bai. enkhbayrin yrisan yum unen shde. elbegdorj bolon busad humuus icheechee. elbegdorj ard tumend yg yu hij ogson yum. eh orondoo yg yu hij ogson yum. harin enkhbayr bol hisen yumtai heleh ugtei hun. tsaghugatsaa bugdig haruulna.

  • зочин (November 19, 2014 10:40:00 pm )

    Өчигдөр зурагтаар Н.Энхбаярын ярьсаныг сонслоо. Улсын их хурал , Засгийн бүх түшмэдүүд эрх мэдэлд ойрхон байдаг монголын 200 гэр бүл дийлдэхээргүй баян болсон гэнэ лээ. Бид юу руу ямар гээч нийгэм рүү яваад байна. Ард түмэн нь үнэхээр ядуу ийм нийгэмийг байгуулах гэж 1990 оны ардчилсан хувьсгал хийсэн юм уу. Энэ их хурал тарах хэрэгтэй. Нам гэдэг нэрийдлээр баяжихыг хүссэн хэсэг бүлэг хүмүүс, олигархууд яаж ард түмнээр тоглож байгааг харахад үнэхээр өрөвдөлтэй.
    Бурхан та нарыг гэсгээх байх.Таван толгойг наадуул чинь хувьд авах гээд өдрийн бодол
    шөнө зүүдэлж байгаа. 25 жил бид хөгжсөнгүй.Улам л уруудаад байна. Яахав ард түмэн минь?

  • Ard (November 19, 2014 11:49:33 pm )

    Tavan tolgoigoo butsaagaad avchih. Ene Badamjunai gegch turuus garsan terbumnii huringiig ni huraagaad shorond hiivel taarna avgaitaigaa hamt 40,40 sayiin tsag hosoor ni zuudeg hen be ene muu!

  • энх (November 20, 2014 10:11:15 am )

    хүмүүсээ, ерөнхийлөгч асан Энхбаяр -т дуртай , дургүй хэнч бай энэ ярьсан зүйлийг сонсоод л өнгөрнө , наад чихнүүд чинь. Харин одоо ерөнхийлөгч гээд байгаа энэ нөхрийн урьд гаргаж байсан : бүр анх ”миний ард түмээн… ингэж хошгоруулдаг байхгүй юу” гэж хөшигний цаана орж байгаа бичлэг хаана байна? 7 сарын 1ний үймээний үеэр гаргаж байсан… сандал өшигчөөд…байдаг.. тэр бичлэг хаана байна? айлын авгай гэртээ гаргадаг байх энэ авирыг төрийн ордонд эрэгтэй хүнээс гарч байсан тэр жижигхэн бичлэг хаана байна? ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө солонгос улсад хиийгээд байсан юүн арга хэмжээ байсан, юу гэж явсан тухай ахин тайлбартай нь олон дахин гаргаж өгнө үү. Элбэгдорж гуайн Таван толгойн хувь хишигээ ард түмэндээ өгөөч , улс эх орны эдийн засагт хандив өргөж өгнө үү хэмээн дамжуулна уу.

  • irgen (November 22, 2014 10:13:32 am )

    SU.Batboldiin hamsaatan ni Monkhorgil shuu dee tamini ee

  • Nar (November 22, 2014 11:04:46 am )

    N.Enhbayaraas oor uneng heleh hun baihgui shuu mongolchuuddaa tuum l shudraga ardchilsan uls yum bol Enhbayariig medleggui gedeg undesleleer ner debshuuleh erhiig hasaj baihdaa yadag yum Enhbayariig demjij bna Mongolchuud hurai hurai hurai

antalya rent a car