Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.
Өнөөдөр буюу 10-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгааршөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө хотын төв хэсгээр 6-8 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
2014 оны арваннэгдүгээр сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд зүүн зүгийн нутгаар, 12-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 13,14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар, 13,14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.