Дараагийн Ерөнхий сайд хэн бэ? Залхмаар боловч заавал шийдэхээс аргагүй энэ асуултын хариуг хайж АН-ынхан өчигдөр зөвшилцөж Р.Амаржаргал гэсэн хариуг олжээ. Харин АН-ын дарга нь суудлынхаа асуудлыг ҮЗХ-оор хэлэлцүүлэх ч үгүй хадагдаж үлдсэн. Тиймээс ч “тэнэг” мэдэгдлийнхээ нөмөрт нуугдан өөрийн хүнээ Ерөнхий сайдаар томилуулах санаатай аж. Үүндээ “Зөвшилцөл” гэгч алтан боломжийг ашиглаж үнэ цэнтэй хүн хэвээрээ үлдээд МАН-ын 26 кноп “манайх” хэмээн дахин андуурав бололтой.
Гэвч МАН-ынхан бас өчигдөр орой “зүгээр суусангүй”. Үзэл бодлоо нэгтгэж, өглөө дарах кнопынхоо утга учир тайллын талаар санаа оноогоо нэгтгэж байв. Юуны өмнө МАН-ын 26 гишүүн Н.Алтанхуяг гэдэг хүн Ардчилсан намыг даргалж байгаа цагт түүнийг дэмжсэн кноп дарахгүй гэж хатуу шийджээ. Товчхондоо “Хэрэв хэлэлцээрийн ширээний ард суувал Н.Алтанхуягтай лав хамт суухгүй” гэнэ. Логикийн хувьд саяхан л “Энэ хүн болохгүй бүтэхгүй байна” гэж огцруулах санал дэвшүүлж түүнийг нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжин Ерөнхий сайдаас огцруулчихаад байхад “хугацаа нь дууссан” намын дарга буюу “Тамгагүй Ерөнхий сайдтай” тохиролцохоор тэнэгүүд МАН-ынхан биш гэсэн үг.
Ойлгомжтой бөгөөд нухацтай дараагийн шалтгаан нь монгол хүнийхээ хувьд болж бүтэхгүй гээд төрхөмд нь буцаачихсан бэрийнхээ талынханд дахин хадаг барихгүй гэж шийдсэн бололтой. МАН-ынхан АН-ын дарга Н.Алтанхуягийг , Ерөнхий сайдаас огцруулахдаа улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс гарцаагүй үндэслэлтэй,ноцтой шаардлагыг тавьсан. Тэр алдаа дутагдлуудыг Н.Алтанхуяг арилгачихаагүй. Арилгаж болдог ч алдаа биш. Засч залруулах аргагүй ёстой л нэгэнт хөдөлсөн галт тэрэг билээ. Тэгээд ч одоо алдаа арилгах, Н.Алтанхуягийг “засах” хугацаа байхгүй. Тиймээс огцорсон Ерөнхий сайдтай хэлэлцээр хийхгүй, тамгаа тэврэн зугтаж яваа давчидсан царайтай намын даргыг дэмжихгүй нь.
Д.Мөнхмаа
Холбоотой мэдээ
-
Зочин (November 11, 2014 11:17:20 am )
Зөв зөв
-
zochin (November 12, 2014 12:36:08 am )
hiij baisan yumiig ni hiilgehgvi muu hulgaich nar ard tvmend husamch uguhgvi uuriinhuu taliin hvniig tawih gej bgaa yum naad hvn chini hiih gej zvtgesen yaalttsgvi awilgad idegdsen muu nowsnuud unagaj bgaa yum ta nar neg l udur halhiin aawiin hvvgiin gart ornoo eh ornoo geed amia ugsun tvvhtei ard tvmen shvv eh ornoo hudaldasad mini ih gaaljuurch l bai neg l udur ta nar delberch vheh bolno bvr bvgd
2 Comments