Орц / 6 хүний порц /:
- 1,5 кг гахайн гуяны хуйхтай мах
- 100 г сельдерь
- 1 бүдүүн сонгино
- 2 ш лууван
- 2 ш сонгино
- 250 мл шөл
- 400 мл шар айраг
- 1/3 цайны халбага нунтаг тмин
- Давс
- Нунтаг хар перец
Бэлтгэх:
- Гахайн махандаа давс, нунтаг хар перец, тминээ түрхэнэ.
Сельдерь, сонгино, луувангаа томхон хэрчинэ.
- Шарах шүүгээг 220 хэм халаана. Махаа хуйхтай хэсгийг доош харуулан тавиур дээр тавьж 100 мл ус хийгээд 15 минут болгоно. Махыг эргүүлээд хуйхыг нь хээлэн өнгөц зүснэ. Махан дээрээ ногоонуудаа нэмж хийгээд 30 минут жигнэнэ. Дараа нь шарах шүүгээний хэмийг багасгаж 180 болгоод шөл, шар айргаа нэмж хийгээд 2 цаг болгоно. Үе үе тунасан шөлийг махан дээрээ асгаж болгоно.
- Махыг шарах шүүгээнээс гаргахын өмнө хэмийг 220 болгон нэмээд гадна хуйхыг нь алтан шаргал болтол шарна. Таваглахдаа махыг хэрчээд дээрээс нь давсалж перецэлсэн соусыг асгаж өгөөрэй. Хачирт нухсан төмсний бөмбөлөг шарж тавьбал сайхан харагдах болно. Ингээд л амралтын өдрөөр хайрт гэр бүлийнхэнтэйгээ идэх зоог бэлэн болно.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 17, 2014 2:38:25 pm )
үнэндээ эх орноо бодсон хүний дүр исгэгч зориг бол сэтгүүлчидтэй ярилцаж байгаа жинхэнэ мал болооч яаач чадахгүй гарч ирсэн намаасаа урвагч
1 Comment