antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2014 27 comments

АН-ыг байтугай айлгаад байгаа хоёр

нийтлэсэн Admin

saihanbileg altanhuyag nar1114Зэрэгцэн суучихаад ямар нэгэн зүйлд тааламжгүй байгаагаа нүүрнийхээ хувирлаар илэрхийлж байгаа энэ хоёр хүнээс хоёр эрхэм сууж байгаа учир тэдний дохио зангаа, далд үүрэг тушаал, татгалзах аргагүй саналаас АН-ын ҮЗХ-ны өнөөдөр орой эхэлж,

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдын хувь заяа шийдэгдэх нь тодорхой болоод байна.

Чухамдаа АН-ыг төдийгөөс өдий хүртэл захиран зохицуулсаар ирсэн Алтангадас фракцийн толгой дээр энэ шөнөжин хуралдаж ч болзошгүй хурлын уур амьсгаа, эцсийн үр дүн шууд хамаарна.

Цаана нь суугаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн хувьд эхнээсээ л дараагийн Ерөнхий сайдад яригдсан ч эцсийн мөчид АН-ын бусад фракциуд Алтангадасын эсрэг дуртай, дургүй нэгд­сэн тул арга буюу хүчин мөхөсдөж УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг авч чадаагүй. Гэхдээ бүлгийн тэр шийдвэрийг АН-ын Хяналтын хороо хууль бус гэдгийг нь зарлачихаад байгаа. Тэгэхээр Ч.Сайхан­билэг өнөөдөр болох ҮЗХ-ныхоо хурлаас дүүхэлзээд гараад ирэхийг хэрхэвч үгүйсгэж болохгүй.

Нө­гөөтэйгүүр наана нь суугаа төлөв түвшин, гэмгүй сайхан царайтай эрхэм өнөөдөртөө АН-ыг атгаж суугаа бо­лохоор дараагийн Ерөнхий сайдын нэрийг ҮЗХ-нд албан ёсоор танилцуулах дүрэмтэй. АН-ын тэрхүү дүрэм хүчин төгөлдөр байгаа нөхцөлд тэрбээр өөрийнхөө залгамжлагчийг хөтөлж оронгуутаа ҮЗХ-ны олонхыг бүрдүүлдэг Алтангадасчууд руу нухацтайхан шиг ганц л харчихад Ч.Сайханбилэг нүүр дүүрэн мишээх боломжтой болоод явчихна.

Харин ирэх 12 дугаар сарын 8-нд товлогдсон АН-ын их хурал хүртэл Ч.Сайханбилэг, нөгөө нэгэн горилогч Р.Амаржаргал хоёрын асуудал эцэслэн ший­дэгдэхгүй бол байдал хэний ч таамаглаагүйгээр шал өөрөөр эрчлэн хуйл­рахыг ч үгүйсгэхгүй. Учир нь УИХ-ын дарга “хатуу самар” З.Энхболд намын даргад өрсөлдөнө гэдгээ зарлачихаад байгаа. Дараагийн Ерөнхийлөгч гэгдэж байгаа З.Энхболд олонхын дэмжлэг хүлээн АН-ын дарга болвол зурган дээр наана нь суугаа гэмгүй сайхан царайтай хүний улстөрийн карьерт том цохилт болох нь маргаангүй. Гэхдээ энэ гэмгүй царайтай хүн өширхвөл ч өширхөж чаддаг, тийм ч амархан хоёр гараа өргөчих нэгэн биш гэдгээ өнгөрсөн даваа гарагийн 21:30 цагт гэнэтийн мэдэгдлээрээ но­толсон.

Тэрбээр “Манай на­мын дүрмээр намын дарга, АН-ын гүйцэтгэх зөвлөлтэй зөвшөлцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг ҮЗХ-нд оруулах учиртай. Тэгэхээр сая Шинэчлэлийн Засгийн газрыг дэмжиж, АН-ын дүрэм журмыг тууштай баримталж ирсэн УИХ-д байгаа АН-ын ги­шүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Харин Шинэчлэлийн Зас­гийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс би АН-ын даргын хувьд Ерөнхий сайдад хэнийг нь ч дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдэж “Р.Амаржаргалаа чи яагаад ч биш” гэдгийг хэлчихээд байгаа. Ингэхээр өнөө орой хуралдах ҮЗХ-ны хурал тун ширүүн болж, аягүйтвэл нударга зө­рүүлцгээж ч болзошгүй.

Хоёрхон хоногийн өмнө АН-ын Гүйцэтгэх зөв­лөл хуралдаж гаргасан шийд­вэрийнх нь талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ҮЗХ-ны ээлжит бус хурлыг 11 дүгээр сарын 14-ний 17:00 цагт хуралдуулах шийдвэр гаргалаа. Тэгэхээр хоёр хоногийн дараа Ерөнхий сайдад нэр дэвшигч тодрох нь ээ” хэмээн жиргэсэн.

УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад Р.Амаржаргалын нэ­рийг олонхын саналаар дэв­шүүлж, ҮЗХ-нд АН-ын дарга өргөн барихад бэлэн болоод байгаа. Гэтэл байдал тун эвгүй тийш эргэж, тус намын Хяналтын зөвлөл “Ерөнхий сайдад нэр дэв­шигчийг АН-ын дарга санал болгодог тул АН-ын бүлгийн шийдвэр намын дүрэм зөрчсөн” гэж үзчихээд байгаа.

АН-ын ҮЗХ нь АН-ын их хурлаас бусад үед намын дээд байгууллага бөгөөд нийт 228 гишүүнтэй ч 40-өөд нь төрийн албан хаагч учир хуулийн дагуу өнгөрсөн долоо хоногт болсон ҮЗХ-ны хуралдаанд суугаагүй. Ингэснээр 170 гаруй нь дээрх хуралдаанд оролцсон. Дээрхээс дүгнэлт хийвэл өнөөдөр болох Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг тодруулах энэ удаагийн ҮЗХ-ны ху­ралдааны ирц өмнөхөөсөө нэг их өөрчлөгдөхгүй.

Хам­гийн гол нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэв­шүүлэх итгэлийг ҮЗХ-ны гишүүд нь хүлээлгэх үү гэдэг нь тун ноцтой, бараг л итгэлгүй шахам асуудал болчихоод байгаа.

АН-ын ҮЗХ-нд Н.Алтан­хуягийн толгойлдог “Алтан гадас” фракц 60 ор­чим гишүүнтэй, гэгддэг ч чимээгүйхэн түүний амыг харагчид 20,30-аар тог­­тохгүй гэх юм билээ. Ингэхээр яах аргагүй нам дотроо өнөөдөртөө хамгийн хүчирхэг, нөлөөтэй байж чадна. Тэгэхээр наана нь суугаа гэмгүй царайтай хүний хүчийг өнөөдөртөө дутуу үнэлж хэрхэвч бо­лохгүй. Гэхдээ түүнийг бу­­руутгах үндэслэлийг эс­рэг фракцийнхан сай­тар цуглуулсан л байж таар­на. Түүнийг буруутгах үндэс­лэлүүдээс дурьдвал Монгол Улс 1990 оноос 2012 оныг хүртэл 2.2 тэрбумын зээл авсан байдаг. Энэ хугацаанд 12 Ерөнхий сайд ажилласан.

Харин гэмгүй сайхан царай­тай хүний толгойлсон Зас­гийн газар хоёр жилийн хугацаанд зургаан их наяд төгрөгийн өр тавьж дөнгөсөн. Өнгөрсөн жил зургаан их наяд гаруй төгрөгийн төсөв баталж өгсөн.

Дээр нь үнэ тогтвор­жуулах хөтөлбөрийн хү­рээнд гурван их наяд төгрөг хэвлээд өгсөн.
Мөн дээр нь гаднаас 2.6 тэрбум долларын зээл авчихсан гэж байгаа. Энэ бүхнийг нийлүүлбэл нэг жилийн дотор 13 их наяд төгрөг үрэн таран хийчихээд гэмгүйхэн сууж байгаа нь энэ.

Одоогоор мэдэгдэж байгаа зүйл бол “Алтан­гадас”-ынхан УИХ дахь бүлэгтэйгээ, үнэндээ бол бусад таван фракцтайгаа тулаан зарлачихаад бай­гаа. Хэрэв бүлгээс Ч.Сайхан­билэг дэмжлэг авсан бол бүлгийнхээ алдаа­тай шийдвэрийг тас нуу­гаад өнгөрөх байсан нь ойлгомжтой. Харин Р.Амар­жаргал тэргүүтэй “эсэргүү” гишүүд цойлоод гараад ирвэл уг хөзрөөрөө дарж авахаар хадгалж байж. Энэ зурган дээр гэмгүйхэн сууж байгаа эрхэм өдий болтол намын бүлгийнхээ алдаатай шийдвэрийн талаар дуу­гарахгүй явсан нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм.

Өнөө орой энэ хоёр хүн жинхэнэ “тулаан”-ыг удир­дан баруун солгойгүй гөвөлцөх болно. Ийнхүү АН-ын фракциудын мөнхийн зөрчил, товчхондоо энэ хоёр эрхмээс шалтгаалан Монгол Улс 28 дахь Ерөнхий сайдаа тийм ч амархан тодруулж чадахгүй нь л үнэн юм даг.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • зочинБАТБАТ (November 14, 2014 9:28:47 am )

    Ерөнхий сайдад эргүүлээд Алтанхуягийг тавьсан дээрээ,ингэж заваарч байхаар

    • Anonymous (November 14, 2014 10:37:11 am )

      Yooyo ene 2 boliosoi. Yamar baisan ulsiig yamar bolgochood valyutiin hansh yamar baisniig yamar bolgochood ingej shiren nuurlej chadaj bainaa. Ichih buchirhai ni ustsan baihaa

  • jjjjjjjj (November 14, 2014 10:00:22 am )

    Altangadas bol frakts bish, AN-yn undsen huch. Altangadas baihgui bol AN baihgui gesen ug. Tiim ch uchraas UZX-nd barag dangaaraa ch olonh boldog yum. Altangadas bol AN-yn uzel sanaa, gol zorilgyg teej yavdag. MoAX bol oron nutagt bol barag martagdsan, Battulgyn garyn beelii bolson,Shonhor gedgiig bol duulsnaasaa duulaagui ni olon Beltreg Enhbold Erunhii said, Erunhiilugch boloh muruudluu biyeluulehiin tuluu buh namuudyn hog shaaryg tsugluulj baigaa hogiin sav

  • татвар төлөгч (November 14, 2014 10:19:29 am )

    UNUUDUR HYYHDYYDEE HOOSON HONUULAHGYI YUM SAN. mAL BSAN BOL SAIHAN DAA.. TURIIN HAMGALALTAND OROOD L…

  • ub-chuud (November 14, 2014 10:20:00 am )

    UNUUDUR HYYHDYYDEE HOOSON HONUULAHGYI YUM SAN. mAL BSAN BOL SAIHAN DAA.. TURIIN HAMGALALTAND OROOD L…

  • зочин (November 14, 2014 10:20:40 am )

    хуцаарай тэнэг худалдагдсан сэтгүүлчээ

  • 56 (November 14, 2014 10:22:17 am )

    Сайханбилэг боломжийн хүн гэхдээ гэхдээ цаг нь болохоор гараад л ирнэ шүү дээ.Засгийн газрыг мэргэжлийн болгоно гэдэг зөвөө. Комсомоын дээд төгссөн хүн Эдийнзасагч хүнтэй өөрийгөө харьцуулаад шийдвэрээ гаргана биз дээ. Фракцаас чинь эх орон чинь нэгд гэдгийг ойлгох чадалтай залуу гэж бодож байна.

  • Anonymous (November 14, 2014 11:23:03 am )

    өөрсдийгөө л бодохоос улс орноо бодооч. энэ 2 юундаа их үхэн хатан зүтгэнэ вэ. тийм л сайн байсан юм бол монгол улс өнөөдөр өрөнд оруулж, ард иргэдийн амьдрал ингэтлээ доройтохгүй шдээ. дахин хувааж идэхээр улайрч байна уу.

  • Эрдмээ (November 14, 2014 11:37:44 am )

    Амаржаргалын коммунист эдийн засгийн диплом одоо хүчингүй. Бүр болохгүй бол дундуур нь ГАНТӨМӨРИЙГ шургуулаад ЕС болгочих хэрэгтэй, АН -ын ҮЗХ -чүүд. ГАНТӨМӨР АН -ыг гоё харагдуулна гэдэг үнэн шүү.

  • naraa (November 14, 2014 11:48:41 am )

    ene Altanhuyag odoo jaahan judagtai ogtsormoor yumaa. Sosorbaram guain yarij baigaagaar bol yag jinhleegyi namiin dargiin yyreg gyitsetgech l geneleeshde

  • Зочин (November 14, 2014 12:00:18 pm )

    АН Алтанхуягаасаа хурдан салаач. Намыг жинхэнэ утгаар нь муухай харагдуулж, нэр хүндийг нь унагаад дууслаа. Их юм хйисэн гэж магтаад байна. Тийм их мөнгө зээлж авчихаад талаар нь ч юм хйисэнгүй. Баахан зам барьсан л гэнэ. Ихэнх нь Кувейтын сан, Хятадын хөнгөлөлттэй зээл Дэлхийн банкны зээл гэх мэт өөр хөрөнгөөр баригдсан шүү дээ. Одоо авсан зээлээ төлөх хугацаа тулчихаад байхад 300 гаруй сая доллар зарцуулагдаагүй банканд байж л байгаа. Тэгэхээр энэ нөхрийг хурдхан АН-ын даргаас нь зайлуул.

  • zochin (November 14, 2014 12:32:28 pm )

    2 tom bond abchihaad ene zergiin huurhiilultei buteen baiguulalt hiisen ner zuuhgui bol onigoo bolno biz de hiih estoi umaa hiisen bolohoos ene 2 hun uuriinhuu hurunguur hiigeegui biz de BIDNII UR HUUHDIIG URTEI BOLGOSON ene 2 erhem harin ch baga um hiisen EH UR uldeej baigaa biz de uhaarch umaa bicheech

  • baagii (November 14, 2014 2:43:11 pm )

    amarjargaliig demjij bna

  • зочин (November 14, 2014 2:52:18 pm )

    хоёулаа засаг төрд хэрэггүй.

    • Anonymous (November 15, 2014 10:00:36 am )

      ок

  • Anonymous (November 14, 2014 3:11:43 pm )

    amarjargaliig demjij ba

  • Anonymous (November 14, 2014 3:14:40 pm )

    GOMO Saihanbilegeer E.Said hiilgej herhevch bolohgui…

  • зочин (November 14, 2014 3:27:36 pm )

    хариуцлага алдаж огцорсон ерөнхий сайдын санал хүчингүй байх ёстой, тэр намын дүрэм гэдэг нь ажлаа үнэн зөвөөр дуусгаж байгаа хүнд л хамаарах байх.

  • zochin (November 14, 2014 3:36:10 pm )

    ene 2 ym odoo bolimoor ard tumnee bodohgui zuwhun uursdiiguu bodson darga boloh durtai archaagui ymnuud ichih heregtei sh de

  • zene zozochinzochinchinochinzochin (November 14, 2014 4:15:33 pm )

    bi 1989-onoos ehlen ardchilaliin tuluu zutgej jagsaal tcuglaand oroltsoj ardchilaliin udirdagch nariig demjij25-n jil zutgelee bi ug ni deed mergejiltei sotslizimiin ued baiguulagiin darga hiij baisan alban tushaald duraldaggui nileen shudraga taldaa hun ldee gevch minii husen huleesen ardchilal bish baisan tul ardchilsan namiig bid ger bul ah duu sadanaaraa hezeech demjij sanal uguhgui er ni alban tushaaliin heneereheltei ardchilal gej oilgoloo hariutssan ajillaa hiij chadahgui bol ugch avch surah heregtei

  • гүрээ (November 14, 2014 7:49:42 pm )

    энэ 2 хүн тэр их өрийг хамтран үүсгэсэн. сайханбилэгийг гаргавал АН сөнөнө. Ард түмэн хүлээж авахгүй. хамтарч байсан 2 ын нэгийг нь буруутгаж огцруулчаад нөгөөг нь гаргах ямар солиотой бодол вэ

  • Н.Г.Б (November 14, 2014 10:39:30 pm )

    Амаржаргал сайд болбол Эв нэгдлийн ЗГ-ыг МАН-тай хамтарч байгуулна.

    Амаржаргал ЕС болбол Эв нэгдлийн гэх ЗГ-ыг МАН-тай хамтарч байгуулах болов уу.

  • зочин (November 15, 2014 7:09:52 am )

    Түрийвч нэгтэй хоёр.

    Түрийвч.нэгтэй хоёр

  • Anonymous (November 15, 2014 10:01:57 am )

    ан навс унах нь дээ

  • Anonymous (November 15, 2014 10:03:17 am )

    ан алтанхуягт дарлуулах ч гэждээ

  • khurt (November 15, 2014 11:17:49 am )

    atuya al gadasaas salahgui n dee.anii hort havdar argagui mun yum.uhleer l duusdag uvchin

  • Дорж (November 15, 2014 12:33:03 pm )

    Алтанхуяг ганцаараа муу ажлаад огцороогүй, кабинет нь муу ажлаад ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Тэгвэл энэ кабинетийн Хэрэг эрхлэх газрын дарга, сайд нь Сайханбилэг байгаагүй билүү. Энгэ хүнээс юу харах юм бэ. Эргээд л Алтанхуягийн бодлого, тоглоом…Азгүй юм даа миний ард түмэн.

antalya rent a car