Өнөөгийн хоосон амбицнаас өөр юу ч үгүй, хор найруулсан өчүүхэн “нохой залиа” ухаан зарж улстөр хийж байна гэж эндүүрдэг улстөрчин зомбинууд, тэдний одоо цээжээрээ хамгаалан зүтгүүлсээр байгаа ардчиллын харийн үзэл суртал загвар, бидэнд тулгасан байгаа эдийн засгийн харийн онол номлол нь Монгол орныг, монголын ард түмнийг мөнгө санхүү, эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэнд гээд бидний улс үндэстний аж амьдрал, оршихуйн бүх үндсийг БҮХ ТАЛААС НЬ самарч харийн эдийн засгийн алуурчдын золиос болгосонтой одоо бол хэн ч маргахгүй биз ээ. Учир нь хэрэв өнөөгийн энэ өнгө-мөнгөний хоосон халхавчийг шинэ мэдлэг – сэхээрэл ухаарлын хүчээр авч хаян улс Эх оронд маань бүрэлдсэн байгаа өнөөгийн бодит байдлыг анхааралтай ажиглан эргэцүүлэн бодвол бараг бүх зүйл нүдэн дээр ил тод өрнөж байгаа!
Харийнхны эрх баригч бүлэглэлүүд “ардчилал, хүний эрх, чөлөөт зах” мэтийн бусад улс үндэстнүүдийг хууран мэхэлж тонон дээрэмдэх, шимэгчлэн завших зорилгоор зориудаар бодож олсон сүржин уриа лозунгууд, уран гоё сонсогдох боловч далд башир зальжин үлгэрүүдээр нь хөлсний үзэл сурталчид “ардчилсан хувийн чөлөөт” хэвлэл мэдээллүүдийг ашиглан түмэн олныг “бүүвэйлэн унтуулж” ичгүүргүй хуурч мэхлэн тэдэнд хов хоосон горьдлого төрүүлж одоо аливаа юмын тухай ойлголт төсөөллийг нь бүрэн самарсан байгаа учир номхон хүлцэнгүй барьж байгаа.
Тэд ийнхүү 25жилийн турш “өөрчлөлт, шинэчлэл, бүтцийн өөрчлөлт” гэх мэт элдэвийн башир уриан доор харийнхны шууд заавраар хүчээр зүтгүүлж ирсэн, хожмын аймшигт үр дагавруудад хүргээд байгаа улстөр-нийгэм-эдийн засгийн эвдэн бусниулалт, бүрэн самралтынх нь төгсгөлийн шат болох Монгол улсыг, манай ард түмнийг, хойч үеийг маань хэзээ ч төлж барахгүй асар их гадаад өрийн дөнгөнд хийх ажиллагаа ид өрнөж байна…
“Ардчилсан=арчаагүй болгосон” өнөөгийн Монголын үе үеийн эрх баригчид, үзэл сурталчид бол харийнхны гар хөлүүд болсон байгаа нь одоо нүдэн дээр ил болсоор байгаа бөгөөд тэд бүгдээрээ харийн өнгө-мөнгөний нийгэмд тачаадан шунаж харийнхны зохиосон элдэв онол, номлолд өнөөгийн нийгмийн толгойг бараг бүрэн эргүүлсэн байгаа. Гэвч тэд одоо ядаж өөрсдийнхөө толгойныхоо эргээг гаргаагүй байж шинэчлэлийн, их бүтээн байгуулалтын гэх мэт элдэв гоё нэртэй сүржин ажлууд, даржин хөтөлбөрүүдийг гаднынхны зөвлөгөөгөөр сэдэж энэ бүхний эцэст хамгийн гол нь харийнхнаас асар их хэмжээний доллар, иены зээлүүд аван өөрсдөө төр барьж байгаа үеэ ашиглан үзэмжээрээ самрах замаар улс Эх орноо, Элгэн садан ард түмнээ, ирээдүй хойч үе үеийнхнийг төлж баршгүй өрийн ангалд унагаж байгаагаа “мэдэхгүй” царайлж, мэдэхийг хүсэхгүй хувьдаа л завшиж байгаа билээ.
Одоо хуурч мэхлэгдэн ядуурч туйлдсан ард түмнээсээ уярааж байгаад уучлал гуйгаад л өнгөрнө гэж сэрүүн зүүдэлж байна…
Бидний тавьсан ХҮҮТЭЙ өрийг “үр хүүхдүүд” маань төлчих байх аа…?!!
Одоо үүнийг Монгол хүн бүр ойлгож сэхээрч ухаарах, бид тус тусдаа амин хувиа бодох бус харин бид нар бүгдээрээ нэг Эх оронтой, нэг л Хувь заяатай гэдгээ ойлгох цаг иржээ.
Сэхээрэхтүн, ухаарахтун!
Эвлэлдэн нягтарч эргэн нэгдэцгээе!
Үүнд л бидний эрүүл ухаан, эрч хүч бий !
Зургийг “Эдийн засгийн алуурчдын золиосууд” (2012) номоос авав.
Эх сурвалж: www.bolor.info
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 08, 2014 1:31:42 pm )
TEGEED GAR HULUUDIIG NI SHUUD NERLEED ARD TUMEND TANIULAACH!!! BAYARTSOGT SU.BATBOLD GANSUH NAR BOL SHUUD GAR HUL BUYU GADNII SONIRHOLOOR TURD SUUSAN HUMUUS SHUDE!!!
-
АН (November 08, 2014 2:23:15 pm )
үнэн шүү Монголчуудаа улс ороноо нэг хараач болхоо байлаа шүү Тэр жагсаал цуглаанаа хийгээч Аюултай Нам самарлаа шүү
-
Монгол хүн (November 08, 2014 2:26:34 pm )
Энэ нэвтрүүлэг манай орны өнгөрсөн 20 гаруй жилийн хөгжлийг!? яг харуулж байна, Бидэнд эрс өөрчлөлт хэрэгтэй, Гадны гар хөл болон хужаагын цустангуудыг Монгол нутгаас хөөн гаргах хэрэгтэй, Тэдэнд эх орон байх ёсгүй, Тэд Монголчуудыг басамжилж байна,одоо цаг нь болсон, Одоо төрөө цэвэрлэе Монголчуудаа,
-
Ard (November 08, 2014 2:46:57 pm )
zuv
-
Tuya (November 08, 2014 3:14:01 pm )
Zub demjij bna bostsgooyo,!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Tuya (November 08, 2014 3:15:13 pm )
Bostsgooyoo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!sereechee!!!!!!!!!!!!!!!!!
-
АН-д их олон байна. (November 08, 2014 4:17:16 pm )
Манай АН-д эдийн засгийн алуурчин олон байна даа. С.Баяр бол зүгээр л эдгээр эдийн засгийн алуурчдын тоглоомын хүүхэлдэй шүү дээ.
-
Zochin (November 08, 2014 6:33:02 pm )
Hooh mer ser ergen toirnoo harj dugnedeg ooroor setgedeg humuus baigaa um bnashde
-
Anonymous (November 08, 2014 6:58:17 pm )
ОЮУНТОЛГОЙ ҮҮНИЙТОД ЖЭШЭЭ ШҮҮ ДЭЭ ЛУЙВАРЧАДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-
зочин (November 08, 2014 8:44:06 pm )
Ойлгомжтой болж байгаа шүү дээ энэ амьдрал. Ямар юмны ардчилал байхав ер нь монголд ардчилал гэсэн юм төрөөгүй үндэс суурь нь тавигдах тийм нөхцөл нь бүрдээгүй Социализмын үед тэр нөхцөл үүсгэх суурийг тавиагүй байсан юм. Энэ ардчилал гэдэг бол цэвэрхэнээр дипломат хэлбэрээр хэлбэл экспортоор орж ирсэн эд. Үүнийг нөгөө улсын баатар хотын дарга ерөнхийлөгч Элбэгдорж нар маш дэмжиж өмчилж юу хийгээд байгаагаа мэдхээ байсан хэдэн хөөргөн мөрөөдөлдөө хөтлөгдсөн нөхдүүд хэрэгжүүлж байгаа нь энэ. Одоо энэ олон намууд төрөөр тоглож байна даа.
-
Anonymous (November 10, 2014 2:22:36 pm )
OHU-tai bizgyi bolj baigaa n negl ebgyi yum shig sanagdah yum Orsoos eldeviin erekryyd orj irbel manai huul hyanaltiinhan yaj ard tymnee hamgaalah yum bol gesen asuult zyi esoor garch irj bna.Hilee changatgah heregtei.Eldeviin hulgaach oruulj bolohgyi shyy gej guimaar bna
-
-
Хурмаст (November 09, 2014 1:22:56 am )
Ийм дэмий юманд итгэж хийрхэхээ больцгооё. Эх орон минь хөгжиж дэвжиж л байна. Иймэрхүү номонцор биччих хардах өвчтэй хүмүүс хаа сайгүй бий. Түүнийг нь өлгөж авч сүйд болцгоож байгаа нь бидний л оюуны хоосролыг харуулж байгаа юм. Магадгүй улс орон минь хөгжихгүй байгаа бол түүнд бид өөрснөө буруутай.
-
erka (November 09, 2014 12:00:58 pm )
tiim ee sanal neg bna , uursdoosoo buruug oloy
-
-
zochin (November 09, 2014 1:42:10 am )
Hariinhand bishee Ardchilsan namiinhad gej hayaglaach
-
zochin (November 09, 2014 7:43:12 am )
ardchilal mandtugai 33 erunhii saidtai bolloo. Odoo ch eh ornoo 33 huvaagaad zarchihna daa ene bol ardchilal-AN iin buyan. Hehe haha
-
мМмонтонОНТОНнтоНМОНТОН (November 09, 2014 10:37:50 am )
хүлээлээ 25 жил эх орон ирээдүй хойчын төлөө ,,,,,,,,,,,
-
Anonymous (November 09, 2014 4:27:13 pm )
УЛС ТӨРЧӨД ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ НАР
-
zochin (November 09, 2014 8:26:14 pm )
Uls oron hogjihgui baigaad bid oorsdoo buruutai gedegt sanal neg baina
-
hun (November 10, 2014 12:43:01 pm )
temtsen dee haraarai
-
зочин (November 10, 2014 2:39:17 pm )
маш зөв. монголчуудад дахин хувьсгал хийхээс өөр гарцгүй болсон. Эв нэгдэл, санаа, зорилгоо нэгтгэн гадны эдийн засгийн алуурчид, дотоодын цөөврүүдтэй тэмцэх цаг болжээ.
-
irgen (November 10, 2014 3:07:14 pm )
delhiin bank , olon ulciin valutiin san , ot bugd luivarchid. uls orniig dotroos yaj idhee mednee
-
тэнгэр (November 10, 2014 3:36:54 pm )
энэ нэг л биш бид хөгжлийн зөв шийдвэр гаргахгүй бол цаашид улам хэцүүднэ сургуульд сурч мэдлэг боловсрол олох шаардлагагүй уран илтгэгчийн дамжаанд суугаад.Улс төрийн дээд боловсрол олгодог нэг намын дэргэдэх академи нэртэй сургуулийн диплом олж аваад хэн нэгэн улс төрчийг дагаад далбаганаад байвал ажилтай болно.тендер авна өшөө та юу хүснэ тэр чинь бүгд бүтнэ.энэ АРДАЧИЛАЛ мөн үү.Монголчууд минь нам болж талцаж одоо болсон байхаа ?????????????????
-
b (November 10, 2014 5:18:04 pm )
geree baiguulsan hovshnuud haan bain
23 Comments