antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2014 27 comments

Ч.Сайханбилэгт Засаг огцорсны хариуцлага ноогдуулахын оронд “шагнах” нь зөв үү

нийтлэсэн Admin

8f20bfe33ebceaa7big_500x500_700x700Монголчууд бид дэндүү мартамхай улс юм даа. 2013 оны 3-р сард буюу одоогоос 1 жил 6 сарын өмнө Шинэчлэлийн Засгийн газраас хэвлэл мэдээллийн дуу хоолойг  боомилох,    иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  талбар болох сайтуудын мэдээний доорх сэтгэгдлийг хянах, улмаар хэн, хаанаас, ямар зорилгоор сэтгэгдэл бичснийг тогтоохын  хүн бүр регистрийн дугаар, гэрийн хаягаа сэтгэгдлийн талбарт бүртгүүлж нэвтэрдэг болох тухай  төсөл буюу  “Сайтуудын сэтгэгдлийг зохицуулах журам”  гэгчийг тухай үед ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг  санаачлан батлуулахаар “хөөцөлдөж” явсан.

9Энэ асуудал олон нийтийн  дургүйцлийг хүргэж, улмаар Монгол улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрснээр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдаанд оролцон,  ЗГХЭГ-ын дарга  Ч.Сайханбилэгт хандан: Сайханбилэг дарга аа. Юун вэб сайт вэ. Яасан завтай юм бэ. Наадхаа тэр вэб сайтуудын холбоонд хаяач. Бүрэн эрхийн дөрөвхөн жил, цөөхөн жил шүү дээ. Цагаа гол асуудлууддаа зарцуулаач ээ… Ер нь манай дарга нар нэг юм ойлгох хэрэгтэй. Хүний эрхийг засварлах эрх та нарт байхгүй. Дарга болохоос чинь өмнө хүний эрх байсан юм. Өмчөө эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх гээд… Засгийн газарт хүнийг инээлгэх, баясгах үүрэг байхгүй. Гэхдээ тэр бухимдах эрхийг нь өгчих л дөө. Бухимдах эрхээ илэрхийлэх эрх нь байж байг гэж хэлснээр тэрээр  эл асуудалд арай зөөлөн хандсан боловч, “Мэдээллийн сайтуудын ассоциаци” хэмээх эгнээндээ цөөн хэдэн сайтуудыг нэгтгэсэн ТББ-ыг лоббидон хүсэл зоригоо хэрэгжүүлсэн байдаг.

Ч.Сайханбилэгийн энэ үйлдлийг АН-ын  кадруудын нэг, Шилдэг нийтлэлд Баабар эсэргүүцэн шүүмжилж  Зүүн талаар нь гүйцэж түрүүлэхүй хэмээх томоохон нийтлэл бичиж байсан.  http://baabar.niitlelch.mn/content/4753.shtml   Нийтлэлч Баабар уг нийтлэлдээ: “Ардчилагчид өөрт нь таалагдаагүй зурагтуудаа хааж эхэллээ...,  Зах зээлийн утгаараа тааруу хэрэг боловч мөн л зах зээлийн өрсөлдөөний журмаар аяндаа хэвэндээ орно. Зурагтын удирдлагын гар хэрэглэгчидэд өөрт нь бий. Тэр гаран дээр “skip” гэсэн товчлуур бий. Тэрийг дараад л дургүй хүргэсэн сувгийг өөрийн зурагтаас эгнэгт хөөн зайлуулж болно.  Нийгмийн сэтгэл зүйг хянах гэж байгаа бол хаагаад л устгаад л байж болно л доо.

SAIKHANBILEG-091523-982980840Сайтууд руу дайрч эхэллээ. Өнөө ил тод болгосон гэрийн хаяг гэр бүлийн байдал гадаад паспортын дугаараа тавьж байгаад сэтгэгдэл бичих гэнэ. Цаад шалтгааныг нь мэдэх үү? Өндөр дээд нэгэн эрхэмийн эхнэрийн тухай үнэхээр ч сэжиг хүрэм баахан сэтгэгдэл ноднин нэгэн сайтад бичигдсэн юм. Гомдож зайлуул, хариуг нь ийм мангар аргаар авч байгаа юм. … Сэтгэгдэл бол тийм нүхний нэг. Сэтгэцийн өвчтэй сэтгэгдэлчин цөөнгүй бий. Нүхийг нь бөглөчихвөл нэг л өдөр хутга шөвөг бариад босоод ирнэ. Доромжлол гүтгэлгийн хариуцлагыг редакц хүлээх болохоос төрд ямар хамаа байнаа”  гэж бичиж байсан ажээ.

Тэгвэл  Баабар нийтлэлчийн хэлээд байгаачлан   өндөр албан тушаалтны эхнэрийн тухай сэтгэгдлээс болж асуудал үүсгэсэн тэр хүн хэн вэ? Тухайн  үед сайтуудын сэтгэгдэл бичигчийн талаарх мэдээллийг ингэж илэн далангүй болгохыг “улайран дэмжиж” байсан хүн бол ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг. Тэгээд ч энэ үнэн бол эмс охид, эхнэр хүүхдийн ятгалагаар төрийн ажлыг явуулах гэж оролдож байсан хүн ийм өндөр албан тушаалд очвол яах бол.Ийнхүү нэгэн цагт ард түмний дуу хоолойг боомилох, тэднээс хувийн чанартай “өшөө” авахын тулд улайрч байсан ийм хүн өдгөө Монгол улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогдохоор мөн л “улай үзсэн  араатан  шиг улангасан  зүтгэж” байна. Монголын ард түмний эсрэг хандсан ийм баримтыг  бид ой ухаанаасаа  мартах учиргүй төдийгүй шаардлагатай үед сэргээн санаж чаддаг байх ёстой.

2c52d789370284f0bigЗГХЭГ-ын даргын албан тушаал бол Ерөнхий сайдын “баруун гар” төдийгүй, Засгийн “гал тогоо”-г хариуцдаг хүн.

Өрх гэрээр төсөөлөх юм бол айл гэрийн эзэгтэй гэсэн үг. Эр нөхрийн сайн сайхан явах нь ар гэрийн байдлаас шууд хамаардаг. Унхиа муутай, арчаагүй, сул дорой,  бохир заваан эзэгтэй айл гэрийг өөдлүүлдэггүй гэдэг. Үүний нэгэн адил Шинэчлэлийн Засгийн газрын “гал тогоог” муу дүнтэй авч явсан Ч.Сайханбилэгээр  одоо Гүйцэтгэх засгийн  тэргүн болох нь зөв шийдвэр мөн гэж  үү?  Хэрвээ Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг УИХ дах  АН-ын гишүүд  хангалтгүй ажилласан гэж үзэж байгаа бол энэ шийтгэл ганц дан Н.Алтанхуягт биш, түүнийг “сүүдэр” мэт дагагч Ч.Сайханбилэгт ч бас  хамаатай. Гэтэл түүнд хариуцлага  оногдуулахын оронд  “шагнаж” байгаа мэт Ерөнхий сайд болгоно гэдэг ямар учиртай вэ?

Монголчууд “унасан бөх ууртай гэдэг”. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сөрөг хүчний нөлөөгөөр гэхээс илүүтэйгээр нэг намын журмын нөдийнхөө оролцоотойгоор засгаас огцорсон. Тэгвэл Н.Алтанхуяг өөрийн  “баруун гар”,  Алтан гадас  фракцийн гишүүн Ч.Сайханбилэгийг “үхэн хатан” Ерөнхий сайдад зүтгүүлэхийн цаад   шалтгаан юу вэ?

Магадгүй тэр өөрийн нь эсрэг хандсан журмын нөхдөөсөө “өшөө авах”, өөрийн бодлого, хүсэл зоригоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд өөрийнхөө “төлөөний хүн” болох Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад  “зүтгүүлээд”  байгаа  юм биш биз.

Улс орны эдийн засаг хямралтай энэ цаг  үед аль нэг фракцийн эрх ашгийг боддоггүй, мэргэжлийн, тулхтай улс төрч Ерөнхий сайдаар томилогдох нь иргэд бидэнд  төдийгүй АН-д ч “ашиг тустай” хэрэг болно. Харамсалтай нь АН-хан арай л өөр замаар яваад байх шиг санагдах юм.

Хэдэн жилийн өмнө  “Та сувгаа бүү солиорой…” хэмээн телевизийн VIP нэвтрүүлгийн хөтлөгч хийж байсан залуугаас арай өөр хүнийг Ардчилсан намаас  Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх хэмжээний боловсон хүчин байгаа гэж олон нийт харж байна. Даанч Н.Алтанхуяг ба түүний нөхөд ийм боломжийг үл хайхран Засгийн газрыг огцоруулахад санал өгсөн гэсэн шалтгаанаар  асуудалд хандаж байгаа нь хачирхалтай.

Ц.Мөнх

Ugluu-logo20


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • zochin (November 16, 2014 4:29:13 pm )

    zasgiig nuraaltssan hun suudlaar shagnagdahiig gorildog bjee. Erhbish UIH, Erunhiilegch guai medreh bizee

    • Зочин (November 16, 2014 6:22:51 pm )

      Ээ АН минь ингээд асуудал бүр мөсөн дуусах гэж үү. Дэмжиж байсан ЖУРМЫН нөхөд бид ЯАХ вээ…

    • зайл.... (November 17, 2014 7:56:14 pm )

      ХУУРАМЖ АЛТАНХУЯГ буюу хуурамчийн дээд ХУВИЛБАР

  • Зочин (November 16, 2014 4:30:37 pm )

    Ардчилсан нам Алтанхуяг дэндүү муухай үйлдэл гаргаж байна даа. Улс эх орноо бодохгүй. Амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж байна. Сайханбилэг яаж Монгол Улсын Ерөнхий сайд байж чадах билээ. Засаг дахиад л удахгүй огцроно доо.

    • Zochin (November 16, 2014 8:55:39 pm )

      Ene zaluud ES hiih yamar ch medleg chadvar baihgui.

  • irgen (November 16, 2014 5:00:21 pm )

    2uulang ni shorond hiih heregtei

  • irgen 2 (November 16, 2014 5:47:37 pm )

    iimerhuu teneg hyjaagyydiig alval byydval taarna

  • irgen 2 (November 16, 2014 5:48:20 pm )

    saihan bileg bol hyjaa sh de

  • zochin (November 16, 2014 6:18:07 pm )

    aij geriin ezegtei l bsn yum bol er nuhur nl sain yavahgui yasan yum be odoo ooroo bolchihood sain yavah uu bod doo ta minee

  • zochin (November 16, 2014 6:19:32 pm )

    bi zadah bolov uu gej bodoj uzsen bolov uu hoorhiis

  • zochin (November 16, 2014 6:20:24 pm )

    altanhuyag chig uran yarih uu

  • zochin (November 16, 2014 6:20:43 pm )

    shig

  • Иргэн (November 16, 2014 7:38:00 pm )

    Хэн эрх мэдэлд үл шунана, түүнд эрх мэдэл тохирно. /Платон/

  • Иргэн (November 16, 2014 7:41:12 pm )

    Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/

  • Иргэн (November 16, 2014 7:45:34 pm )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (November 16, 2014 7:50:00 pm )

    Засгийн газрын ач тусыг нь мэдье гэвэл ард түмний амьдралыг нь л харчих. /Фридрих Ницще/

  • зочин (November 16, 2014 7:53:01 pm )

    Алтанхуягийн үед Сайханбилэг эдийн засгийг сайжруулах саналаа хэлэхгүй яасан юм бол доо ха ха

  • Anonymous (November 16, 2014 8:33:57 pm )

    Ийм хүн ерөнхий сайд болбоос, мөнгө байвал би ч ЕС болхоос ичихгүй шүү.

  • mergen (November 16, 2014 9:02:58 pm )

    UIH, Erunhiilugch nar haanaas songogdsonoo sanaj shiideerei

  • sengebazar (November 16, 2014 10:34:29 pm )

    hushigni ard altanhuyg baiga ushir saihan bileg said bolod zgjchmin ylgagui ardin nam hamtarch balrah wi

  • bnaa (November 17, 2014 1:41:38 am )

    unen gevel ene ystoi unen ug bna daa

  • Zochin (November 17, 2014 5:44:28 am )

    Iim novshiin nam nertei luivarchidiig songoson ard tumen uursduu amaaraa shoroo umhij bna daa. Daraagiin songuuliar ene namiig duursaad ch hereggui

  • Гайхлаа (November 17, 2014 9:14:42 am )

    Огцорсон кабинетаас хүн томилно гэдэг чинь юу гэсэн үг вэ?

  • зочин (November 17, 2014 9:21:20 am )

    Алтанхуягийн “Дэнзэндсэн” үйл ажиллагаагаа түр зуур боловч дарагдуулж, дахин боломж олдвол бүр мөсөн унтраахын төлөө улайрч байгаагийн л илрэл. Тэрхүү үйл ажиллагааг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа, магадгүй “гардан” гүйцэлдүүлж өгдөг хүмүүсийн нэг нь яахын аргагүй Сайханбилэг гэдэгт эргэлзэх хүн ховор байхаа. АН-ын ҮЗХ-ны гишүүдийн олонхи ч энэ асуудалтай орооцолдсон болох нь харагдаж байх шиг. Цаг цагаараа байдаггүй….

  • Хайдо. (November 17, 2014 6:50:13 pm )

    АН-нд хагас дутуу мэдлэгтэй ,мэдрэмжтэй,сэтгэлгуй хумуус цугладаг болжээ.Сэтгэлгуй хун тэнэг байдаг болохоор ,тэд ард тумний амьдрал ямар яаж байгааг огт авч узэхгуй,зовхон оороо яаж ашиг хонжоо олхыг л боддог тул улс орон ямар байх нь огт падгуй гэдэг нь харагдаж байна.Огцорсон хуний гол туслах ЕС болох гэж байгаа нь ууний баталгаа мон биздээ.Еронхийлогчийг /саяхан/ хэлсэн угэндээ хурдэг эсэхийг Сайханбилэгийг яаж шийдэхээс харах болжээ.

  • nSn (November 17, 2014 7:21:13 pm )

    Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй .Чононд хонио харицуулав гэдэг боллоодоо. Алтанхуягийн баасыг түүж байсан хүн е.сайд болно гэдэг Алтанхуягаас ямар ялгаа байнаа. Юуч өөрчилөгдөхгүй цуг идэж ууснаа цэвэрлэх л боломж олголоо.Монгол дахиад л шаваран дотроо шавхайтайгаа, шалбалзах боллоо.Хэрэг алга.

  • Bat (November 17, 2014 8:54:48 pm )

    AN bulshaa uhaj ehellee dee.

antalya rent a car