antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2014 7 comments

С.Урантөгс: Чингис хааны онгоныг олсон гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл

нийтлэсэн Admin

uls_545c3d850e33a_1Чингис хааны онгон олдсон гэх мэдээллийг гадны сайтуудаар бичиж эхлээд байна. Энэ талаар монголчууд сошл ертөнцөөр шуугиж, үнэхээр олдсон эсэх талаар нь эргэлзсэн. Манай сайт руу ч иргэд хандан, Бээжингийн их сургууль дээр энэ талаарх асуудал яригдаж буйг мэдээлсэн юм. Тиймээс бид эхний ээлжинд орчуулгын мэдээллийг хүргэсэн бол одоо та бүхэнд албаны хүнээс авсан тодруулгыг хүргэж байна.

Албаны тодруулгыг Соёл,спорт,аялал жуулчлалын сайдын зөвлөх \PhD\ С.Урантөгсөөс авлаа. Тэрээр дээрх мэдээллийг үндэслэлгүй, худлаа гэдгийг онцолсон юм. Тэрээр:

-Худал гэх учир нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Археологийн мэргэжлийн зөвлөлөөс малтлага, хайгуул, тандалтын экспедици ажиллах эрхийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас олгодог жишгээр манайхаас эрхээ авсан найман баг 2014 оны хувьд эрхээ аваад  ажлаа гүйцэтгээд тайлан мэдээгээ эхнээсээ өгөөд эхэлсэн байна гэлээ.

Харин гадны мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй дээрх мэдээлэл тус яаманд огт очоогүй ажээ. С.Урантөгс “Түүний зэрэгцээ хиргэсүүр олдсон байлаа гэхэд Чингис хааны онгон мөн эсэхийг тогтоохын тулд шинжлэх ухааны маш олон үндэслэл бүхий судалгаа шинжилгээ хийх ёстой. Наад зах  нь энэ боолын шарил гээд байгаа 68 палеоантропологийн материал дээр эхлээд краниологийн, морфометрийн хэмжилтүүд хийж ерөнхийд нь антропометрийн судалгаанд хамруулж реконструкцийн болон DNK шинжилгээ хийж байж сая Чингис байна уу Норов байна уу хэнийг нь тогтооно шүү дээ” гэсэн юм.

Мөн тэрээр “ийм олон хүний шарил бүхий дурсгалыг замын компани олж малтаад хэн хүнд мэдэгдэхгүй ямар  шинжлэх ухааны үндэслэл, эх сурвалжаар он цаг, нэр усыг нь тогтоосон бас бүр тодруулаад хөөхөд ямар нэртэй замын компани хаанаас малтлагын эрх аваад  хаашаа авч яваад гэх мэт ямар ч баттай эх сурвалж байхгүй байна шүү дээ.  Үнэхээр олдворт газар илэрсэн нь л бол  Харьяа орон нутгийн удирдлагад мэдэгдэж орон нутгаас үнэн зөв мэдээллийн дагуу Мэргэжлийн зөвлөл баг бүрдүүлж яаралтай арга хэмжээг  авах хүртэлх түвшинд ажилладаг” гэлээ.

Эх сурвалж: Gogo.mn О.Ариунбилэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ганн (November 07, 2014 7:54:51 pm )

    Зөвлөх нь мэддэг болцийм уу? Төсвийн цалинг хууль бусаар авсан л амьтад байдаг ш дээ. Ардчилсан нам гарахаараа энд тэндхийн хаягдлыг зөвлөх гэж авчраад тэднийхээ гараар төрийн бодлогын үндсийг устгуулах юм даа

  • fuck (November 07, 2014 8:59:52 pm )

    Unen sh de

  • mongol (November 07, 2014 9:27:10 pm )

    Зам тавьж байсан хүмүүс олсон гээ биз дээ Чингис хааных
    бай биш ч бай хууль дүрэм ярьж тэнэгтэж байх хооронд нь тоноод
    урагшаа гаргаад дуусах вий дэ ажил хийж байгаа бол хийсэн шиг хийгээч малуудаа

  • Zochin (November 07, 2014 10:19:45 pm )

    Alban tasalgaand suudag nohduud yu medehevdee tsaaguur chin ter baitugai buten uul zoogood avaad yvsan ch medeh Hun baigaa gejuu?

  • Mohgol (November 08, 2014 7:35:47 am )

    HUDAL HELJ BAIGAAD OOROO HULGAIGAAR BATAAR SHIG ZARHA SHYY!

  • yag tiim ednar tenegtej bh hooron hujaa nar avaad garahvii dee!!! (November 08, 2014 11:44:36 am )

    ajilaa oligtoihon hiij suraaj malnuudaa

  • Anonymous (November 10, 2014 2:37:14 pm )

    Энэ олон урагш гарсан хилээр хаагуур бол хаагуур зөөгөөд дуусах байлгүй.Одоо бүр нарийн царгаараа Монгол улсын бүх үнэт зүйлийг нүүрсний шороогоор дарж байгаад зөөвөлч манай улсын газар нутаг шороогүй болж үлдэх байхдаа…Муугаар бодвол иймл байнадаа.Яг бодитоор бол газар дээрээ шал ондоо байгааг хүн бүхэн харж яажч чадахгүй байгаа байлгүйдээ.

antalya rent a car