antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2014 2 comments

Цэцэрлэг дээрээ нас барсан гурван настай охиноос эд эсийн шинжилгээ авчээ

нийтлэсэн Admin

byatshan ursЧингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэг дээр өнгөрсөн сарын 23-нд гурван настай охин цэцэрлэг дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Охин өдрийн унтлагынхаа  дараа сэрээгүй аж. Учир битүүлгээр нас барсан охины эцэг эх нь үхлийн шалтгааныг тогтоолгохоор задлан шинжилгээ хийлгэхийг зөвшөөрсөн байна. Гэвч эхний шинжилгээгээр охины хоолойд тээглэсэн зүйл байхгүй, ходоод гэдсэнд нь үхэлд хүргэх ноцтой зүйл илрээгүй гэж гарчээ.  Тиймээс дахин эд эсийн шинжилгээ авч архаг хууч өвчин болоод удамшлын ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Хэрэг гардаг өдөр тухайн ангид 60 хүүхэд ирсэн байжээ. Цэцэрлэгийн анги танхим хүрэлцээ муутай байгаагаас нэг ангид байх ёстой хүүхдийн норм их байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн талаар ярьдаг. Тухайн ангид олон тооны хүүхэд байснаас агаарын дутагдалд орсон байж болзошгүй гэх таамагласан. Тэгвэл цагдаагийн байгууллагынхны хэлж байгаагаар ямар нэгэн агаар дутагдсан болоод гадны ямар нэгэн нөлөө байхгүй гэх дээрх тайлбарыг өглөө.

Уг хэргийг Чингэлтэй дүүгийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн шалгаж байна. Золгүй байдлаар амиа алдахад хүргэсэн тохиолдолд иргэний гомдол хамааралгүй энэ заалт дээр тулгуурлан хэрэг үүсгэж шалгадаг юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (November 10, 2014 6:44:18 pm )

    haramsaltai bn bagsh nar ih hainga huuhed zodno huuhdiin toloo geh setgeltei bagsh tsoohon bson eniig l ih anhaarch ogooch

  • ok (November 11, 2014 12:11:09 am )

    zahirluudad arga hemjee awmaar yum hahuulin mongo awch l baiwal olon huuhed hamaagui shuu dee Huuhediin toog tsoolmoor yum ger buld ni gun emegnel elerhiilye

antalya rent a car