antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 15, 2014 1 comment

Зөрчил арилгуулах шаардлагыг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлжээ

нийтлэсэн Admin

atgАвлигатай тэмцэх газраас 2014 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн хэргийн гомдол, мэдээллийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, зөрчлийн шинжтэй, хууль бус тушаал шийдвэр гаргасан үйлдэлд зөрчил арилгуулах 23 албан бичгийг зохих дээд шатны байгууллагуудад хүргүүлж ажиллав.

Зөрчил арилгуулахаар улс төрийн албан тушаалтанд холбогдох ес, захиргааны албан тушаалтанд холбогдох долоо, төрийн тусгай албан тушаалтанд холбогдох гурав, үйлчилгээний албан тушаалтанд холбогдох хоёр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хоёр албан бичгийг тус тус явуулсан байна.

Зөрчлийн шинжээр нь авч үзвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн зургаа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн зургаа, албан тушаалтны хууль бус гаргасан захирамж, тушаал хүчингүй болгуулах дөрөв, хээл хахууль шаардсан, шан харамж авсан, татвар төлөхөөс зайлсхийсэн, төсвийн хууль тогтоомж зөрчсөн зэрэг есөн албан бичиг байна.

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөрчил арилгуулах албан бичгийн 11-д зохих байгууллагаас хариу ирүүлсэн бөгөөд тэдгээрт тодорхой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудыг ажлаас халах, албан тушаалын цалинг бууруулах, өмнө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох зэргээр арга хэмжээ авсан талаар мэдэгдсэн байв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • иргэд олон түмэн (November 16, 2014 2:02:50 pm )

    МАН баАН ийн том албан тушаалтан улс төрчөдийн ямар замаар хөрөнгөжсөнийг шалгаач гэж АТГаас ард түмэн хүсэж шаардаж байна биш үү

antalya rent a car