Үндэсний оюутны тэтгэлэг 96200 төгрөгийг 11дүгээр сарын 20-ноос олгож эхлэхээр болсон гэнэ. Сургалтын төрийн сан “Голомт банк”, “Хаан банк”, “Хадгаламж банк”, “Худалдаа хөгжлийн Банк”, “Капитрон банк” зэрэг нийт найман арилжааны банктай “Оюутны үндэсний болор урамшууллын тэтгэлэг олгох” гэрээг өчигдөр 15 цагт Багшийн хөгжлийн ордонд байгуулсан байна.
Оюутнууд тэтгэлэг авах банкаа өөрсдөө сонгох бөгөөд тухайн банкнаас оюутны карт руу тэтгэлгийн мөнгө шууд орно. Тэтгэлэг улирлаар олгогдох бөгөөд зуны амралтын долоо, наймдугаар сарыг хасаад нийтдээ 10 сарын тэтгэлгийг оюутан бүр авах аж. Он гарсаар зарим сургуулийн оюутануудад олгох ёстой тэтгэлэг болон ирэх 4,5,6 сарын мөнгө болох 420 мянган төгрөгийг нэг дор олгох нь зүйтэй юу? гэсэн асуулгад “Хэрэв засгийн газар шийдвэрээ өнөөдрийн хуралдаанаар гаргавал нэг мөр өгсөн ч болно” гэсэн хариултыг холбогдох албаны хүмүүс өгч байлаа.
Харин сургалтын төрийн сангийн захирал Б.Мөнхцэцэг “Энэхүү гэрээгээр оюутнууд ямар нэг шимтгэл, чирэгдэлгүйгээр тэтгэлгээ авах боломж нээгдлээ” хэмээн онцлов. Тэтгэлэг 11 дүгээр сарын 20-ноос олгогдож эхлэнэ” хэмээж байгаа ч банкууд санхүүжилт орж ирвэл одоо ч шилжүүлсэн бэлэн байна хэмээн мэдэгдлээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 24, 2014 9:22:26 pm )
үнэн үү?
-
Anonymous (December 06, 2014 3:43:00 pm )
Setgegdel uldeeher hariu yrosoo bijihgv ym 2014onii9 10 11 12sarin tetgeleg hzenes orhiin be
2 Comments