antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2014 1 comment

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудыг батламжиллаа

нийтлэсэн Admin

ger-horoolol00Нийслэлийн Засаг даргын захирамжаар  Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр хороолол орчим 7,3 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “ЗУРГААН ТАЛТ” ХХК,  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз” орчим 4 га талбайд “БАСМАА КОНСТРАКШН” ХХК тус тус шалгарсныг батламжиллаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллахыг  нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Tuguldur (November 18, 2014 4:44:21 pm )

    SKHDuurgiin 10-r horoonii dahin tuluwlultiin barilgajiltiig gucetgeliig ymar kompani hiiheer bolson be

antalya rent a car