antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2014 3 comments

Дуучин Г.Дэлгэрцогтын шинэ уран бүтээл “Хайрламаар”

нийтлэсэн Admin

89fc0b4b0ec0c01original“Миний буурал ээж” хэмээх алтан үеийн сайхан дууг дахин амилуулж, өөр өнгө аясаар сонсогч олныхоо сонорыг мялаасан залуу дуучин Г.Дэлгэрцогт  “Хайрламаар” нэртэй ээлжит уран бүтээлээ өлгийдөн авлаа.  Түүний энэ удаагийн гаргасан бүтээл нь мөн л шинэ өнгө төрхтэй, цоглог бүтээл болж чаджээ.  Энэхүү дууны аяыг МУСТА Б.Пүрэвсүрэн зохиож, үгийг Ш.Урьхан бичжээ.  Түүнчлэн “Аянга” студи хөгжмийн найруулга дээр ажилласан бол 2B entertainment клипийг нь хийж гүйцэтгэсэн байна.  Дашрамд хэлэхэд залуу дуучин маань анхныхаа бие даасан цомгийг удахгүй гаргахаар ажиллаж байгаа аж. Түүний “Хайрламаар” дуу нь цоглог хэмнэл, клипний зураг авалт өвөрмөц болсон хэмээн сонсогч олон дүгнэж эхлээд байна. Тэрбээр өөрийн өнгө аяс, уран бүтээлээрээ бусад залуу дуучдаас ялгарч чаддаг юм.

Д.Сувд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • batzorig (November 12, 2014 11:06:48 am )

    saihan duu boljee zaluu uran buteelchdee amjilt husie

  • deegii (November 12, 2014 7:42:08 pm )

    saihan duu boloj amidaa

  • Namsraijav (November 12, 2014 8:55:34 pm )

    saihan uran bvteel hiisen bn sonsohod saihan bn

antalya rent a car