“Хүн барби” хэмээн алдаршсан нийгмийн сүлжээний сайтын од Валериа Люкяанова халдлагад өртжээ. Украины загвар өмсөгч бүсгүй амралтын өдрөөрөө гэрийнхээ ойролцоо явж байхад нь хоёр залуу дайрч хүчирхийллэхийг завджээ. Тэрээр энэ талаар нэгэн хэвлэлд ярихдаа “Би гадаад төрх болон барби шиг бие галбираасаа болж үргэлж олны анхааралд өртдөг. Надад хүн бүхэн атаархдаг. Би өнгөрсөн амралтын өдөр буюу сүнсний баяраар гэрийнхээ хажуу талын “Hello”супермаркетаар үйлчлүүлээд гарч явахад хоёр залуу гэнэт дайрсан. Тэд надаас “Үхэхийг хүсч байна уу” гэж асуусан. Би маш их айж, хашгирахыг хүссэн ч хэн ч намайг сонсоогүй. Азаар хөрш минь надад тусалсан. Тэд намайг туранхай, яг л жоохон охин шиг гэх зэргээр гутаан доромжилж, хүчирхийлэхийг завдсан” хэмээв.
Хэрэг явдлын дараахан Люкановаг яаралтай эмнэлэгт хүргэж, хэд хэдэн эмчилгээ хийлгэжээ. Мөн маргааш нь эмнэлгээс гарч, цагдаад гомдол гаргасан байна. Цагдаагийнхан дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй 19-34 насны найман залууг баривчилсан аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 07, 2014 5:30:39 pm )
ene er ni hogshirhooroo yu boloh medrel yum bol ooo
-
Anonymous (November 10, 2014 2:40:56 pm )
Гоо үзэсгэлэнтэй байх дайн тулааны үед бүрч хэцүү байхдаа
2 Comments