Энэ онд манай улсад хүний амь насыг ноцтойгоор хөнөөсөн аймшигт хэргүүд нэлээдгүй гарлаа. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд хоёр охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тодруулбал БЗД-ийн есдүгээр хороо, Давсны булаг гэх газрын ойролцоо орших уулын орой дээрээс иргэд хоёр охины цогцос олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн билээ. Охидын цогцсыг анх олоход нэгнийх нь толгой байхгүй, нөгөөгийнх нь нүүр хэн гэдэг нь танигдахыг аргагүй болсон байсан гэдгийг тэр хавийн оршин суугчид ярьж байсан. Улмаар цагдаагийн бүхэл бүтэн хэсэг тэр уулын орой, энгэрийг нэлээд самнасаны эцэст охины толгойг айлын хашаанд өнхрөөд орчихсон байхыг олсон байдаг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан хоёр охин 20 орчим насных байсан бөгөөд Шархаданд оршин суудаггүй харин Толгойт орчимд амьдардаг байжээ. Амиа алддаг өдрөө Шархадны цайз 16-д байрлах бааранд үйлчлүүлж байгаад нэгэн залуутай танилцаж, улмаар Шархаданд байрлах өөр нэг залуугийн гэрт ирсэн гэдэг. Харин юунаас болж маргалдаж, бүр амь насанд нь хүрэх болсон шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байгаа юм. Тухайн үед тэндэхийг иргэдийн ярьж буйгаар охид тэр залуугийг мөнгө төгрөгийг нь авах гэснээс болж амиа алдахад хүрсэн гэнэ хэмээн ярьж байдаг. Тухайн хэрэг гардаг өдөр хоёр охины аминд хүрсэн гэмт этгээдийг баривчилж чадаагүй ч ул мөрөөр нь эрэн хайж шуурхай ажилсаны үр дүнд 48 цагийн хугацаанд хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг баривчлан хорьсон. Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн Б.Идэрзаяа гэгч этгээдийг Улаанбаатар хотоос баривчилсан бөгөөд Дарханаас баригдсан Э.Золбоо нь энэ хэрэгт ямар оролцоотой вэ гэдгийг шалгаж байсан юм. Мөрдөн байцаалтын явцад Э.Золбоо гэгчийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан байна. Тэрээр мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэж байсан учраас би гэртээ тасраад уначихсан байсан. Тийм болохоор юу болсныг огт мэдээгүй” гэх утгатай зүйл ярьсан” гэж эх сурвалж мэдээлж буй. Энэ хэргийг сэжигтэн Б.Идэрзаяа нь ганцаараа үйлдсэн болох нь тогтоогдсон аж. Б.Идэрзаяа гэгч нь энэ аймшигт хэргийг үйлдэхээсээ өмнө Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйлд зааснаар нэг сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан нэгэн юм.
Тэгвэл хэдэн сар нам гүм байсан энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад, нотлох баримтуудыг прокурорт шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар прокурорын газраас хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.
Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91.2.16 буюу “Хоёр буюу түүнээс олон хүнийг санаатайгаар алсан бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн удахгүй шүүхэд шилжүүлэх юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
... (November 14, 2014 2:08:14 pm )
91.2.16 цаазаар авах гэж бичээгү байнадаа
-
mongol.tsus (November 14, 2014 4:02:12 pm )
alax xrgte buzar “P”daag al
-
lord (November 14, 2014 5:03:17 pm )
tsaazaar awah yal gej bhgui bolo bizde mongold
-
Zochin (November 15, 2014 7:00:21 am )
Hargis , hertsgii har hovsh bee ? . Bvh nasaar ni horih heregtei … ! .
-
Zochin (November 15, 2014 10:45:13 am )
Uuriinh ni tolgoig tasdaad haychih
-
bl (November 15, 2014 12:40:27 pm )
Nasaarin horih heregteishde manaihnii shoron hvniig ewdnvv gehees zasan hvmvvjvvlj cjadah bish.
-
zochin (November 15, 2014 2:05:35 pm )
huuli medehgui bol yah gj setgegdel vldeedeg bna uchlaarai eruugiin huuli uurchlugduugui bga tsaaziin yal bga shv zvgeer l tsaaziin yalaas tatgalzay gesen bolohoos hereglehgui bhgui bolson gesen vg bish
-
az (November 15, 2014 9:09:47 pm )
iimerhuu yumiig horvood yah gej turuuldeg bn baga deer ni ustgah heregtei bsan yum ohin huuhed ch hetsuu shuu nudnii tsotsgii met hairlaarai ohin uree
-
Anonymous (November 16, 2014 11:01:41 am )
хүмүүс ээ жоохон эрүүл ухаанаар бодол доо яаж ч бодсон ганц хүн хийж чадах уу галзуураад үхнэ биз дээ хө
9 Comments