Өнгөрсөн сард дөнгөж төрсөн хоёр ч нярайг төрүүлсэн эх нь гадаа хаясны улмаас осгож амиа алдсан хэрэг гарсан. Тэдний нэгийг нь цагдаагийн байгууллага одоог хүртэл олоогүй бол нөгөөг саатуулан шалгаж байгаа. 19 настай Б гэгч анхны төрөлтөөр охинтой болсон ч түүнийг өөрөө тэжээж өсгөхийг хүсээгүй учраас “Өөр хэн нэгэн авч өсгөх байх” хэмээн найдсандаа гадаа хаясан хэмээн мэдүүлээд байгаа. Гадаа хасах градустай байгаа намрын жихүүн өдрүүдэд дөнгөж төрсөн нярай осгож амиа алдсан. Энэ хэргийн дуулиан харуусал намжиж амжаагүй байтал хоёрхон сартай хүүхдээ орцонд хаясан хэрэг орон нутагт гарчээ.
Тодруулбал Дархан-Уул аймгийн тавдугаар багийн 20 хороо долоодугаар байрны орцонд хоёрхон сартай хүүгээ орхиж явсан хэрэг гарсан байна. Уг хүүхдийг олсон хүмүүс тэр даруйдаа эмчид үзүүлэхэд бага зэргийн ханиадтай гэсэн онош тавьсан байна.
Бяцхан хүүг эмнэлэгт хүргэж, ээжийг нь эрэн сурвалжилж байна.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар нярай хүүхдээ орхисон бүсгүй 19-20 насны үсээ дээш нь шууж боосон ягаан куртик, хар цүнх, хар гуталтай байсан гэж мэдээлээд байгаа аж. Энэ хүний талаарх мэдээллийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 7037-102 дугаарын утсаар авч байгаа аж. Одоогоор уг хүүхдийг төрөх эмнэлэгт амаржсан ээжүүд ээлжлөн хөхүүлж байгаа гэнэ.
Холбоотой мэдээ
-
lhagvaa (November 07, 2014 10:04:09 pm )
ymar aimar hun chanargui adguuslad amitad vee
-
zulaa (November 07, 2014 11:34:13 pm )
Yaj torvvlsen hvvhdee hayj chaddag bn arai ch de osgoj chadahgvi bsn ym bl yah gj torvvlsen ym.
-
Ulaahan (November 08, 2014 3:29:37 am )
Hvvhedee garaad irsen hoin in tejeej chadahgvi hayh baisan ym bol yah gej 9 sar gedsendee teesen ymb dee vrsiin zaya gomdoogool baih ym daa archaagvi ymnuud
-
zochin (November 08, 2014 9:14:55 am )
tsashda ajil uils ni butemjguil bh bhda turulsen huhde hayj chadaj bg yum chini busdig bol oilgomjtoi
-
-
Нараа (November 09, 2014 3:11:19 pm )
Гол харалмаар юмаа хүүхдээ хаях нь битгий хэл тэгж бодож ч чадахгүй л бна эх хүн эмэгтэй хүмүүс мөн үү малаас дор хэлэх муу үг ч олдохгүй юм да
5 Comments