Жил бүр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг Чихрийн шижинтэй тэмцэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриан дор бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг НЭМГ, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Диабетын төв, АШУҮИС-иас хамтран зохион байгуулж буй аж.
Энэ үеэр чихрийн шижин өвчний үед зөв хооллох аргад сургах, сурталчилгааг зохион байгуулах, Олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн багш, оюутнууд Эрхэс эмнэлэг дээр зохион байгуулах юм байна.
Манай улсын хүн амын дунд халдварт бус өвчний тархалт буурахгүй, цусны даралт ихсэлт 27.5%, цусан дахь сахарын өөрчлөлт 8.6%, илүүдэл жин, таргалалт 54.5 хувьтай байна. Чихрийн шижин өвчин нийт халдварт бус өвчний дотор 0.84 хувийг эзэлж, 10 000 хүн амд 58.3 байгаа нь өмнөх оноос 8.4-өөр нэмэгджээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.