antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2014 Comments are off

Манай сагсчид хагас шигшээд өрсөлдөнө

нийтлэсэн Admin
asiss“Asian Beach Game-IV” буюу Азийн элсний спортын наадам Тайланд улсын аялал жуулчлалын Пукет аралд үргэлжилж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8 улсын баг өрсөлдөж байгаагаас өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болно. Манай сагсчид эрэгтэйчүүдийн 12 улсын багаас наймд, эмэгтэйчүүдийн найман багаас шилдэг дөрөвт шалгараад байна.

Манай эрэгтэйчүүд шөвгийн наймд Улааанбаатарын цагаар 11:00 цагаас Катартай, эмэгтэйчүүд мөнгөн медалийн төлөө Тайванийн багтай тоглох юм. Эрэгтэй багийн тухайд “B” хэсэгт Бутан (17:11), Лаосын (22:7) багуудыг хожиж, БНХАУ (14:15), Тайланд (12:14), Энэтхэг (18:21)-ийн багуудад хожигдсон юм. Өнөөдөр тэд “А” хэсэгт таван хожил авсан Катарын багтай тоглоно. Катарын залуусыг хожвол шилдэг дөрвөн багт үлдэж, медалийн төлөө өрсөлдөх юм.

Эмэгтэй багуудын хувьд хагас шигшээд БНХАУ, Тайланд, Тайвань болон Монгол Улсын багууд шалгараад байна. Манай сагсчид “А” хэсэгт Филиппин (12:11), Энэтхэг (21:12)-ийн багуудыг хожиж, БНХАУ-ын багт (18:13) хожигдсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхийг авсан юм. Улмаар өнөөдөр мөнгөн медалийн төлөө Тайванийн багтай тоглоно. Тайванийн  эмэгтэйчүүдийн хувьд Тайланд, Туркменистан, Непалийн багуудыг хожиж хэсгээ тэргүүлж байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car